fbpx Хоёр хөршийн инфляци ба дефляци
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий дахинд
Огноо
Унших
15 минут 0 секунд

Хоёр хөршийн инфляци ба дефляци

“Инфляци бол ядууст зориулсан татвар мөн”

Украины дайн эхэлснээс хойш рублийн ханш хамгийн доод түүхэн түвшиндээ хүрч, нэг центээс доош орж унасан. Урьд нь дайн эхэлсний дараахан рублийн ханш огцом унаж, нэг ам.доллартай харьцах ханш нь 120 болж байсан удаатай бөгөөд энэхүү огцом доод түвшний дараа рублийн ханш дахин сэргэж, 2015 оноос хойшхи хамгийн дээд цэгтээ хүрч ханш нь чангарч байсан билээ. Тухайн үедээ энэ нь Оросын эдийн засаг аливааг тэсвэрлэх хангалттай хүчтэй гэдгийг илтгэн харуулж, Кремлийн хувьд маш чухал үзэл суртлын ялалт болж байв. Иймээс үндэсний мөнгийг хурдан тогтворжуулж, хөрөнгийн биржийн ажиллагааг дахин хэвийн болгон, хамгийн хүнд хэцүү үед санхүүгийн системийг ухаалаг удирдан чиглүүлж чадсан хэмээн ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина алдаршиж байв. Гэтэл энэ он гарснаас хойш Оросын Төв банк аажмаар рублийн ам.доллартай харьцах ханшийн дөрөвний нэг орчим хувийг алдав. Путины гол үзэл сурталч, Оросын төрийн телевизийн ажилтан Владимир Соловьев рублийн ханшийн уналтад эгдүүцсэн мэдэгдэл хийж, юу болоод байгааг тайлбарлахыг Набиуллинагаас шаардав.

Оросын Төв банк ханшийн уналттай холбоотойгоор дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авахыг зогсоох шийдвэр гаргаад байна. Германы Олон улс болон аюулгүй байдлын хүрээлэнгийн ахлах ажилтан Янис Клюге “Кремль рублийн ханшийг 2022 онд хурдан хугацаанд тогтворжуулж чадсан ч энэ нь урт хугацаандаа сөрөг үр дагавартай үйлдэл” гэж хэлжээ. Рублийн уналтын гол шалтгаан нь Оросын эдийн засагт үйлдвэрлэж нийлүүлсэн мөнгө хэт их байгаатай холбоотой. Эдийн засагчдын хэлээр үүнийг “зөөлөн нөхцөл” гэж нэрлэдэг. Харин урт хугацаандаа сөрөг нөлөөтэй гэдэг нь дотоодын зах зээлд их хэмжээний валют нийлүүлж байнга интервенц хийх боломжгүй болохыг хэлж байгаа хэрэг.

Чикагогийн их сургуулийн эдийн засагч, профессор Константин Сонин “Одоо рублийн ханшид үзүүлж буй гол дарамт нь Кремлийн цэргийн зардал байнга нэмэгдэж байгаа явдал” гэж бичжээ. Үүнтэй холбоотойгоор бусад салбаруудын зардлыг танаж байгаа тул “рубль хараахан шууд цаас болчихгүй байна” гэж тэрбээр нэмж тэмдэглэсэн байна.Товчхондоо, хямд зээл, төсвийн асар их зардлын ачаар Оросын эдийн засагт их хэмжээний рубль эргэлдэж байна. Гэвч эдийн засгийн бүтэц нь энэ их мөнгийг үр дүнтэй зарцуулж баялаг бүтээх чадвар хэт сул, дээрээс нь хүн хүч, үйлдвэрлэлийн хүчин чадал байнга хангалтгүй байдаг Оросын архаг дутагдлаас шалтгаалж ирээдүй нь маш бүрхэг харагдах аж. Энэ бүхний үр дүнд үнийн өсөлт үүсч рублийн ханш унаж байна. Үүнийг эдийн засагчид эдийн засгийн хэт халалт гэдэг. Хэт халалт гэдэг нь яах аргагүй маргааш ирэх аюул мөн. Мөн гадаад валютын орох урсгал багассантай холбогдон рублийн ханш унаж байна. Энэ нь юуны түрүүнд оны эхэнд газрын тосны үнэ унасан болон нийлүүлэлт нь багассаны үр дагавар юм.

