fbpx Нарантуулын хамгийн эрэлттэй бизнес цаасан хайрцаг цуглуулагч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 1 секунд

Нарантуулын хамгийн эрэлттэй бизнес цаасан хайрцаг цуглуулагч

Нарантуул зах дээр хөл гишгэх зай алга. Гэхдээ энэ бол онцгой өдөр огт биш. Жирийн л нэг ажлын өдөр санж. Харин худалдаа эрхлэгчид үүрийн гэгээтэй уралдаж очоод үдшийн бүрийгээр “хаалгаа” хаана. Амьдралын ийм нэг эгэл хэмнэлд 20 гаруй жилийг өнгөрүүлж буй Ч.Үүрцайхтай уулзсан нь учиртай. Түүний бизнес хамгийн содон нь. Зарим өдөр худалдаачид орлого тааруу, үйлчлүүлэгч цөөн өнждөг бол Ч.Үүрцайхын бизнес хамгийн эрэлттэй нь. Таарсан хүн бүхэн “юм”-аа эмхлэх, хагарч эвдрэхээс хамгаалахын тулд алхам тутамдаа цаасан хайрцаг худалдаж авдаг аж. Мөн дэлгүүр хоршоо, худалдааны төв гээд нийслэл, 21 аймгийнхан тэдний бөөний төвөөр тасрахгүй. Үүгээр зогсохгүй утсаар захиалга авч хүргэлтийн үйлчилгээ ч үзүүлдэг юм байна. Эрэлт, ачаалал их учраас Ч.Үүрцайхын хувьд 24 цаг, ажлын долоон өдөр цаасан хайрцагны дунд өнгөрөх өдөр хоногууд бишгүй их. Түүнтэй ярилцахаар очих үед ч үйлчлүүлэгч тасрахгүй, гар утас нь чөлөө завгүй байв. Амсхийх зав гарвал хайрцагнуудаа цэмцийтэл өрж, хураана. Дэргэд нь хэсэг ажиглавал 200 ширхэг хайрцагийг шалмаг гэгч нь машин дээр ачаад, хаягийг нь өгөөд явууллаа. Ээлжит хүргэлт гарч байгаа нь энэ аж.

Ч.Үүрцайх цаасан хайрцагны бизнесийнхээ талаар “Анх манай ах Ч.Эрдэнэхүү санаачилсан. Тэгээд аав, ээж, хоёр ахын хамт гэр бүлийн бизнес болгоод нэг л мэдэхэд 21 жил болсон байна. Энэ хугацаанд хэр их цаасан хайрцаг эргэлдүүлснийг тооцох аргагүй. Нэлээн их тоо гарах байх. “Нарантуул” олон улсын худалдааны төв 2001 онд ашиглалтад орж байлаа. Тэр үед цаасан хайрцаг борлуулдаг олон хүн байсан ч цагийн аясаар шигшигдээд цөөрсөн. Одоо Ч.Эрдэнэхүү ах болон бэр эгчийн хамт ажилладаг. Би арван жилээ төгсөөд гааль татвар, нягтлан бодох чиглэлээр их сургууль төгсч мэргэжил эзэмшсэн. Арван жилийн сурагч, оюутан байхаасаа л хичээлийн хажуугаар гэрийнхэндээ туслаж цаасан хайрцаг борлуулдаг байсан. Уг нь их сургууль төгсөх үед Замын-Үүдийн гаалиас хоёр сая төгрөгийн цалинтай ажлын санал ирсэн л дээ. Тухайн үед гэр бүлтэй болчихсон байсан учраас гэр бүлийнхээ харилцааг авч үлдэхийн тулд татгалзсан. Хотод нягтлан бодогчоор ажиллая гэтэл цалин 250-400 мянган төгрөг байсан учраас буцаад цаасан хайрцагны бизнесээ эрхэлсэн. Одоо бол харамсдаггүй ээ. Эндээс өөрийн бүх хэрэгцээгээ хангаж байна. Мөн энэ ажилдаа үнэхээр дуртай” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд MCS, APU, Газар шим, TESO гээд Монголын бүх л үйлдвэрлэгч компаниудтай гэрээтэй ажиллаж иржээ. Тэдний хайрцагнуудыг аваад, буцаагаад орон нутаг руу ачуулдаг. Мөн фэйсбүүк дээр “Цаасан хайрцаг авна, зарна” групп ажиллуулж хүргэлтээр үйлчилдэг. Эднийх 500 төгрөгөөр авсан хайрцгаа 1000 төгрөгөөр, 200 төгрөгөөр авсан бол 500 болгож зардаг гэнэ. Харин ижил төрлийн бизнес буюу цаасан хайрцаг үйлдвэрлэгч компаниуд хамгийн бага хэмжээтэй хайрцгийг доод тал нь 2500 төгрөгөөр борлуулдаг. Үүнтэй харьцуулахад Ч.Үүрцайх 5-7 дахин хямдаар худалдаалж байгаа юм.

Хэдийгээр цаасан хайрцаг зараад амьжиргаагаа таслахгүй авч явж байгаа ч эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий. Улирлын онцлогоос шалтгаалаад өвөл, хавар хамгийн хэцүү. Өглөөнөөс орой хүртэл халуунд халж, хүйтэн цементэн дээр хайрагдаж, салхи шороотой орчинд халуун хоол, цайгүй өнжих нь ч элбэг. Мөн тэр бүр гэрийхэндээ, хүүхдүүддээ цаг гаргах боломж хомс. Нарантуул зах амардаг өдөр хүргэлтийн ажлаа хийнэ. Тиймээс захын амьдралаа өөрөөрөө л дуусгая, хүүхдүүдээ боловсролтой хүн болгож өөр мэргэжлээр ажиллуулна гэж бодож түүнийхээ төлөө зорьж мөрөөдөж байна. Тэрбээр “Өөр хүн ажиллуулаад, хүчээр л амрахгүй бол амралт гарна гэдэг тун ховор. Харин гэрийнхэн минь үнэхээр ойлгож дэмжиж өгдөг. Би гурван хүүхэдтэй. Манай хүүхдүүд одоо 18, 15, 9 настай. Манай том хүү хичээлийнхээ хажуугаар ээждээ туслаад л гүйдэг. Гурван хүүхдээ дээд боловсролтой хүн болгохыг зорьдог учраас энэ бизнесээр явуулахыг огт боддоггүй. Өөрийн чадах хүртэл хийгээд захын амьдралыг өөрөөрөө дуусгана даа” гэлээ. Биднийг ийн ярилцах хооронд түүний утас чөлөө завгүй дуугарна. Архангай аймагт 500 хайрцаг, Төв аймагт 150 хайрцаг гээд захиалгууд ар араасаа орж ирж байна. Мөн захын худалдан авагчид хоёр, гурван ширхэгээр тасралтгүй авч явна. Цаасан хайрцагийг дээшээ харсан сав гэж бэлгэшээж ирсэн түүний бизнес өдөр өдөрт өргөжин тэлсээр байна.

Г.АНУЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуульч Б.Гүнбилэгийн шинэ ном Амазоноор зарагдаж байна
Хуульч Б.Гүнбилэгийн шинэ ном Амазоноор зарагдаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​