fbpx Алт шиг түүхээ гууль болгон гутаасаар байх уу, түүхчид ээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
21 минут 7 секунд

Алт шиг түүхээ гууль болгон гутаасаар байх уу, түүхчид ээ!

(Монголын аугаа түүхийн талбарыг хогийн ургамал эзлэх үү?)

Манайх дэлхийн аль ч орноос илүү бахархам түүхтэй улс билээ. Гэтэл үүх түүхийнхээ мөн чанарыг ойлголгүй, санаан зоргоороо тургиж, бичих гэж халтуурдаж, эх түүхийг маань яаж гутаан доромжилж байгааг монголчууд бид даанч анзаардаггүй явжээ.

Монголын түүхийн таван боть гэдэг зузаан хавтастай, хөх өнгөтэй нимгэн ном гараад 4 жил болсоныг мэдэх нь мэдэх байх. Мэдээгүй нь одоо мэдэж авах болов уу! Ёстой л уншсан хүний уур хүрч, уушиг сагсаймаар ном. Ном ч гэж дээ цаасны хог, навтарга юм. Хэвлэсэн цааснаасаа ч үнэ цэнгүй. Хуудас бүр нь дүүрэн алдаа. Алдаагүй хуудас нэг ч олдохгүй. Үнэн шүү, хачирхалтай нь нэг ч хуудас авах юм алга.

Хэр чанар, чансаатай бүтээл вэ? гэх асуулт энэ номонцорт хэтэрхий ахадна. Таван боть гэх боловч тус бүр нь 132-196 тал нүүр буюу ердөө л 66-98 хуудас (зураг оруулаад)-тай. Өөрөөр хэлбэл, 5 ширхэг товхимолын хэмжээтэй юм. Ганц боть болох төдий байтал таван боть ном болгож харагдуулахын тулд зориудаар зузаан цаас сонгосон нь илт. Энэ бол дэндүү арга ядсан хэрэг. Хуруугаараа имрэхэд 2-3 хуудас цаас давхраараа эргээд байх шиг мэдрэмж төрж байна.

Агуулгын хувьд олигтой, шинэ юм байхгүй, социализмын үзэл сурталд тохирсон “үхширмэл” бичлэгээс ялгарах юмгүй. Ялгаа нь улам дордуулсанд орших аж. Утга агуулга нь даанч ядмаг. Академик бичлэгийн тухай ярихын ч хэрэггүй. Судалгааны ажилд тавигдах шаардлагад нийцэхгүй, утга найруулгаас гадна үг үсгийн алдааг нь түүж баршгүй. Ийм номонцорыг гаргасныхаа хариуцлагыг хүлээх ёстой хүн нь тухайн үед Түүхийн хүрээлэнгийн “Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч” гэгдэж байсан, эдүгээ ТУЗХүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор түүхч Ц.Цэрэндорж мөнөөс мөн.

Түүх бол он цаг, үйл явдлын хэлхээс бус. Түүх бичлэг нь хэрэгтэй, хэрэггүй хэдэн өгүүлбэрийг хойно урд нь нийлүүлэн нэрээ тавьж, албан тушаал, хувийн алдар нэр хүндийн төлөө ашиглах хэрэгсэл огт биш юм. Түүх нь өчигдрийн үнэт зүйлсийг өнөө, ирээдүйд өвлүүлж, үнс нурмыг нь хаяж, гал цог, сургамжийг нь өвлүүлдэг үндэсний ой санамж юм. Гэтэл Монголын их гүрний түүхийг оочин цоочин түүвэрлэхийг оролдсон энэ номноос өвөг дээдсийн аугаа түүхийг олж харах, бахархах ямар ч боломжгүй нь үзтэл илэрхий.

Бүхэлдээ ядуу өгүүлэмжээр хүний дургүй хүргэсэн, ойлгомжгүй, модон хэллэгтэй, ямар ч наад захын шаардлага хангахгүй, тэр чигээрээ, алдаа, мадаг. Тэр дотроос ганц, хоёрхон жишээ дурдахад Ц.Цэрэндорж: “Гүюг өрнө зүг хийх аян дайнд оролц хэмээн Бат (Зүч ханы хүү бололтой)-ыг дуудуулж, хүрч ирэхээр нь түүнийг зайлуулах бодолтой байсан байх” (“Их Монгол Улс” Монголын эзэнт улсын түүх-I боть. УБ. 2019. 128-р тал) гэж таамаглан гөрджээ. Дараа нь үргэлжлүүлэн бичихдээ “Гүюгийг нас барсан жил монголд их ган болж, голын ус ширгэж, мал сүрэг 80-90 хувь хорогдсон“ гэж авчээ. Ямар ч логик үндэслэлгүй энэ өгүүлэмжээрээ Ц.Цэрэндорж юу хэлэх гэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг ботийн 130-р талд хар дээр цагаанаар дурайж байгааг та бүхэн харагтун!

