fbpx Украины арми Запорожийн фронтын чиглэлд давшиж, чухал суурин газрыг чөлөөлснөө зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 23 секунд

Украины арми Запорожийн фронтын чиглэлд давшиж, чухал суурин газрыг чөлөөлснөө зарлав

Украины арми Запорожийн фронтын чиглэлд амжилттай давшиж, чухал суурин газрыг чөлөөлснөө өчигдөр зарлажээ.

Орехов хотоос өмнө зүгт оршдог Роботине тосгоныг чөлөөлснөөр Украины арми Крымийн хойгтой холбогдох хуурай газрын замыг хамгаалж буй Оросын армийн гол шугамд хүрч байгааг тус улсын батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр өчигдөр өглөө мэдээлсэн байна.

Цаашлаад Мелитополь, Бердянск чиглэлд давшиж, Азовын тэнгисийн эрэгт хүрэх дараагийн тулаан эхлэхэд бэлэн болж байгаа юм. Эдгээр хотуудыг чөлөөлбөл Крымийн хойг бусад эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хуурай газраар таслагдана.

Украины армийн сөрөг давшилт зургаадугаар сарын эхээр эхэлж, аажим аажмаар урагшилсаар байна.

Оросын тал Украины сөрөг давшилтыг хориглох бэлтгэлийг олон сарын турш хийж, асар уудам газар нутгийг минажуулаад байгаа. Украины зэвсэгт хүчин одоо минажуулсан талбайг цэвэрлэхэд гол хүчээ дайчилж байна.

зураг

“Сөрөг давшилтын ахиц манай анх төлөвлөсөн болон манай холбоотнуудын хүсэж байгаа шиг хурдан биш байгаа. Гэхдээ бид алхам алхмаар урагшилсаар байна” гэж Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов саяхан ярьсан юм.

Фронтын зарим хэсэгт минажуулалтын нягт маш өндөр, 4-5 м.кв талбай тутамд нэг байгааг тэр хэлсэн байна.

Киевийн эрх баригчид Өрнөдийн орнуудаас мина цэвэрлэх нэмэлт төхөөрөмжөөр туслахыг хүссэн нь түрүүчээсээ хэрэгжиж эхэлжээ. Хамгийн сүүлд Норвеги улс ийм төхөөрөмж авахад шаардлагатай санхүүжилтээр туслахаа мэдэгдсэн юм.

Украины арми сөрөг давшилтаа зүүн болон өмнөд фронт дээр зэрэг явуулж байгааг өөрчилж, хүчээ тарамдахгүй байхыг Өрнөдийн холбоотнууд энэ сарын эхээр болсон уулзалтын үеэр зөвлөсөн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.

Зүүн фронтын гол давшилт Бахмут хотын чиглэдэг. Өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд агаарын хүчний томоохон дэмжлэггүйгээр өргөн фронтоор давших хэцүү гэж үзэж байгаа юм.

Энэ зөвлөмжийн дагуу сарын дундаас эхлэн Украины тал өмнөд фронтын чиглэлд хүчээ төвлөрүүлж, Оросын цэрэгт эзлэгдсэн газар нутгаа голоор нь хуваах зорилт тавьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины арми өмнөд фронт дээр Оросын хамгаалалтын нэгдүгээр шугамд хүрч, өдөрт 500 метрээс 1 км хүртэл зайд урагшилж байгааг мэдээлжээ.

“Украины армид тулалдах хангалттай хэмжээний нөөц хүч бий. Үүнийгээ гүйцэд ашиглаагүй байгаа. Тиймээс бид сөрөг давшилт амжилттай эсвэл амжилтгүй байгаа талаар дүгнэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл тодорхой ахиц дэвшил гарсан нь тодорхой харагдаж байгаа” гэж тэр ярьсан юм.

Эх сурвалж: The Guardian

Усан цэнэгт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломж

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​