fbpx Оросын нэртэй эдийн засагч рублийн уналтыг Энэтхэгт түгжигдсэн экспортын орлоготой холбон тайлбарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 33 секунд

Оросын нэртэй эдийн засагч рублийн уналтыг Энэтхэгт түгжигдсэн экспортын орлоготой холбон тайлбарлав

Оросын сангийн сайд асан, эдийн засагч Михаил Задорнов өчигдөр РБК бизнес мэдээний сувагт рублийн ханшийн уналттай холбоотой нийтлэл бичжээ.

Тэрбээр саяхан рублийн ханш огцом унасныг Энэтхэг улсад хуримтлагдаж, түгжигдсэн Оросын экспортын орлоготой холбон тайлбарласан байна.

Украины дайны улмаас Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлсэн Орос улс газрын тосоо Азийн том зах зээлтэй орнуудад, тухайлбал Энэтхэг улсад хямд үнээр, их хэмжээгээр нийлүүлэх болсон.

Гэвч энэхүү экспортынх нь орлого болох их хэмжээний рупийг Оросын эрх баригчид өөрийн валют руу хөрвүүлж чадахгүй байгаагийн улмаас Энэтхэгийн банкуудад түгжигдсэн юм.

Олон улсын худалдаанд төдийлөн ашиглагддаггүй Энэтхэгийн рупийгээр төлбөр тооцоогоо хийсэн нь ийм үр дүнд хүргэжээ.

“Бидэнд Энэтхэгээс худалдаж авах зүйл байхгүй. Рупий нь хөрвөх чадваргүй валют учраас бид орлогоо авч чадахгүй байна” гэж Задорнов нийтлэлдээ бичсэн байна.

Түүний бичсэнээр Орос улс Энэтхэгт $30 тэрбумын дүнтэй газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж, буцаагаад $6-$7 тэрбумын бараа импортолсон гэнэ.

Задорнов бас рублийн ханшийн уналтад Оросын иргэдэд өгч буй төрөл бүрийн татаасууд сөргөөр нөлөөлснийг тайлбарлажээ.

Ийм татаасууд импортын хэрэгцээг өсгөсөн нь рублийн ханшид сөргөөр нөлөөлсөн гэж тэр үзэж байна.

Хэрвээ Оросын засгийн газар иргэдэд мөнгө тараахаа зогсоож, төв банк мөнгөний бодлогоо чангаруулбал ам.долларын эсрэг рублийн ханш одоогийн 95-аас 85 болон сайжрах боломжтойг Задорнов тайлбарлажээ.

Түүний энэ нийтлэл Кремлийн эрх баригчдын анхааралд өртөж, рублийн ханшийн уналтад Энэтхэгт хуримтлагдсан рупийн орлого нөлөөлсөн гэх дүгнэлтийг Оросын эрчим хүчний яам няцаасан байна.

Оросын эрх баригчид экспортын орлогоо Хятадын юаниар авах хүсэлт тавьсан ч Энэтхэгийн тал зөвшөөрөхгүй байгаа юм. Талууд энэ оны тавдугаар сард төлбөр тооцооны асуудлаа шийдэх зорилготой уулзалт хэлэлцээ зохион байгуулсан нь үр дүнд хүрээгүй.

Орос, Энэтхэгийн төлбөр тооцооны маргаан зэвсгийн худалдааг нь бас гацаагаад байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

ЗГ: Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар хэлэлцэнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​