Хоёр хөршийн инфляци ба дефляци

Нэмж дурдахад, Оросын байгалийн түүхий эд экспортлогчид улс төрийн эрсдэлээс айж гадаад валютын орлогоо аль болох улсдаа оруулж ирэхгүй байхыг эрмэлздэг болчихоод байна. Оросын экспортлогчид төдийгүй бүр орлого сайтай бүх иргэнийг хамарсан хөрөнгийн гадагшлах урсгал Оросын өнөөдрийн онцлог болчихоод байна. Энэ нь Оросын бизнес, хүн ам зарчмын хувьд гадаадын хаа нэгтээ мөнгөө хадгалахыг илүүд үздэг болсон гэсэн үг. Бас Оросын эдийн засаг, улс төрийн тогтолцоонд итгэх итгэл эрс багассаны улмаас гадны хөрөнгө оруулалт гэх зүйл үндсэндээ зогсчихоод байна. Энэ нь рублийн ханш сулрахад бас нөлөөлж байна. Товчхон бөгөөд шулуухан хэлэхэд Оросын эдийн засагт хэрэггүй рубль маш их, эрэлттэй валют маш бага болчихоод байгаагаас рублийн ханш түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрч инфляци хэт эрчимтэй явагдаж байна. Рублиэс хүчээр аваад хаячихсан гурван тэгийг нь нэмэх аваас оросын мөнгөн тэмдэгтийн инфляци сая жинхэнэ үнэн, бодит байдлаар гарна гэдгийг мартаж болохгүй.Гэхдээ байзаарай! Инфляци өсөх нь Орос шиг улсад байгалийн бэлэн түүхий эд экспортлогчдын хувьд тун ч ашигтай зүйл. Бас дураараа үнэ нэмж ашиг олох боломж бүрддэг учир иргэдийн өргөн хэрэгцээний бараа импортлогчдын хувьд ч ашигтай. Эд нарын ашиг татварыг нэмэгдүүлэх учир улсын төсөвд ч бас тустай. Эдийн засгийн хуулиар нэг хэсэг нь ашиг олж байгаа бол хэн нэгэн алдагдал хүлээж байна гэсэн үг. Тэр нь цалин, тэтгэврээс өөр орлогогүй энгийн иргэд.Орос, Монгол шиг ихэнх хүн ам нь ядуусын бүлэгт орчихсон улсуудад инфляци буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь зөвхөн иргэдэд л маш муу нөлөө үзүүлдэг. Иймээс яах аргагүй “Инфляци бол ядууст зориулсан татвар мөн”. Энэ нь төр, засаг ард иргэдээ шулж, хэтэвчнээс тань хууль бусаар хулгай, луйвар хийж байгаагаа инфляци гэж нэрлэн таны тархийг булцайтал угаачихдаг гэсэн үг.

“Дефляци бол нүцгэн толгойгоороо хад мөргөж буй явдал мөн”

АНУ-ын дараа орох хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засагт бүгд анхаарал хандуулж байсан бөгөөд ковид түгжрэл, Европт хямрал нүүрлэсэн хүнд хэцүү 2022 оны дараа энэ онд Хятад нь дэлхийн бизнесийн үйл ажиллагааг сэргээх хөдөлгүүр болох ёстой гэж байв. Хүн бүр л Украины эсрэг Оросын түрэмгийлэл, Кремль болон ЕХ-ны хоорондох хийн дайны улмаас үүссэн инфляцийг Хятадын хүчээр туулна хэмээн тооцож байлаа. Гэтэл Си Жиньпин даргын бүх хүчин чармайлт, тушаалуудыг “үл тоон” Хятад улсын орлого өсөхгүй, эдийн засаг нь ковидийн дараа дорвитой сэргэхгүй байгаа нь тодорхой болов.Иймээс Коммунист нам бүтэлгүйтлийн талаар ярихыг хориглож, хүн амыг муу мэдээгээр үймүүлэхгүй байх Орост түгээмэл хэрэглэгддэг жорыг хэрэглэж эхэллээ.

