6 дугаар сарын 29-нд буюу өчигдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХКН-ын төв хорооны Гадаадтай харилцах яамны сайд Лю Жяньчаотай уулзжээ.
Энэ үеэрээ Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Монгол Ардын нам нь ХКН-тай найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын олон давхаргууд урт хугацааны турш хэлхээ холбоотой байх нь хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэсэн байна.
Харин Лю Жяньчао хэлэхдээ, "ХКН болон МАН эдүгээ улс үндэстнээ шинэчлэн хөгжүүлэх хариуцлага хүлээж байгаа юм. Монгол Ардын Нам улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаа хайхыг Хятад улс дэмжинэ" гэжээ.
Г.Бямба
Sonin.mn