fbpx Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 28 секунд

Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалав

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт 17 настай Нахел хэмээх залуу Парис хотын захад замын хөдөлгөөнд оролцож байхдаа цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар буудуулж алагдсан нь Франц даяар томоохон үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдэхэд хүргэсэн билээ.

Хохирогч залуу Алжир гаралтай нэгэн байсан бөгөөд энэ нь араб, африк цагаач иргэдийг хилэгнүүлэх шалтгаан болсон юм.

Өнгөрсөн өдрүүдэд Францын бараг бүх том хотуудад цагаач иргэд үймээн дэгдээж, байшин барилга, автомашинуудыг галдан шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байв.

Францын дотоод хэргийн яам дэг журам сахиулахаар цагдаагийн 45,000 албан хаагчийг дайчилж, олон мянган хүнийг баривчлаад байна.

Ням гарагт хохирогч залуугийн эмэг эх Надя телевизээр үг хэлэхдээ хүчирхийллээ зогсоож, амар амгалан байдал тогтоохыг уриалсан юм.

“Үймээн самуунаа зогсоо, эвдэн сүйтгэхээ боль. Үймээн дэгдээж буй хүмүүст хандаж хэлэхэд: битгий цонх хагал, сургууль, автобус руу битгий дайр. Эдгээр автобусаар ээжүүд зорчдог юм” гэж ярьсан тэрбээр “Нахелын үхлийг хүчирхийллээ зөвтгөх шалтгаан болгохгүй байх, орон даяар амар амгалан байдал тогтоох”-ыг уриалсан байна.

Тэрбээр ач хүүгийнхээ үхэлд буруутай цагдаагийн алба хаагчийг өршөөхгүй ч нийт цагдаа нарыг үзэн ядаагүйгээ энэ үеэр илэрхийлжээ.

Ням гарагийн орой Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нөхцөл байдлыг хэлэлцэх уулзалтыг холбогдох яамдын сайд нартай хийхээр болсныг Элизейн ордон мэдээлсэн байна.

Бямба гарагийн шөнө хууль сахиулагчид 719 хүнийг баривчилсан нь Баасан гарагийн 1,300 гаруйгаас буурсан үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна цагдаагийн 40 гаруй албан хаагч бэртэж, босогчид 577 автомашин, 74 байшин барилгыг шатаасан байна.

Гэхдээ Бямба гарагийн шөнө ихэнх хотуудад нөхцөл байдал өмнөхөөсөө тогтворжсоныг Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин өчигдөр мэдээлжээ.

Бямба гарагийн шөнө гарсан хамгийн ноцтой хэрэг нь Парисаас өмнө зүгт 15 км зайтай оршдог Хай-лес-Роуз хотын дарга Винсент Жанбруны хувийн сууц руу босогчид шатаж буй автомашинаар дайран орсон явдал байлаа.

Тухайн үед хотын дарга ажил дээрээ байсан ба гэртээ байсан эхнэр, тав ба долоон настай хоёр хүүхэд нь бэртжээ.

“Өнгөрсөн шөнө урьд өмнө болоогүй аймшигтай, гутамшигт үйл явдал тохиолоо” гэж хотын дарга сошиал хуудсандаа энэ тухай бичсэн байна.

Орон нутгийн прокурорын газар хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ Ням гарагт мэдэгджээ.

“Хотын даргын гэрт гал тавих зорилгоор автомашин ашигласан нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Автомашинаас шатаагч шингэнтэй Кока Коланы лонхнууд олдсон” гэж прокурорын байгууллагын төлөөлөгч мэдээлсэн юм.

Халдлагын үеэр Жанбруны эхнэрийн хөл хугарсан юм байна.

Ням гарагт Хай-лес-Роуз хотод дотоод хэргийн сайдтайгаа хамт ирсэн Францын ерөнхий сайд Элизабет Борне халдлага үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохоо амлажээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхан хийсэн мэдэгдэлдээ хүүхдүүдээ харж хандахыг эцэг эхчүүдэд уриалсан юм.

Хууль зүйн яамны мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн 30 хувь нь насанд хүрээгүй хүмүүс байжээ. Дотоод хэргийн сайд Дарманин баривчлагсдын дундаж нас 17 байгааг бас мэдэгдэлдээ дурдаж байсан юм.

Хохирогч Нахелын оршуулгын ёслол Бямба гарагт Парисын дагуул хот Нантерред тайван байдалд болж өнгөрчээ.

Тэрбээр замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчиж байсан түүхтэй, жолоо барих эрхгүй нэгэн байсныг прокурорын байгууллага мэдээлсэн юм.

Нахелыг буудсан 38 настай цагдаагийн офицер одоо хүний амины хэрэг санамсаргүй үйлдсэн хэргээр хоригдож байна.

Эх сурвалж: AFP

15 жилийн дараа орон нутаг руу нислэг үйлдэж эхэллээ
15 жилийн дараа орон нутаг руу нислэг үйлдэж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​