Эдийн засгийн өсөлт удааширч, экспорт, импорт сүүлийн жилүүдэд хамгийн их буурсныг харуулсан өнгөрсөн долдугаар сарын гутамшигт статистик мэдээнээс хойш долоо хоногийн дараа Хятадын аж үйлдвэр, жижиглэнгийн худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт удааширсан тухай муу мэдээний ээлжит давлагаа ил болсон төдийгүй залуучуудын ажилгүйдлийн талаарх тоо баримтыг эрх баригчид одоохондоо олон нийтэд мэдээлэхгүй байхаар саяхан шийдвэрлэв. Учир нь энэхүү судалгааг илүү “оновчтой” болгох шаардлагатай болсныг Хятадын Статистикийн хорооноос мэдэгдэв.Залуучуудын ажилгүйдэл дээд амжилт тогтоосон нь Хятадын эдийн засагт тулгарч буй бэрхшээлүүдийн бэлгэ тэмдэг болж байгаа учир хүн бүрэн эхүү “оновчтой” болгосон тайланг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн зургадугаар сард 16-24 насны таван хятад хүн тутмын нэгд нь ажил олдохгүй байсан тул эдийн засагчид долдугаар сард байдал улам дордсон гэдэгт итгэлтэй байгаа юм.

Дээрх тааламжгүй статистик мэдээ цацагдахаас яг нэг сарын өмнө Хятадын Статистикийн хорооны төлөөлөгч Фу Линхуй “Хятадад дефляци байхгүй, байх ч үгүй” гэж шулуухан мэдэгдэж байсан. Барууны бизнесийн тэргүүлэх сонин “FT” Хятадын зөвлөх, шинжээч, судлаачаар ажилладаг эдийн засагчидтай ярилцахад тэд саяхан Хятадын эдийн засгийн талаар сөрөг зүйл ярихгүй байх зааварчилгаа авснаа баталсан бөгөөд “Эрх баригчид биднийг муу мэдээг эерэгээр тайлбарлахыг хүсч байна” гэж нэгэн эдийн засагч хэлжээ. “Өнгөрсөн онд дефляци болон бусад болзошгүй асуудлуудыг ямар ч асуудалгүй хэлэлцэх боломжтой байсан. Одоо ийм явдал болохгүй, болсон ч хэзээ ч ил гарахгүй болсон” гэж Шанхайн томоохон санхүүгийн байгууллагын эдийн засагч “FT”-д ярьжээ.

Си Жиньпин дарга улс орны бүх зүйлийг хариуцдаг учраас эдийн засгийн асуудал нь түүний асуудал юм. Иймээс түүний доод албан тушаалтнууд дефляци, ажилгүйдлийн талаарх сөрөг мэдээг дэлгэхгүй байхыг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ зах зээлийн болон улс төрийн шинэчлэл хийгдээгүй нөхцөлд улсын хөрөнгө оруулалт, татаасууд нөөцтэй үлдэж байгаа ч эдгээрийг хөдөлгөх хөшүүрэг нь хэт үнэтэй болж, үр дүн нь багассаар байх нь ойлгомжтой. Бас төр, засаг болон мэргэжилтнүүдийн хооронд итгэл алдар ч эхэлж байна гэж “FT” сонин бичжээ. “FT” засгийн газрын тэргүүлэх судалгааны төвийн ахлах эдийн засагч асантай уулзахад тэрбээр саяхан эдийн засагчид оролцсон хаалттай уулзалт болсон гэдгийг дурдаад энэ үеэр нэгэн өндөр албан тушаалтан “дефляци” гэсэн хориотой үг хэлээд зогсохгүй албан ёсны статистикийн үнэн бодитой эсэхэд эргэлзэж буйгаа хэлсэн аж. “Бүгд бага зэрэг цочирдсон. Гэхдээ тэр зүгээр л үнэнийг чангаар хэлсэн” гэж хэлсэн аж.

