fbpx Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
12 минут 9 секунд

Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү?!

Чингис хаан “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж байгтун” гэсэн шиг та бид “Нүүрсний хулгай шийдэгдээгүй, нүүрсний хулгайч нар шийтгүүлээгүй” гэдгийг мартаж болохгүй. Ийм байтал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөнөөх л нүүрсний хулгайн нэг хэсэг байж болзошгүй маш ноцтой мэдэгдэл хийлээ.

Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Иргэд утаа их байна, тэвчих арга алга гэх шүүмжлэлийг гаргадаг. Тиймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яамтай хамтран 2019 оноос хойш хэрэглэсэн түлшний мидлингийн түүхий эдийг солих туршилт хийсэн. Одоо байгаа мидлингийн хамгийн их тоосонцор, утаа үүсгэдэг хэсэг нь дэгдэмхий гэх бодис байгаа. Үүнийг хагас коксоор сольж үзэх туршилт хийсэн. Үүнд шаардлагатай 242 сая төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаад, 80 тонн хагас коксжсон нүүрсийг БНХАУ-аас оруулж ирээд судалсан. Нийт 97 удаагийн галлагаа хийж үзсэн. Үр дүнг нь шинжлүүлсэн. Ингэхэд тоосонцор, дэгдэмхий чанар нь буурсан. Хүхрийн хэмжээ, үнслэг зэрэг буурсан үр дүн гарсан байна.

Тиймээс нийслэлээс бонд гаргасан тохиолдолд 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас коксон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сарын 11-ний дотор нийслэлд оруулж ирээд үйлдвэрлэх боломжтой. Улмаар 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд түлж, тушилт хийж үзье гэх саналыг та бүхэнд тавьж байна.

Хагас коксын үйлдвэр барьсан тохиолдолд нэг тонн түлш 700 мянган төгрөгийн өртөгтэй болно. Одоогоор 150 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Ямар ч байсан утаагаа одоо байгаагаас 50 хувь багасгая гэж байгаа юм. Бүрэн утаагүй болно гэж байхгүй. Мөн Улаанбаатарын бүх айлд одоо түлж байгаа шахмал түлшийг зогсоогоод коксжих нүүрс түлүүлнэ” гэсэн юм.

Энэ асуудлыг анх Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж суурийг нь тавьж өгчээ. Тэр өдрийн хуралдаанаас гаргасан мэдээлэлд “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор НЗДТГ-ын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав” гэжээ.

Дараа нь НИТХ-ын ХМТ-өөс 2023 оны наймдугаар сарын 9-нд нэгэн мэдээлэл тараав. Түүндээ “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.

Энэхүү үнэт цаасаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хувьд ...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулга хийлээ. Тодруулбал, дээр дурдсан 177.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тайлбарласан юм. Сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэх саналаа танилцуулсан юм. Тэрбээр “....Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэлээ. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэжээ.

Үүний маргааш, 2023 оны наймдугаар сарын 10-нд “Тавантолгой түлш” ХХК-иас “Хагас коксжсон шахмал түлшний туршилт хийлээ” гэх мэдээллийг түгээв. Түүндээ “Хагас коксоор хийсэн шахмал түлшний туршилтыг олон нийтэд танилцууллаа. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, Таван толгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх нарын албаны хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд хагас коксын түлшний талаарх мэдээллийг өглөө.

Хагас коксоор шахмал түлш ажлыг судлах ажлын хэсгийг хоёрдугаар сард байгуулжээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын Шанси мужийн хагас коксын шахмал түлшний үйлдвэрээр орж туршлага судалсан байна. Мөн тэндээс 80 тонн түүхий эдийг авч ирж Таван толгой түлш ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ магадлан итгэмжлэгдсэн лабораторит өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Шинжилгээгээр мидлингээр хийсэн түлшээс дэгдэмхий бодист 56 хувиар, хүхэр 40 гаруй хувиар, угаарын хий 10 гаруй хувиар, илчлэг нь илүү нь батлагдсан байна. Түүнчлэн айл өрхүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтаар галлаж үзжээ. Нийтдээ 97 удаагийн механик туршилт буюу галлагааг хийж үзсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Хагас коксын түлшийг туршихаас гадна гал асаагч бүтээгдэхүүнийг давхар туршсан аж. Тухайлбал, дотоодын үйлдвэрүүдийн хийж байгаа модны үртэс, өөх тосны багсармалтай бүтээгдэхүүн, хагас кокс асаагч зориулалтын цахилгаан асаагч зэргийг туршиж үзсэн байна. Ингээд хагас коксоор хийсэн шахмал түлшийг ид хүйтэн буюу ирэх арванхоёрдугаар сарын дунд үеэр нэгдүгээр сарыг дуустал Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 45 хоног ашиглахаар болоод байгаа аж.