Эх түүхээ ингэж гөрддөг монгол хэлтэн байдгийг Та энэ номонцороос олж үзнэ. Тэр энэхүү өгүүлэмжээрээ юу хэлэх гэсэн нь тун бүрхэг. Гүюг муу хаан байсан юм уу, эсхүл Гүюг сайн хаан байгаад үхэхэд нь гэнэт ган гачиг болж, ус мөрөн ширгэсэн юм уу гэдэг нь асар тодорхойгүй. Их Монгол гүрэн тэр үед хэдэн сая малтай байсан юм бүү мэд. Тооцоо судалгаа байхгүй. Ямар ч л байсан 1248 онд Их Монгол гүрний мал сүргийн 90 хувь нь үхэж сүйрч, ядуурч хоосорсон гэж ойлгуулахыг зорьсон бололтой. Ийм юмыг санаанаасаа зохионо гэж баймгүй. Аль эсхүл хятадаас Монголын хоол хүнсийг өдөр бүр үхэр тэргээр зөөж хангадаг гэх хятад бичгийн түшмэдийн үгэнд мухар сохроор итгэж, эрүүл саруул ухаанаа алдаа юу! Эс бөгөөс баталгаа, баримтгүй, үнэмшихийн аргагүй иймэрхүү үлгэр зохиож суух нь түүний гэм биш зан юм уу.

Энэ товхимолын зохиогчдын нэг нь Ц.Цэрэндорж. Редактор нь ч мань эр. “Монголын Юань улс” Монголын эзэнт улсын түүх-II ботийн редактороор бас л Ц.Цэрэндорж “ажиллажээ”. Бас л дүүрэн алдаатай. “Монголын Алтан ордны улс” Монголын эзэнт улсын түүх-III ботийг С.Цолмон, “Монголын Цагадайн Улс” Монголын эзэнт улсын түүх-IV ботийг Ц.Энхчимэг, “Монголын Ил хант Улс” Монголын эзэнт улсын түүх-V ботийг Л.Ганбат зохиосон бөгөөд аль аль нь редакторын дүгнэлт, шүүмж байхгүй, хэнээр ч редакторлуулаагүй байна. 300 хувь хэвлэсэн гэж бичээд аль хэвлэлийн газар хэвлүүлснийг огт тэмдэглээгүйгээс бодвол нууц бололтой. Энэ нь санхүүгийн асуудал юм уу ямар нэг “но-той” байж болохыг харуулна.

Доктор Ц.Энхчимэг гэгч бичихдээ “Арран, Азербайжаны нутаг дэвсгэр нь Алтан ордны болон Эл хаант улс хоорондын хэрүүлийн алим (академик бичлэгт ийм үг, нэр томьёо байдагггүй. Байлгая гэвэл “...” хашилтанд бичдэгийг тэр мэддэггүй аж)-болж...Хубилайн зарлигаар Алтан ордны улсын цэргүүдийг хотоос гаргаж бүгдийг хороосон гэх (хэн тэгээв, зохиогчийн референс байхгүй) бөгөөд гэр бүл, өмч хөрөнгийг нь хураан авчээ”, “гурвуул бөөрөнхий хариу (юу гэсэн үг вэ?) өгсөн тул Хубилай хоёуланг өршөөж” (Ц.Энхчимэг. “Монголын Цагадайн Улс” Монголын эзэнт улсын түүх-IV. УБ. 2019. 34-р тал), “Хубилай...өрнө зүг асар их худалдааны замыг нээх бодолтой байсан” ”(35-р тал) гэх мэт утга найруулгын хувьд огт ойлгогдохгүй өгүүлэмжээр дүүрсэн юм бичжээ. “Асар их худалдааны зам” гэх хачин үгийг эндээс анх уншиж гайхаад зогсохгүй агуу хаан Хубилайн юу бодож байсныг Ц.Энхчимэгээс мэдэж авлаа. Тэр 800 жилийн өмнөх Хубилай хааныхаа бодлыг яаж мэдээд байгаа нь даан ч ойлгогдсонгүй. Ийм юм бичиж хэвлүүлдэг энэ хөгшин Түүхийн хүрээлэнгийн “Эрдэмтэн нарийн бичгийн дарга” (дээрээсээ II алба)-ын тушаалд хүрч суга дэвшсэнд ямар нэгэн нууц байгаа л байх.

