fbpx Сурагчид дахиад л гурван ээлжээр хичээллэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 52 секунд

Сурагчид дахиад л гурван ээлжээр хичээллэнэ

Наадмын дараа намар гэдэг. Зуны зугаатай өдрүүд дуусч, хадлан тариа, өвлийн бэлтгэл, хичээл сургуулийн үе хаяанд ирлээ. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэх 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон аж.

Өнгөрсөн онд 33 мянган сурагч гурван ээлжээр хичээллэсэн

Жил бүр шинээр сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс 20600-аар өсөх тооцоололтой байгаа юм. Тэгвэл зарим сургуулиуд ачааллаа дийлэхээ больж, гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрээд байна. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Мөн олон улсын жишигт нийцсэн цаг минутаар хичээллэж, тогтсон цагтаа тарж, амрах ёстой. Гэтэл сургуулийн хүртээмж бага, нэг ангид сурах хүүхдийн тоо хэтэрхий их байгаагаас шалтгаалж, сургуулиуд гурван ээлж болохоос өөр сонголт байхгүй байгаа юм. Улсын хэмжээнд энэ жил хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох талаар БШУЯ-наас тодруулахад “Одоогоор нийт 469 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа ба 2023 онд багтаад 74 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга ашиглалтад орно” гэсэн тоон мэдээллийг өгсөн юм. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 296 сургуульд 364 орчим мянган хүүхэд суралцсан. Үүнээс 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжид шилжин хичээллэсэн байна. Тэгвэл энэ жилийн хувьд 47 сургууль болж буурсан үзүүлэлттэй байгаа ч энэ нь хангалттай үр дүн биш юм.

Баянгол дүүрэгт дөрвөн сургуулийн ачаалал нэмэгдэнэ

Баянгол дүүрэгт энэ жил дөрвөн сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Тодруулбал, “Эрдмийн өргөө цогцолбор”-ын тухайд Монгол Улсын хамгийн олон буюу 6200 сурагчтай сургууль. Хичээлийн хоёр байртай. Өргөтгөл болох 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Барилгын ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байна. Хэрэв сургууль ашиглалтад орохгүй бол байдал хэцүүднэ. Харин 28 дугаар сургуулийн тухайд мөн ачаалал өндөртэй. Барилгын ажлын явцад анхны зураг дээр нэмэлтээр сургуулийн барилгуудыг хүзүүвчээр холбох, гадна фасадыг өөрчлөх зөвлөмжийг холбогдох байгууллагууд өгсөн байдаг. Энэ зөвлөмжүүдээс үүдэлтэйгээр барилга ашиглалтад орох хугацаа хойшлох дүр зурагтай байна. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт мөн л дөрвөн сургуулийн 1477 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд буй. 71 дүгээр сургуулийн сургалтын албатай холбогдоход “Манай сургуулийн хувьд энэ жил гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв XII дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орчихвол энэ асуудлыг шийдэж болох байх. Гурван ээлжээр хичээллэхэд олон хүндрэлтэй асуудал тулгардаг. Сүүлийн анги найман цаг дөхүүлж тарна. Орой үдшийн цагаар хүүхдүүд айх, зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй” гэв. Мөн энэ дүүргийн XIII хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн бохир зайлуулах шугам асуудалтай байгаа учир сурагчдаа хүлээж авах эсэх нь тодорхойгүй гэж албаны хүмүүс онцолж байсан юм.

Баянзүрх дүүрэгт 8912 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй

2023-2024 оны хичээлийн жилийг угтан боловсролын байгууллагуудад урсгал засвар хийдэг уламжлалтай. Тэгвэл энэ онд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн урсгал засварт тус бүр дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна гэж харьяа яамнаас мэдээлэл өглөө. Энэ тухай Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Бид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгах чиглэлийг энэ хавар өгсөн. Гэхдээ гурван ээлжээр хичээллэх анги танхимын эд хөрөнгийн асуудал, шинэ барилгын ашиглалтад орох хугацаа зэрэг давагдашгүй хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй " гэсэн юм. 65 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл Б.Оюунзул “Өнгөрсөн жил манай хүүхдийн сургууль гурван ээлжээр хичээллэсэн. Манай охин гуравдугаар ээлжинд хичээлдээ орж орой долоон цаг өнгөрөөж тарж байсан. Бага насны хүүхэд тийм орой тарах их хэцүү юм билээ.

Өвөл даарахаас эхлээд хол явдаг хүүхдүүд нь автобусандаа багтахгүй, харанхуй байдаг учир харагдах орчин үзэгдэхгүй эрсдэлтэй байсан. Найман цагт гэртээ ирж байгаа хүүхэд хэдэн цагт хоолоо идэж, хичээлээ давтаад унтах вэ. Энэ асуудлыг цэгцэлмээр санагддаг” гэв. Тэгвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд гурван ээлжинд шилжих эрсдэлтэй 16 ерөнхий боловсролын сургуулийн 8912 сурагч байна. Тус дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа “Монгол Тэмүүлэл”, 157 дугаар сургуулийн барилгыг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 157 дугаар сургуулийн тухайд төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд 960 хүүхдийн суудалтай юм байна. Ийнхүү 2023-2024 оны хичээлийн жилд зарим сурагчид гурван ээлжээр хичээллэх дүр зураг харагдаж байгаа учир хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед сургуулийн хүртээмж болоод засварын ажлыг түргэвчлэхийг сургуулиудын захиргаа болоод эцэг эх, асран хамгаалагч нар сануулж байна.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэл санааны хохирлыг 160 саяар “үнэлсэн“ жишиг загварыг баталлаа
Сэтгэл санааны хохирлыг 160 саяар “үнэлсэн“ жишиг загварыг баталлаа
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​