fbpx Ч.Сайханбилэг Америкт, Н.Удаанжаргал Малайздаа өвөлжих үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 1 секунд

Ч.Сайханбилэг Америкт, Н.Удаанжаргал Малайздаа өвөлжих үү

Засгийн газрын “5Ш” ажиллагааны олонх нь “тэг зогсолт” хийгээд байгаа бололтой. Ажиллагаанууд “...Зуны амралтаа авчихав уу, яав” гээд л шоглоцгоосон хүн хаа сайгүй. Үнэхээр ч нэг хэсэг эрчтэй, хүчтэй байсан эдгээр ажиллагаанаас одоо “Шилэн” нь л гайгүй яваад байх шиг байна. Далд байсан олон мэдээлэл цахим байдлаар ил болсоор байгаа юм. “Шүгэл”, “Шувуу”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажиллагаанууд ойрд чимээ анир бараг гаргасангүй. Ялангуяа нийтийн анхаарлын төв байнга байдаг “Шувуу” ажиллагаа бүр таг чиг болов. Олон нийт яагаад “Шувуу” ажиллагааг сонирхоод, анхаараад байдаг нь тодорхой л доо. Уг нь олон “шувуу”-г эх оронд нь авчирсан гэдэг ч Т.Бадамжунайгаас өөр олны танил байдаггүй. Ийм хэмжээний “шувуу” гэхээр Америкт байгаа нь дуулдсан Ч.Сайханбилэгт хүрч чадалгүй гурав, дөрвөн жил боллоо. Малайзад ирсэн нь тогтоогдсон Н.Удаанжаргал хоёрыг авчирч чадалгүй өвөлжөөд, хаваржаад, зусчихлаа. Одоо намар эхэллээ. Өнөө маргаашдаа авчирч амжихгүй л болов уу даа. Уг нь Ч.Сайханбилэг анхнаасаа л Солонгосоор дамжаад Америкт очсоноо зарласан. Тэнд байгаагаа нуудаггүй. Гэхдээ сүүлд манай хууль хяналтынхан, “Шувуу” ажиллагааныхан түүнийг Колорадод “........., Bridge view Ln, Parker, CO .........” хаягт амьдарч байгааг олж мэдсэн бололтой юм. Тийм мэдээ сураг гарсан. Ч.Сайханбилэгийн амьдарч буй гэх тэр хаусыг Америкийн үл хөдлөхийн компаниуд гурван жил орчмын өмнө худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус Колорадогийн тансаг зэрэглэлийн хороололд байрладаг. 10 гаруй өрөөтэй. Анх "1 314 893 ам.доллараар худалдана" гэж байсан гэдэг. Гэвч 2021 оны гуравдугаар сарын 21-нд дээрх үнээсээ багаар худалдсан байна. 999 950 буюу үндсэндээ нэг сая ам.доллараар худалдсан байгаа юм. Хамгийн гол нь энэ хаусыг Ч.Сайханбилэг худалдаж авсан гэдгийг түүний эхнэр О.Байгаль 2022 оны есдүгээр сарын 21-нд Монголд эрхэлдэг "Байгаль хаус" компанитайгаа ижил нэртэй компанийг Америкт бүртгүүлсэн. Бүртгэл дээрх хаяг нь нөгөөх тансаг хаусныхаа “......, Bridge view Ln, Parker, CO ........” гэж бичигдсэнээс нь мэдэж болохоор аж. Иймэрхүү мэдээлэл бий.

Харин Н.Удаанжаргалын тухайд өнгөрсөн намар, өвлийн заагаар мөн л Солонгос руу яваад сураг алдарсан. Голдуу дараахан нь сонсогддог мэдээллийг харахад тэрбээр улс улс дамжаад нисэх шиг болсон байдаг. Н.Удаанжаргал анх мөн л 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Удалгүй “...Н.Удаанжаргал Солонгост байна”, “Тэр Сингапурт оччихжээ” гээд л яригдаж байв. “Шувуу” ажиллагаа эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын тал Аргентинтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг Малайзад байгааг тогтоосноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Удаанжаргалын пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ хоёр “шувуу”-ныхаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 7-нд “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрахаар тодорхой ажлууд хийгдэж байгаа. Америкаас Монголд суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай уулзсан. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямарваа нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй.

Тэр дундаа Америкийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй талаарх үйлдлүүдийг шалгаж байгаа. Хаана байршиж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагуудад ирүүлсэн.

Мөн Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Ингээд хэн хэнээс нь сураг гаралгүй хоёр сар гаруй боллоо. Дээр хэлсэнчлэн, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёрыг лав энэ намартаа ирүүлж дөнгөхөөргүй сурагтай байна. Тэгэхээр мань хоёр Америктаа, Малайздаа өвөлжиж таарах бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Бадамжунайд “газрын хэрэг” нэмэгдэх үү?
Т.Бадамжунайд “газрын хэрэг” нэмэгдэх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​