fbpx С.Лхагвадорж: Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн цалин хөлс, хугацаанаас хамаарч тогтоогддог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 3 секунд

С.Лхагвадорж: Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн цалин хөлс, хугацаанаас хамаарч тогтоогддог

2023 оны долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдээд буй. Ахмадуудын тэтгэврийг ямар аргачлалаар нэмсэн, хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодрууллаа.

-Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Энэ удаагийн нэмэгдэлд хэдэн хүний тэтгэврийг нэмэгдүүлэн, хэдэн төгрөг нэмж зарцуулж байгаа вэ?

- Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дугаар тогтоолуудын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байгаа өндөр насны болон тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа цэргийн алба хаасны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 488,1 мянган хүний тэтгэвэр бодуулсан цалинг шинэчлэн баталсан итгэлцүүрээр бодож тэтгэврийг нь шинэчлэн тогтоож, уг тэтгэврийг нь 10 хувиар нэмлээ.

Энэ удаагийн нэмэгдэлд Засгийн газраас 394 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд тодотгол хийж баталсан.

- Тэтгэвэр бодох дундаж цалинг яаж тооцдог талаар тодорхой хэлнэ үү.

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2019 онд даатгуулагчийн 6 жилийн турш авсан буюу 72 цалинг нь нэмж, 72-т хуваах, 2020 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн 7 жилийн турш авсан буюу 84 цалинг нь нэмж, 84-т хуваах зарчмаар дундаж цалинг тодорхойлж байна. 2019 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жил буюу 60 цалинг нэмж 60-д хуваах замаар дундаж цалинг нь тооцож байсан тул хуульд өөрчлөлт орохоос өмнө тогтоолгосон бүх тэтгэврийг 5 хүртэл жилийн дундаж цалингаас бодож тогтоосон байгаа.

Энэхүү аргачлалаар нийт тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодуулсан цалинг нь шинэ итгэлцүүрээр нэг бүрчлэн өсгөн тооцож, дундаж цалинг нь тооцож, тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн бодсон.

Засгийн газрын 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр 1990 оноос өмнөх цалинг 2060.74, 1991 оны цалинг 1031.18, 1992 оныг 526.2 гэх зэргээр хойших онуудыг инфляцтай уялдуулан тооцон хамгийн сүүлийн онууд нь 2020 оны цалинг 1.23, 2021 оныг 1.13-аар баталсан.

Хоёр дахь тогтоол буюу 239 дугаар тогтоолоор шинэ итгэлцүүр хэрэглэн шинэчилж бодсон тэтгэврийн хэмжээг нь 10%-аар нэмэгдүүлсэн. Эдгээр тогтоолуудын хэрэгжилтийг Нийгмийн даатгалын байгууллага шуурхай зохион байгуулан долдугаар сарын 1-нээс нэмэгдсэн бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэн олгосон.

- Яг адил 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний нэг нь 800 мянган төгрөг нөгөө нь 900 мянган төгрөг буюу ялгаатай байдлаар тэтгэвэр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Яагаад ийм зөрүүтэй байгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр бодох аргачлал нь бүх даатгуулагчийн хувьд ижил буюу нэг хуулиар зохицуулж байна. Сард авах тэтгэврийн хэмжээ нь тухайн даатгуулагчийн цалингийн хэмжээ, ажилласан жилээс шууд хамаарч тогтоогддог.

Тухайлбал даатгуулагчийн 7 жилийн дундаж цалингаас нь 20 жилд нь 45 хувиар, илүү ажилласан жил тутамд 1.5 хувь, сар тутамд 0,125 хувиар бодож тэтгэврийг нь тогтоож байна.

Жишээлбэл 30 жил 6 сар ажиллаж, шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгоход дундаж цалингаас нь 20 жилд нь 45%-аар, илүү 10 жилийг 1.5%-аар үржүүлж 15%, задгай 6 сарыг 0,125%-аар үржүүлж 0.75%, нийтдээ 60.75% болно. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн дундаж цалинтай 30 жил 6 сар ажилласан, даатгуулагчийн тэтгэврийг 1,000,000*60.75%=607,500 төгрөгөөр тогтооно.

Яг адил мэргэжилтэй хэрнээ тэтгэвэр нь ялгаатай байгаа нь тухайн тэтгэвэр авагч хэдэн онд тэтгэвэр тогтоолгосон, мөн хэдээс хэдэн оны 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ бодуулсан, тухайн цалингууд нь хэр өндөр цалин байсан бэ зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна.

Тэтгэвэр бодох итгэлцүүрийг Засгийн газраас 2014 онд шинэчлэн тогтоосноос хойш дахин шинэчлээгүйтэй холбоотойгоор одоо тэтгэвэр тогтоолгож байгаа, одоогоос 5, 10, 20, 30 жилийн өмнө тогтоолгосон ижил ажил мэргэжилтэй, ойролцоо жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр ялгаатай тогтоогдон, тэтгэврийн зөрүүг үүсгээд байгаа юм.

