Жил бүр зохион байгуулагддаг "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна.
Арга хэмжээнд БНСУ-аас "МеgаMax" К-поп хамтлаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгджээ.
"MegaMax" хамтлаг 2021 оны есдүгээр сарын 8-нд анхны уран бүтээлээ цацаж, к-поп ертөнцөд өөрсдийгөө албан ёсоор танилцуулж байжээ. Сонирхуулахад тус хамтлагийн нэг гишүүн нь Б.Баасанхүү хэмээх монгол залуу юм. Түүний тайзны нэр нь Кан аж.
К-поп "МеgаMax" хамтлагийн тоглолт наймдугаар сарын 25-ны 18:00 цагт, 26-ны 18:30 цагт тус тус болох юм байна.