Үнэхээр ч урд хөршид яах аргагүй дефляци нүүрлэчихээд байна. Инфляци гэдэг нь мөнгөний үнэ цэнэ буурч, барааны үнэ өсөхийг хэлдэг бол дефляци нь эсрэгээр мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ буурахыг хэлнэ. Энэ бол тун аюултай үзэгдэл. Олон улсад инфляцийг халуурч буй, харин дефляцийг хөлдөж буй хүнтэй зүйрлэдэг. Аль аль нь хэмжээнээс хэтэрвэл үхлийн аюултай.

Аль ч улсын коммунист нам баялаг устгагч байснаас баялаг бүтээгч байгаагүй. Баялгийг үндэсний тэрбумтанууд бусдыгаа тэргүүлж, хөтөлж, залж бүтээдэг. Харин хятад тэрбумтанууд өнөөдөр хаана байна?! Тайваний асуудал болон түрэмгийлэгч Оростой ойртож байгаа урд хөршийн эрсдэлээс эмээж гадны хөрөнгө оруулалт таг зогсож, оруулсан хэсэг нь хөрөнгөө яаралтай гаргаж байна. Хөрөнгө оруулалт буурснаас үл хөдлөх хөрөнгийн эргэлт бараг таг зогсож ажилгүйдэл гаарч эхлэв. Тухайлбал, салбартаа дэлхийд тэргүүлэх өндөр үзүүлэлт болох 300 тэрбум ам. долларын өртэй болсон Хятадын хамгийн том барилгын компаниудын нэг “Evergrande” групп өнгөрсөн долоо хоногийн эцсээр дампуурлаа зарлаад байгаа бол тус улсын өөр нэг томоохон барилгын компани “Country Garden” энэ оны эхний хагас жилийн алдагдал нь 7.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгааг зарлав.Эдгээр үйл явдлууд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт ноцтой хямрал нүүрлэсний баталгаа мөн.

Ийнхүү хятад иргэд мөнгөн хадгаламжгүй болж, байгаа мөнгөө хайрлан худалдан авалт хийхгүй, “хэмнэлтийн горим”-д шилжин дефляци бий болов. Инфляцийн үед албан газар, компаниуд ажиллагсдынхаа цалинг нэмэх шаардлага үүсдэг бол дефляцийн үед яг эсргээр орлого буурсны улмаас цалинг нь хасахаас өөр аргагүй болж, сүүлдээ цалин ч өгч чадахгүй болдог. Энэ нь эдийн засгийн эргэлт зогсон сүйрэлд алхам алхмаар ойртож байна гэсэн үг. Хэрэв цусны эргэлт нь удаашран удааширсаар эцэст нь зогсчихвол хүн яах билээ. Урд хөршид яг л ийм зүйл тохиолдох гээд байна. Ядаж байхад яр гэдэг шиг Хятадын Коммунист намын энэ том бүтцийг ард иргэд нь яаж тэжээж, тээж явах болж байна? Гэтэл хятад иргэд амьдрал нь муудангуут босдог түүхэн уламжлалтай ард түмэн. Энэ зууны эхэн үеэс хойш Хятад улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг болсон тул Хятадын хүн амын бүхэл бүтэн нэг үеийнхэн амьдрал жилээс жилд сайжирч байгааг харж дассан. Гэтэл энэ гайхамшиг дуусав. Иймээс урд хөршийн дефляци бол нүцгэн толгойгоор хад мөргөж буй явдал мөн. Энэ нь урд хөршөөс орлого нь хэт хамааралтай улсууд хад биш юм гэхэд хана мөргөж тэрий хадна гэсэн үг. Харин хэдэн монголыг ардчилсан тогтолцоо нь аварч сүртэй юм болохгүй өнгөрнө.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн зүүн хагаст аадар бороо орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн зүүн хагаст аадар бороо орно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​