Түүхийн хүрээлэнгийн “Эзэнт гүрэн, дундад зууны судалгааны салбарын эрхлэгч” гэх сүржин нэртэй алба эзэлж суудаг доктор Л.Ганбат гэдэг хүн Их Монгол улсын “Цэргийн зохион байгуулалт, хууль цааз” гэх мэт хэд хэдэн зүйлийг судлан бичсэн гэнэ. Тэр “Их Монгол улсын цэрэг нь хаанаас гадна их цэргийг захирах их ноёны алба тушаалыг буй болгож уг албыг Чингис хааны үед Толуй гүйцэтгэж байв” (“Монголын Ил хант Улс” Монголын эзэнт улсын түүх-V. 44-р тал) гэсэн алдаатай өгүүлбэрээр эхэлжээ. Энэ өгүүлбэрийг та бүхэн юу гэж ойлгох вэ? Ямар ч мэдлэг чадваргүй хүнээс л ийм үгс гарахаас биш эрдэм шинжилгээний гайгүй ажилтан ингэж бичихгүй нь ойлгомжтой.

Ц.Цэрэндоржийн багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гэх доктор, профессор түүхч С.Цолмон бичих гэж ёстой тамладаг юм байна. Тэр “Алтан ордны улс унасан нь” гэсэн гарчиг дор баахан алдаа мадагтай юм эрээчжээ. Гүйлгэж үзэхэд энэ гарчиг нь арай л оновчгүй нь илэрхий. Хүүхэд ширээн дээрээс унасан тухай биш, улс гүрэн мөхсөн тухай өгүүлэхийг оролдсон бололтой юм. Түүний бичсэн нь бусдаасаа илүү юм огт алга. Ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр. Нэг л жишээ татахад “1380 оноос хойно, өмнөх аль ч тулалдаанд аль аль тал нь жирийн цэргүүдийг алдаг бол ван ноёдыг нь олзлохыг хичээдэг. Энэ нь нэр төрийн болоод их хэмжээний мөнгө, олз олох боломж байдагтай холбоотой” (С.Цолмон. Монголын Алтан ордны улс” Монголын эзэнт улсын түүх-III. УБ. 2019. 163-р тал) хэмээн бичсэн байна. Мөн тэрбээр “Тулалдаанд Оросын 12 ван, 483 ноёд алуулсан гэдэг” (163-р тал) гэжээ. “483 ноёд” гэж давхар олон тоон дээр бичсэн нь буруу гэдгийг дунд сургуулийн сурагч мэдэхээс гадна энэ өгүүлбэрийн эх сурвалжийг зааж өгсөнгүй. Долоон буудлын Должин эмээ тэгж хэлж өгөөгүй л байлтай.

Энэ мэтчилэн гүймэгхэн үзэхэд л ийм байгаа юм чинь зориуд уншиж судлавал юу ч гарах юм бэ, эдгээр товхимолын тухай шүүмж бичвэл барагдах янзгүй, цаас, цагны гарз болох аж. Арай л дэндүү, нэг хуудсан дахь өгүүлбэрүүд дагуудаа “ээ”, “жээ”, “чээ”, “лээ” гэж төгсөх нь жирийн үзэгдэл мэт болж байснаа нөгөө хуудас нь “байсан”, “байжээ”, “байдаг” гээд л явж өгнө. Ойр зуурын хоёр, гуравхан үгээр ихэнхи санаагаа илэрхийлдэг тарчиг түүхчид болох нь таван өгүүлбэрээс л танигдаж байна. Дээрх мэт түүхчидийн үгийн баялаг, үгийн сонголт даан ч ядуу, бичих чадвар ядруу, түүхийн мэдлэг маруухан гэдгийг эдний бичсэн зүйлс шууд нотлон харуулжээ. Ийм юм бичиж хэвлүүлдэг Түүхийн хүрээлэн гэдэг байгууллагыг одоо яах ёстой вэ? Тэр тусмаа бидний хамгийн их бахархдаг XIII-XIV зууны түүхийг ингэж бузарлахаар бусад үеийн түүхийг тэд яаж бичих нь ойлгомжтой. Эндээс үүдэн Монгол улс түүхээ албан ёсоор бичиж чадсан уу? гэдэг асуулт хариултаа нэхэх болж байна.

Нягт нарийн судалгаа, баримт нотолгоо, эрдэм шинжилгээний эрэл хайгуул, шинэ санаа оноо, хүч хөдөлмөр түй ч байхгүй. Шинжлэх ухааны шалгуур, бичлэг байтугай захын чавганц уншаад голохоор юм болжээ.