Дээрх хагас коксын түлшийг хийхийн тулд БНХАУ-аас хагас коксын түүхий эдийг авч аравдугаар сараас эхлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэхээр тооцоолсон гэлээ. Хэрэв дээрх 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар багасаж үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барьж хүрэн нүүрснээс кокс ялгаж авах юм байна хэмээв.

Энэхүү 177.5 тэрбумтай холбоотой ийм дэс дараалал бүхий “тархи угаалт” явагдлаа. Ингэхээр “хэргийн эзэн” нь Засгийн газар болж таарч байгаа юм. Тэр асуудлыг “юм үзсэн”-ээр нь Б.Чойжилсүрэнд даалгасан бололтой юм. Нөгөөх нь гарч ирээд бөөн дуулиан шуугиан дэгдээв.

Үнэндээ, энэ нь шуугиж шаагихаас ч аргагүй явдал юм. Иргэд энэ мэдээллийг маш бухимдалтай хүлээж авч байна.

Аргагүй юм. Утааг бууруулах түмэн аргаас үүнийг олж сонгоод хэрэгжүүлэх гээд ажиллаж байна гэхээр хэлэх үг алга.

Ойлгомжгүй бөгөөд маш аюултай хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, “Иргэд дээр туршилт хийнэ” гээд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бараг хэлчихлээ. Нийслэлчүүд ирэх өвөл туршилтын туулай болох юм байна. Энэ маш ноцтой. Үүн дээр ХЭҮК дуугарах хэрэгтэй. Үндсэн хуулийг ч харах ёстой.

Хоёрдугаарт, Монгол орны хэмжээнд одоогоор илэрсэн 12 нүүрсний сав газар, гурван нүүрстэй талбайтай. Нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум тонн, геологи хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг 150 тэрбум тонн бий. Монгол Улс нүүрсний экспортоороо амьдардаг. Гэтэл “Нүүрс импортолж, утаагаа арилгана” гээд байгааг ойлгох монгол хүн алга.

Хамгийн энгийн логик нь утааг бууруулахын тулд яндангаа цөөлөх ёстой. Энэ мөнгийг заавал зарж “бүтээн байгуулалт” хийе гээд байгаа бол 177.5 тэрбумаар гэр хороололд амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулъя л даа. Тэгвэл 60 мкв талбайтай 1500, 30 мкв талбайтай 3000 байр авахаар байна. Өдий тооны айл орон сууцанд орно гэсэн үг.

Эсвэл тэр 177.5 тэрбум төгрөгөөрөө боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Бид өөрсдөө 230 км төмөр замыг наймхан сарын дотор барьж чадсан шүү. Тэгэхээр үндэсний чадалтай компаниудаа консорциум болгоод зүтгүүлэхэд ганцхан сарын дотор л үйлдвэр босгоод ирнэ дээ.

Түүнчлэн утаагүй нүүрсний орд Монголд цөөнгүй бий. Одоогоос 15 жилийн өмнө Төгрөг нуурын хөндийн 160 тэрбум тоннын нөөцтэй утаагүй нүүрсний ордыг ийм зориулалтаар ашиглахаар бэлдэж байв. Тэр үед “Жил жилийн өвөл утаа тортогтой нүүр тулдаг нийслэлчүүдийн хувьд уг үйлдвэр ажилласнаар гурван жилийн дараа гэхэд утаанаас ангижирч болзошгүй нь. Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 500-600 мянган тонн нүүрс, улсын хэмжээнд 5.6 сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Ирэх жил гэхэд Төгрөг нуурын хөндийд дахин есөн үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа юм байна. Хэрэв газар олдвол нийслэлд ч нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах ийм үйлдвэр барих боломжтой гэж тус компанийнхан онцолсон юм. Монголд анх удаа баригдаад буй тус үйлдвэрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтаар босгосон” гэсэн мэдээлэл гарч байсан. Харамсалтай нь бүтээгүй. Ер нь ийм төслүүд нь явдаггүй.

Тиймээс энэ 177.5 тэрбумын ард цэвэр мөнгө угаалт л явж байж болзошгүй байна. Учир нь зарцуулалт, нийгэм эдийн засгийн үр ашиг нь тодорхой бус байгаа юм.

Эрх баригчид нүүрсний экспортыг “шилэн” болгож, биржээр арилжаалдаг болсноор нүүрсний хулгай үндсэндээ зогссон. Тэгэхээр “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг нүүрсний экспортоос мөнгө хулгайлдаг явдлаа зогсоочихоод оронд нь импортолж хулгайлахаар шийдсэн байх магадлалтай байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

“УБТЗ” ХНН: Төмөр зам үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
“УБТЗ” ХНН: Төмөр зам үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​