fbpx Авлигын үер
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 6 секунд

Авлигын үер

Нийслэлд авлигын үер нүүрлэж, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов. Үргэлжлэн орсон борооны улмаас гэж байгаа боловч яг үнэндээ авлигаас үүдэлтэй усанд авталт болчихоод байна. Үүнийг хаа хаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж ажиллав. Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд энэ үеэр онцолжээ.

“Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа юм. 2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдээд байна. Мөн тэрбээр “Уг нь эрсдэлийн бүс буюу гол устай газраас 50 метр дотогш барилга, байгууламж барьж болохгүй гэдэг заалт бий. Гэвч шүүхийн шийдвэрийн асуудал гардаг. Жишээ нь "Авлига хороолол" дээр шүүхийн шийдвэр нь буцаж сэргээд далан, хаалтыг нь аюул осолгүй түвшинд хийсэн гээд л явж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн шаардлагаар шахдаг. Цаашдаа Улаанбаатар хотод газар олгохдоо Газрын багц хуулийг эхний ээлжид шийдэх нь чухал. Одоогийн хууль дүрэмд газар олголт хийх нь маш төвөгтэй асуудал. Засаг даргын захирамжийн 70-80 хувь нь газрын зориулалт өөрчлөх, газар шинээр олгох, цуцлах байдаг. Улаанбаатарын төлөвлөлтийн алдаа энэ юм. Хэн нэгэн Засаг даргын гарын үсгээр газар олгодог биш газрын биржээр зохицуулагддаг байх нь зүйтэй. Газар олголт далд эдийн засгийг дэмждэг хэрэгсэл байж болохгүй” гэдгийг онцолж байв.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах үүрэг өгөв. Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өгсөн. Ингэснээр наад зах нь нийслэл, дүүрэг аймаг, яам тус тусдаа газар олгодог байсныг нэгдсэн системд оруулахаар болж юм.

Ийнхүү авлигаас үүдэлтэй үерийн улмаас нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд,

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах

-Долдугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх

-Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах

-Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх

-Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгов. Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалжээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

AQUA Garden буюу “авлига хороолол“-ын захиалагчид гэрээгээ цуцалж эхэлжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​