fbpx С.Оюун улс төрд эргэж ирэх үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 40 секунд

С.Оюун улс төрд эргэж ирэх үү?!

Улс төрийн намууд ирэх сонгуульдаа бэлдээд эхэллээ. Улстөрчид ч ийш тийш гүйлдээд завгүй байх шиг байна. Энэ нь Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчилсөнтэй холбоотой. Сүүлийн хэдэн сонгууль зөвхөн МАН, АН хоёрын дунд өрнөдөг байв. Харин ирэх сонгуулиас эхлээд том, жижгийн ялгаа багатай, ижил “эрх”-тэйгээр сонгуульдана. Тиймээс улс төрөөс холдоод байсан хүмүүс ч буцаж ирэх бололтой.


Тэр агуулгаар “нас ахимаг” намуудын тоонд зүй ёсоор ордог ИЗНН-д ч багагүй хөдөлгөөн орж байна. АН-д удсан Б.Батбаатар ИЗНН-ын дарга болсон талаар саяхан тус намынхан мэдээлсэн. Энэ нам олон даргатай. Гэхдээ Б.Батбаатарын “томилгоо”-нд ИЗНН-ын дарга нарын нэг, бас гол хүн нь болох С.Оюун оролцоогүй аж. Ц.Ганхуяг нь түүнтэй зөвшилцөөгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын дарга нар зөрчилтэй байгаа гэж болно. Тиймээс С.Оюун намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор зэхэж буй бололтой.


Нөгөөтэйгүүр, хэдэн жил улс төрөөс хол явсан С.Оюун Монголд ирж, улс төрд орох болсон нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм.
Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд ахынхаа төрсөн өдрөөр хэвлэл, олон нийтэд “...2016 оны намар сард анх “...Энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болно” гэсний дагуу танилцаж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед “...Итгэл үнэмшилгүй байна” гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан. Тийм учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн. Хамгийн гол нь “...Төрийн нууц” гээд яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. “...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой” гэж УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос шаардаж байсан. Харамсалтай нь энэ хэргийг гурван шатны шүүхээр шийдэж, хүмүүс шоронд орж хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хоёр, гурван жилийн өмнө Ц.Нямдорж гишүүн урагшлуулсан. Манай өмгөөлөгч ч анхнаасаа нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Нууцаас гаргаж байж “...Үндэслэл байна уу” гэдгийг мэднэ. Хэдийгээр материалыг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа хэрэгжиж дуусаагүй, үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн хүнийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Бидний зүгээс сүүлдээ “...Хүнийг битгий хэлмэгдүүлээсэй” гэж боддог болсон” гэж байв. Дараахан нь 2023 оны зургадугаар сарын 19-нд хоригдож буй Ц.Амгаланбаатарын ярьж буй видео бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг уг хэрэгт гүтгэсэн гэгддэг. Тэрбээр “...2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан анх хүрч ирсэн. Тэр үед “...Чи С.Зоригийг алсан гэж хэл" хэмээн намайг дарамталж эхэлсэн. Би “...Үгүй” гэсэн ч, олон удаагийн дарамт заналхийлэлтэй тулгарсан. ...Ингээд би “...Энэ хэргийг хийсэн болж өгье. Ар гэрийнхнийг минь зүгээр орхичих 25 жилийн ялтай юм чинь” гээд “...С.Зоригийг алсан. гэдэг яриа гаргасан. ...Миний амь насны эрсдэлийг та бүхэн анхааралдаа аваач ээ. Би өөрөө хүнд хорлогдчих болов уу, яах бол гэж бодож байна” гэх зэргээр ноцтой зүйлсийг ярьсан. Харин үүний дараахан “...С.Оюун улс төрд эргэж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл тарж байгаа нь дээрх таамгийг үүсгээд байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Дээлтэй Монгол-2023” наадам долоодугаар сарын 9-нд болно
“Дээлтэй Монгол-2023” наадам долоодугаар сарын 9-нд болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​