“Худал түүх зохиогчдыг хуурамч зоос гаргасантай адил цаазлавал зохино” гэдэг үгийг эрт цагт нэг мэргэн хүн хэлсэн гэдэг. Шударга иргэдийн хөдөлмөрийг завшдаг хулгайчаас өөрцгүй. Орчин үед бол хуурмаг түүх зохиогчид харийн бодлого, далд түрэмгийлэлд ашиглагдаж буйгаас өөрцгүй. Түүх бол тухайн улс, үндэстний оюун санааны дархлааны гол цөм гэдэг. Түүх, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг нь бусниулчихвал тэр улс үндэстэн оюун санааны дархлаагүй болно. Оюун санааны дархлаагүй улс тусгаар тогтнолоо алдах нь дэндүү амархан, мөхөхөд ойртоно.

Тиймээс Ц.Цэрэндоржтонгуудын завхруулсан түүх нь Монголын ард түмний ойг гутааж, оюун санааны тусгаар тогтнолд халдсан гэмт хэрэг гэхээс өөр юу гэхэв. Монголын түүхийг яаж ингэж халтуурдаж, зарамлаж чадав аа гэж бодохоос гайхаад баршгүй. Орчин цагийн оюутны курсийн ажил ч ийм байхгүй шүү дээ! Байлаа гэхэд тухайн оюутныг сургууль төгсгөхгүй.

Энэ таван боть Түүхийн хүрээлэнгийн байж байгаа царайг яруу тод харууллаа. Ер нь Монголын нийгэмд гялайж гялтайх юм байна уу, эрдэмтэд нь ингэхээр одоо бид хэндээ итгэх вэ? гэх асуултыг дагуулахаас яахав.

Нийгмийн сэтгэл зүй, нийгмийн ухамсрыг шинжлэх ухааны үнэн зөв мэдлэг, мэдээллээр хангах, ард олныг, гэгээрүүлэх ажлыг төр ШУА, Түүхийн хүрээлэнд хариуцуулдаг. Гэтэл 100 жилийн түүхтэй гэж сайрхдаг Түүхийн хүрээлэн нь дутуу алсан могой шиг болжээ.

Эдүгэ улс үндэстнийхээ нийтлэг үнэт зүйлийг гутаасан ШУА, Түүхийн хүрээлэнгийн удирдлагад хариуцлага хүлээлгэх үү, үгүй юу? гэдгийг олон нийт харж байна.

Манай улс алт шиг түүхээ гууль шиг болгож байгаа бол бусад зарим орон гууль шиг түүхээ алт мэт болгон бичиж байна шүү дээ. Мэргэжлийн түүхчид нь ийм юм хийдэг гэж хэн яаж санах юм бэ? Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг монголчуудын хамгийн бахархалт үеийн түүхийг ингэж гутааж яаж чадав аа. Түүхээ гутаасан түүхчдэд хариуцлага тооцооч ээ! Яагаад ийм бүтэлгүй түүхчдийг зориуд өөгшүүлж, албан тушаал ахиулаад байгаа юм бэ? Ер нь Монголыг хорлогсдын толгойг яагаад илээд байна !, энэ төр, засаг. Эсхүл юу болоод байгааг харах сөхөөгүй байна уу.

Их Монгол, их монголын эзэнт гүрэн гэдэг чинь монгол байтугай дэлхийн түүхийн амин сүнс нь биз дээ! Алтан үеийнхээ түүхийг ингэж авслахаар бусдыг нь яахав. Эзэнт гүрний түүхээ эрэмдэглэчихээд Солонгосыг мандуулж явах уу. Монголын ТВ-үүдийн бүх сувгаар Солонгос сериал залхтал гарч байгаатай эгээ л адил. Ц.Цэрэндорж гэгч нь Солонгосоос “уяатай” нэгэн гэдгийг хүмүүс андахгүй.