Зарим хүн нийт 488,1 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг харьцуулан дундаж тэтгэврийн хэмжээг гаргаад түүгээрээ хүмүүсийн тэтгэврийг тогтоож олгох замаар тэтгэврийн зөрүүг ойртуулна гэж ойлгож байх шиг байна.

Олон жил өндөр цалингаас шимтгэл төлсөн хүний тэтгэвэр нь цөөн жил шимтгэл төлсөн бага цалинтай, эсвэл шимтгэл нөхөн төлсөн дундаж цалингүй, хамгийн бага цалингаас шимтгэл төлсөн зэрэг хүнийхээс ялгаатай тогтох нь илүү шударга гэж бодож байна. Тиймээс бүх хүний тэтгэвэр нэг адил түвшинд хүрнэ гэсэн үг биш юм.

Тухайлбал 1990 оноос өмнө 5 жилийн хугацаанд сар бүр 650 төгрөгийн цалинтай байсан, улсад 20 жил, 30 жил ажилласан хоёр эдийн засагчийн тэтгэврийн нэмэгдэл хоёр өөр гарна. Шинэчлэн баталсан итгэлцүүрт 1990 он болон түүнээс өмнөх хугацааны цалинг 2060,74 дахин үржүүлэхээр тусгасан тул шинэ цалин нь 650*206,074=1,339,481 төгрөг болно.

20 жил ажилласан эдийн засагчийн тэтгэвэр нь 1,339,481*45%= 602,766 төгрөг болж, уг тэтгэврийг 10% нэмж 602,776 төг+60,277төг= 663,043 төгрөгийн тэтгэврийг долдугаар сарын 1-нд олгосон.

Харин 30 жил ажилласан эдийн засагчийн тэтгэврийг 1,339,481*60%= 803,688 төг болж, уг тэтгэврийг 10% нэмж 803,688 төг+80,368 төг= 884,056 төгрөг болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл авч байсан цалин нь ижил ч ажилласан жил нь олон, цөөнөөс шалтгаалж тэтгэврийн хэмжээ нь өөр гарч байгааг ойлгох хэрэгтэй байх.

Цалингүй тэтгэвэр тогтоолгосон эсвэл хэт бага цалинтай, цөөн жил ажилласан хүний тэтгэврийг шинэ итгэлцүүрээр шинэчлэн бодоход 2023 оны зургаадугаар сард авч байсан тэтгэврийнхээ хэмжээнд хүрэхгүй байгаа тул, 10%-аар нэмсэн нь хамгийн багадаа бүрэн тэтгэвэр 550,000 төг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр бол 440,000 төгрөг болж байгаа юм.

- Хэрэв тэтгэврийн нэмэгдэл буруу байна гэж үзвэл хаана хандаж шалгуулах хүсэлтээ гаргах вэ?

- Тэтгэврийн нэмэгдэл нь буруу бодогдсон гэж үзвэл тэтгэврээ авдаг харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ очиж, хүсэлт гарган шалгуулж болно. Хэрэв очих боломжгүй бол аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс бүр олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягтай, түүгээр нь цахимаар хүсэлт гаргаж болно.

Нийгмийн даатгалын хэлтэс бүрд Нийгмийн даатгалын хуль тогтоомжийн хэрэгжилтийг болон ажилласан жил, авч байсан цалинг үнэн зөв тооцож тэтгэвэр тогтоож, олгосон байдлыг шалган шийдвэрлэдэг Хяналт шалгалтын тасаг байгаа. Даатгуулагч, тэтгэвэр авагчийн гаргасан өргөдлийг хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Иргэний цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээллийг нууцлах ёстой тул хэрэв тухайн тэтгэвэр авагч өөрөө ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гаргаж болно.

- Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ. Энэ талаарх статистик мэдээллийг дурдвал?

  • 40,343 иргэнийх 50,000-100,000 төгрөгөөр
  • 47,170 иргэнийх 100,000-200,000 төгрөгөөр
  • 50,753 иргэнийх 200,001-300,000 төгрөгөөр
  • 37,238 иргэнийх 300,001-400,000 төгрөгөөр
  • 15,977 иргэнийх 400,001 -500,000 төгрөгөөр
  • 5,411 иргэнийх 500,001 -600,000 төгрөгөөр
  • 3,140 иргэнийх 600,000 -аас дээш төгрөгөөр нэмэгдлээ.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 550,000 төгрөгийн тэтгэвэртэй 208 мянган, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй 78 мянган, 550,001-1,000,000 төгрөгийн тэтгэвэртэй 137.7 мянган, 1,000,001-1,500,000 төгрөгийн тэтгэвэртэй 44.9 мянган, 1.5 саяас дээш төгрөгийн тэтгэвэртэй 19.4 мянган ахмад байна.

Далайн шуурганаас үүдэлтэй үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн амиа алджээ
Далайн шуурганаас үүдэлтэй үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн амиа алджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​