fbpx “Формула Мира” гэж юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 19 секунд

“Формула Мира” гэж юу вэ?

Украинд энх тайван тогтоох тухай (Ukraine's Peace Formula) олон улсын форумыг Оросыг үл оролцуулан 42 улс Саудын Арабын Жидда хотноо зохион байгуулсан нь Оросыг түрэмгийлэгч, зөвтгөх зүйл огтоос үгүй, дайнаа зогсоогоод Украинаас бүрэн гарч үз гэсэн олон улсын нэг ёсны шахалт болж өгөв. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нар, ҮАБ-ын зөвлөхүүдийн түвшинд 6 дугаар сарын 24-нд Копенхаген хотноо анх цуглахад 15 улс оролцсон бол энэ удаа 42 болж, “G7” тэргүүлсэн Оросын эсрэг ямар нэгэн олон улсын томхон коалиц бүрдэж эхлэв бололтой. Орост бүх талын шахалт үзүүлэх энэ эвсэлд холбоотон хэмээн Кремльд нэрлэдэг БНХАУ, мөн БРИКС-ийн бусад орнууд нь оролцсон нь ОХУ нь Беларусиас (мөн Хойд Солонгос) өөр ганц ч холбоотонгүй болж хувирсныг харуулав.

Аюулгүй байдлын асуудал дэлхий дахинд хурцаар тавигдаж байна. Аливаа том гүрэн цэрэг зэвсгийн ид шидэндээ найдаад, хүн ардынхаа тархийг угаагаад Украинд халдсан шиг түрэмгийлэл үйлдэж болохгүй гэдгийг хүн төрөлхтөний олонхи нь ойлгож мэдрээд байна. Аюулгүй байдлын баталгааг дэлхийн том жижиг дунд бүх улс хатуу шаарддаг болж байна.

Ийм баталгааны томъёололыг G20-ын дээд хэмжээний уулзалт дээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн онд дэвшүүлсэн. ОХУ-аас дэвшүүлсэн «Минск-3» хэлэлцээр гэдэг нь аюулгүй байдлын тийм баталгааг зөвхөн Орост гаргаж өгөхөөр, харин Украинд баталгаа болж чадахгүй гэдгийг Украины тал олон баримтаар нотлож байна. Минскийн хэлэлцээрийн дагуу бол ОХУ-ын тавьж ирсэн шаардлага тун шударга бус. Юу гэвэл Украин нь бүрэн эрхт байдал, бие даасан гадаад бодлого, үндэснийхээ батлан хамгаалах бодлого, мөн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаасаа татгалзаж, нэг ёсондоо Кремлийн дагуул, дохио зангааны улс болж хувирах, эсвэл цэргийн цохилт амсаж сүйрэх, ийм хоёр сонголтын аль нэгийг хүлээн авах ёстой байв. Хоёрдахь сонголт нь бүрэн хэмжээний дайн болж хувираад бүтэн жил хагас болж байна. Минскийн хэлэлцээр байгуулагдсаны маргааш нь л оросууд Киевт хэн төр барих, улс төрийн аль нам Дээд Радад сонгогдох, Украины баруун түншүүдээсээ зай барих, НАТО ба АНУ-аас улс төрийн харилцаагаа таслах, зөвхөн ОХУ-тай түншлэх тухай зааж зааварлаад хэрэв биелүүлэхгүй бол хэлэлцээрээ шууд зөрчихөөр байсан. Түүндээ ч Орос хүрсэн. Харин одоо өөрт нь гай тарьж байна. Ноён Зеленскийн үзэж байгаагаар, саяхан Саудын Арабт дэлхийн 42 улс нэгэн дугаар дэмжсэнээр Аюулгүй байдлын асуудаар оросуудын бодож сэтгэж, тулгадагаас шал өөр хэлэлцээр (Kyiv security compact буюу оросоороо “Киевский договор о безопасности”) байгуулагдах болж байна. Тэр нь Украины Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 10 зүйлт “Формула мира” гэдэг нь юм.

Энэ 10 зүйл нь:

1.Радиацын ба цөмийн аюулгүй байдал;

2.Хүнсний аюулгүй байдал;

3.Эрчим хүчний аюулгүй байдал;

4.Олзлогдсон ба хүчээр авч явсан бүх иргэдийг суллах;

5.НҮБ-ын дүрмийг биелүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг болон энх тайвныг сэргээн тогтоох;

6.Оросын цэргийг гаргах, байлдааны ажиллагааг зогсоох;

7.Шударга ёсыг эргүүлж тогтоох;

8.Экоцидыг (ургамал, амьтныг аймгийг устгах) эсэргүүцэн хориглох;

9.Дайныг шатлан өргөжүүлэхгүй байх;

10.Мөргөлдөөнийг албан ёсоор эцэслэж баталгаажуулах гэжээ.

Бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан

Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор авна
Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор авна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​