fbpx Вагнерын зэвсэгт бослогын төлөвлөгөөг Оросын генерал урьдчилан мэдэж байсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 42 секунд

Вагнерын зэвсэгт бослогын төлөвлөгөөг Оросын генерал урьдчилан мэдэж байсан гэв

Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногт зэвсэгт бослого гаргахдаа ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг олзлох зорилготой байсан ч төлөвлөгөө нь задарсны улмаас зорилгоо биелүүлж чадаагүй тухай “The Wall Street Journal” сонин өчигдөр мэдээлжээ.

Тус сонин мэдээллээ Өрнөдийн тагнуулын албаны эх сурвалжаас олж авсан юм байна.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Оросын өмнөд бүс нутагт ажиллах үед нь олзлохоор Пригожин төлөвлөж байсан гэнэ.

Гэвч Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба уг төлөвлөгөөг нь урьдчилж мэдээд тэдний ажлын хуваарийг өөрчилсөн байжээ.

Үүний улмаас Пригожин анхны төлөвлөгөөгөө өөрчилж, Украин дахь байлдааны ажиллагааг удирдаж буй Оросын цэргийн өмнөд тойргийн командын төв байрладаг Дон дахь Ростов хотыг эзлэн авсан юм байна.

Өчигдөр бас “New York Times” сонин Пригожиний төлөвлөгөөг урьдчилж мэдэж байсан хүн нь Украины дайны дэд командлагч, генерал Сергей Суровикин байх өндөр магадлалтайг АНУ-ын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Тэрбээр ОХУ-ын армийн генералууд дотроос Пригожинтой хамгийн ойр харилцаатай хүн байсан бөгөөд харин зэвсэгт бослогын үеэр Кремлийн талд орсон байж болзошгүй гэнэ.

Вагнерын ангиуд хөдөлж эхлэхэд хамгийн түрүүнд генерал Суровикин ажиллагаагаа зогсоохыг уриалсан видео мэдэгдэл гаргаж байсан юм.

Үүнээс гадна Пригожинийг амьд үлдэхэд Суровикин нөлөөлсөн байх боломжтойг эх сурвалж бас мэдээлжээ.

АНУ-ын хэвлэлүүдэд гарсан дээрх мэдээллийн талаар сэтгүүлчдийн асуултад өчигдөр Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хариулсан байна.

“Энэхүү үйл явдлын эргэн тойронд маш олон таамаг, хов жив яригдаж байгаа. Үүнийг би тэдгээрийн нэг жишээ гэж бодож байна. Оросын арми болон ард түмэн зэвсэгт бослогын үеэр ерөнхийлөгч Путиний талд тууштай зогсож байсан” гэж Песков хариулжээ.

Зэвсэгт бослого зогссон гол шалтгаан нь Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн гүйцэтгэсэн үүрэг байсан гэж Кремль албан ёсоор тайлбарлаж байгаа.

Гэхдээ Өрнөдийн ажиглагчид энэ тайлбарт эргэлзэж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Титан шумбагч машины сэгийг далайн ёроолоос гаргахад хүний цогцсын үлдэгдэл илэрчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​