fbpx Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 45 секунд

Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!

“...Дуутай тэнгэр хургүй” гэдэг. Өвөлжин хаваржин ярьсан нүүрсний сонсгол хаврын чуулганы үед болсонгүй. Ирэх намрын чуулган хүртэл хойшилчихсон. Хойшлуулчихсан л даа. Хэрэв УИХ нүүрсний сонсгол хийвэл олон нийт “...Нүүрсний хулгай гэж юу юм бэ”, “..Хэн нь нүүрсний хулгайч вэ”, “...Яаж хулгайлдаг юм бэ” гэдгийг ялгаж салгана. Мэдэж авна. Хавар Хөгжлийн банкны сонсголыг хийснээр тус банкны зээл хуй хэрхэн зарцуулагдсаныг бүгдээрээ мэдэж авсан. Яг түүн шиг нүүрсний хулгайн талаар мэдэхийг олон нийт хүсээд байгаа юм.

Гэтэл нүүрсний сонсгол хийвэл зарим хүний эрх ашиг хөндөгдөх бололтой юм. Тийм учраас л тэдгээр нөхдүүд байж болох бүхий л аргаар хаалт хийж байгаа нь илтэд анзаарагдаад байна.

Саяхан даа, Хөвсгөлд томоохон нууц уулзалт болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. “...Хөвсгөлд арваад хоногийн өмнө болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярьж нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалтаар дээр хэлсэн нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно.

Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй. Наадмын өмнө хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Нүүрсний асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна” гэж мэдэгдсэн байдаг.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ?!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​