fbpx Д.Өнөрболор vs Б.Чойжилсүрэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 9 секунд

Д.Өнөрболор vs Б.Чойжилсүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Гашуун сухайт Ганц модны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Нүүрс олборлолт болоод борлуулалт тээвэрлэлт, экспорт, бусад бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Гашуун сухайт Ганц модны хил дамнасан боомтыг холбох асуудал нэн чухал. Энэ асуудлыг олон жил ярьсан. Одоо хэзээ холбогдох вэ. Хэр хэмжээний мөнгө төгрөг гарах вэ. Цариг нь ямар байх вэ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

-Царигийн хувьд өргөн, нарийн царигаар Монгол-Хятадын хилийн 703 дугаар баганаар хил холболтын цэг тохирч өргөн, нарийн царигаар хоёр улсын хил рүү зөрж орно. ТЭЗҮ боловсруулагдах ажил ид явж байна. Бид ирэх оны нэгдүгээр улиралд багтааж барилга, угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа наймдугаар сард Монгол-Хятадын төрийн өмчит компаниудын хооронд, мөн Засгийн газрын ажлын хэсгийн оролцоотойгоор ажлын хэсэг хуралдана. Хятад, Монголын хилийг дамнан баригдах төмөр замын барилга угсралтын ажлыг үндсэндээ "Чайна энержи" компаниар гүйцэтгүүлэх асуудал дээр хоёр тал тохирсон. Дараагийн бас нэг амбиц бол ирэх жил багтаж 2004 оны БНХАУ- Монгол Улсын хооронд байгуулагдсан Хил боомтын дэглэмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Ханги- Мандалыг төмөр замын боомтын хэлэлцээрийн ажил үргэлжилэхээр урьдчилсан байдлаар ярианууд хийгдээд байна. Эхний ээлжинд Ганц мод-Гашуун Сухайт- Бичигтийн төмөр замын боомтуудаа холбох нь хамгийн чухал байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Улаанбаатарт татваргүйгээр ашиг олох зорилготой, хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хууль батлах гэж байна. Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирлээ. Энэ үйл явцаас харахад олон нийтийн анхаарал сарнисан баяр наадмын өмнө хүч түрж, улайрч байгаа нь иргэдийн эсрэг увайгүй гэмт үйлдэл юм. Уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлттэй оруулж ирэх, түүнийгээ угсраад хорт утаа үйлдвэрлэх, мөн ААН-ийн албан татвараас чөлөөлөгдөх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Д.Өнөрболор гишүүн жаахан бухимдалтай байх шиг байна. Гэхдээ бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь ээ. Та бас сүүлийн үед хэтрүүлэгтэй яриад байгаа шүү. 1000 уурын зуух баригдахгүй ээ. ТЭЦ-3, ТЭЦ-2, ТЭЦ-4 дээр нүүрс хэрэглэж байгаа. Үүнийг ойрын жилүүдэд үргэлжлүүлэн хэрэглэхээс өөр арга байхгүй. Харин таны шүүмжлээд байгаа 36 мянга орчим ам.метр талбайг халаах хэмжээ байгаа юм. Үүнийг нэгтгээд дулааны станц дээр нь бүрэн шаталттай зуух тавьчих юм бол агаар мандалд ялгаруулж байгаа хорт хэмжээ 10 дахин буурна. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн энэ шийдвэрийг дэмжиж өгөөч гэж хүсье.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын төр даргын суудлыг эрвээхэй шиг дамждаг “эрх жаал”-уудтай болчихжээ
Монголын төр даргын суудлыг эрвээхэй шиг дамждаг “эрх жаал”-уудтай болчихжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​