Хулгайч улстөрчид хуудуутай бүхнээ баяр наадам дөхүүлж байгаад хийдэгтэй яг адилхан юм болох гэж байна, цаана чинь. Түүхээ гутаасан түүхч Ц.Цэрэндорж гэгч нь 6 сарын 30-ны баасан гарагийн 15.00-т пэйеч (Ph.D) гуншингаа сайнс (Sc.D) болгочих санаатайгаа өмнө зарласан. Зарим нь “пэйч” байна уу, “сайнс / сэнс доктор” байна уу ямар ялгаа байна гэх л байх. Ялгаа байна. Тун наанадаж “сэнс доктор” нь цалин дээрээ 25 хувийн нэмэгдэл авна. Нэр хүнд зиндаагаар тасраад явчихна. Ингээд тэнгэрт гарцан байхад түүний үгээр л түүх зохиодог болох нь тодорхой. Түүх бичлэг улам л завхарна. Хор урхаг нь үргэлжлээд л явчихна гэсэн үг. 25 жил түүхээ судалж, 250 бүтээл туурвисан гэж ТВ сошиалаар донгодож, фэйсбүүкээр өөрөөс нь илүү юм мэддэг хүн байхгүй юм шиг аягласны учир ердөө л энэ байж. “Үер” киноны Молом занги малгайн отго, жинсээ зааж Мэ ноёнд хандан “Би энийгээ л нэг чулуу болгочих санаатай” гэдэгтэй яг адилхан юм болох гээд байна. Ц.Цэрэндорж бол архивыг гулруулсан гэх шуугианы эзэн академич С.Чулууны гарын хүн бололтой. Тийм байж л Түүхийн хүрээлэнгийн захирал болсон хэрэг гэсэн ажиг сэжиг төрүүлэв. С.Чулуун ч хэнийг доктор болгохыг мэдэж шийддэг эрдмийн зөвлөлийнх нь дарга.

Энэ хоёрын хоршил түүхчдэд аюул, түүх судлалд гамшиг дагуулж магадгүй. Учир нь хэнийг, хэний шавийг доктор болгох вэ гэдгийг амьдрал дээр мань хоёрын дохио зангаагаар л шийднэ. Нийгэм юу болоод байгааг ойлгох сөхөөгүй болж, тэдний бичсэн түүхээр явахад л болох юм шиг төөрөгдөл бий болно. Хэн юуг ч өөрийн дур зоргоор тайлбарлаж, нэгдмэл түүхгүй, нэгдсэн үнэт зүйлгүй, түүхчид хагаралдсан хэвээрээ байна гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй. Түүхчид төдийгүй олон түмний оюун бодол батгүй бол олзлолдон уралцсаар л байна. Тэдний хэлснийг л тоть шиг давтдаг түүхч судлаачийн ажил өөдлөнө, бусад нь дарагдана гэсэн үг. Саяхан Турк судлалаар нэг залуу доктор хамгаалах гэж байх үед гэнэт болиулсан нь үүний нэгээхэн жишээ гэнэ.

Хагас хугас иргэншиж буй энэ нийгэмд ингэж арай болохгүй байх аа! Хариуцлагын асуудал зайлшгүй. Ц.Цэрэндорж одоо ёс суртахууны хариуцлага хүлээн сайн дураараа огцорч, хувийн амбицаасаа татгалзахыг түүхээ гутаалгасан түмэн шаардах эрхтэйг санагтун! Найман настай балчираас эхлээд 80 настай хөгшдөөс уучлалт гуйн огцрох ёстой. Огцорохгүй юм бол 100 жил шинжлэн ухаан судалсан гэдэг ШУА нь өөрөө дампуурлаа зарлах хэрэгтэй. Ийм сул дорой навтарга хийж суудаг Түүхийн хүрээлэнтэй байснаас байгаагүй нь дээр. Одоо түүх судлалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлтийг реформоор хийдэг. Түүний эхлэл нь хуурамч түүх зохиогчдод хариуцлага хүлээлгэх, цаашилбал тухайн байгууллагыг татан буулгахыг ард түмэн шаардах эрх, үүрэгтэй.

Цаашид иймэрхүү цаасны хог дахин бүү гаргаасай. Монголын их түүхийг халтуурдан оронцоглож, уншигч түмний ойг гутаасан энэ хэргийн эздэд ямар хариуцлага хүлээлгэхийг нийгэм даяараа анхааралтай харах л үлдлээ. Хэрэв Ц.Цэрэндорж ёс суртахууны хариуцлага хүлээж, “сэнс доктор”-ын ахадсан амбицаасаа салж сайн дураараа огцрох өргөдлөө өгөхгүй бол бүтэлгүй эрдмийн зөвлөл, Түүхийн хүрээлэн, цаашилбал ШУА-ийг татан буулгах талаар төрийн гурван өндөрлөгт хандсан олон түмний шаардлага, хөдөлгөөн болох нь дамжиггүй.

Их Монголын бахархам түүхийг ингэтэл гутаан доромжилдог булай явдал үүгээр төгсгөл болох болтугай. Олон түмэн юу гэж үзэж байна. Олон түмний шалгуураар тунгаацгаая!

ҮНЭН ТҮҮХЭЭ МЭДЭЖ АВЪЯ, ХААНА БАЙНА, ОДОО ХЭНЭЭС МЭДЭЖ АВАХ ВЭ?

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Улс төрийн намын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улс төрийн намын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
 
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​