fbpx Вагнерын зэвсэгт бослогоос хойш сураггүй болсон Оросын хоёр генералын хувь заяа бүрхэг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 9 секунд

Вагнерын зэвсэгт бослогоос хойш сураггүй болсон Оросын хоёр генералын хувь заяа бүрхэг байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон Вагнерын зэвсэгт бослогоос хойш Оросын армийн хоёр том генерал сураггүй болсон нь анхаарал татаж байна.

Тэдгээр нь Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-ны командлагч, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов, түүний орлогч Сергей Суровикин нар юм.

Оросын цөмийн зэвсгийн товчлууртай гурван цүнхний нэгийг эзэмшдэг гэгддэг 67 настай генерал Герасимов зургаадугаар сарын 9-нөөс хойш олон нийтийн өмнө ил гараагүй байна.

Вагнерын тэргүүн Евгений Пригожиний өөрт нь тушаахыг Кремлийн эрх баригчдаас шаардаж байсан хоёр хүний нэг тэр юм. Нөгөөх нь батлан хамгаалахын сайд Сергей Шойгу байлаа.

Зэвсэгт бослогоос хойш сайд Шойгу хэд хэдэн удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бол Герасимов огт үзэгдэхгүй байна.

Мягмар гарагт Путин зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийлэхэд хүртэл тэр байгаагүй юм.

Сирид маш харгис тактик хэрэглэдэг байсныхаа төлөө “Генерал Армагеддон” хочтой болсон Суровикин хамгийн сүүлд Вагнерын босогчдод байрлал руугаа буцахыг уриалсан видео мэдэгдэл гаргаснаасаа хойш олны нүдний өмнө ил гараагүй байна. Тэрбээр өнгөрсөн онд Украины дайны командлагчаар томилогдож, дараа нь Герасимовт энэ үүргээ шилжүүлээд өөрөө дэд командлагч болж байжээ.

Мягмар гарагт Нью Йорк Таймс сонин нийтлэлдээ Суровикинийг зэвсэгт бослогын төлөвлөгөөг өмнө нь мэдэж байсан хүн байж болзошгүйг АНУ-ын тагнуулын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос өчигдөр сэтгүүлчид генералын хаана байгаа талаар асуухад хариулахаас зайлсхийсэн байна.

Уг асуултаа батлан хамгаалах яаманд тавихыг зөвлөсөн Песков ерөнхийлөгч Путин зөвхөн батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга хоёртой шууд харьцдаг гэж тайлбарлажээ.

Тэр бас Пригожин хаана байгааг мэдэхгүй гэж хариулсан байна.

Оросын зарим хэвлэлүүд болон цэрэг дайны сэдвээр дагнадаг блогууд Суровикинийг баривчлагдсан, Москвагийн Лефортовогийн хорих газарт байцаагдаж байгааг мэдээлжээ.

Тухайлбал Оросын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч байсан хүний ажиллуулдаг гэгддэг Телеграм сүлжээний Рыбарь суваг “цэвэрлэгээ эхэлсэн” гэж мэдээлсэн юм.

Түүний баталж байгаагаар зэвсэгт бослогын үеэр шийдэмгий ажиллаж, Вагнерын хүчийг эрт зогсоож чадаагүй армийн албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааг Кремль эхлүүлсэн гэнэ.

Зэвсэгт бослогын дараа Путиний ойрын хүрээлэлд хэвээр үлдэх нь тодорхой болсон хүмүүст батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, үндэсний гвардын тэргүүн Виктор Золотов нарын нэр яригдаж байна.

Эх сурвалж: Reuters

Хаягдлаар бүтсэн төөрдөг байшин
Хаягдлаар бүтсэн төөрдөг байшин
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​