fbpx “Экстрим Монголиа“ компани хүний амь нас, эрүүл мэндээр наадаж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 35 секунд

“Экстрим Монголиа“ компани хүний амь нас, эрүүл мэндээр наадаж байна гэв

Энэ сарын 13-ны өдөр “Экстрим Монголиа” төвийн zipline-ээр зорчихдоо аав, охин хоёр бэртэл авчээ. Үүнтэй холбоотойгоор иргэн Б-тэй ярилцлаа.

-Та охинтойгоо “Экстрим Монголиа” төвөөр үйлчлүүлэх явцад гэмтэл авсан гэсэн. Тухайн үед юу болсон тухай ярихгүй юу?

-Энэ сарын 13-ны өдөр гэр бүлээрээ амарч явсан. Энэ үеэр Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвөөр үйлчлүүлсэн юм. Охин минь 15 настай. Хүүхдүүд цахим орчноос экстрим зүйл хардаг юм шиг байна лээ. “Аав аа zipline-ээр тоглоё” гэж хэлсэн. Хоёр хүүхдээ тоглуулах гэсэн хүү минь 10 настай болохоор арай бага. Тиймээс охиндоо хань болоод хамт zipline-ээр явсан. Тухайн үед ажилтан нь ямар нэгэн зөвлөгөө, анхааруулах зүйл огт хэлээгүй. Ард хүмүүс оочирлож байсан, “За яваарай” гэж хэлсэн. Тэгээд охин эхлээд явлаа. Энэ үед би ажилтан залуугаас “Олс нь намайг даах уу, ах нь 110 кг” гэж асуусан. Гэтэл асуудалгүй гэж хэлж байлаа. Охин явсны дараа дээшээ гарч бэхэлгээг нь хийлгэсэн. Миний араас түлхэж өгөөд явуулсан. Явах үедээ чигээрээ биш, эргэж явдаг юм билээ. Энэ үед хүмүүсийн орилох чимээ сонстож байсан. Урагшаа харахад охин өөдөөс ирж байсан. Охиныг буулгах ёстой байтал буцаагаад алдсан. Түрүүнд явсан хүнээ олсноос нь бүрэн буулгаж дараагийн хүнээ явуулах хэрэгтэй. Би өөрийн сайн дураараа араас нь яваагүй. Ажилтан нь түлхэж өгөөд явуулсан. Түүний зааврыг л дагасан. Ажилтан явах болоогүй гэж хэлээд явсан бол миний буруу болно. Хэрэв ийм зүйл болсон бол өөртөө гомдох байлаа. Компаниас ажилтандаа аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй шүү дээ.

-Биед нь ямар зовиур илэрч байв. Гэмтэл аваад хэдий хугацааны дараа эмнэлгийн тусламж авсан бэ?

-Бид хоёр талаасаа мөргөлдсөн. Ухаан балартаад, хүмүүс буулгаж авахаар ноцолдоод байсныг санаж байна. Эхнэр түргэн дуудсан. Охин 30 минут ухаан алдаад сэргэсэн. Тухайн үед газар хэвтүүлээд эмнэлгийн тусламжийг хүлээсэн. Налайхаас түргэн тусламжийн үйлчилгээ ирсэн. Охин сэрээд хөлөө мэдрэхгүй байна гэж хэлсэн. Харин миний гар, хөл их өвдөж хөдөлгөхөд бэрх байсан. Тухайн үедээ аарцаг, түнх гэмтсэн байх гэж бодсон. Харин Налайх дүүргийн эмнэлэгт очоод зураг авхуулсан. Гэтэл дал хугарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт ирэхэд эмч үзээд шийдтэй хариу хэлээгүй. Хүнээр яриулж ирсэн. Үнэнийг хэлэхэд эмнэлгийн байгууллага танил талгүй бол үйлчилгээ авахад бэрх санагдсан. Охиныг хоёр хонуулаад гэмтлийн эмнэлгээс гаргасан. Дахин хүнээр яриулаад зураг авахуулахад тархиндаа харвасан гэсэн онош гарсан. Мөн нуруу нь гулзайгаад нугасаа дарсан. Ийм хариу харсан эмч нар хурал хийж, зөвлөлдсөн. Би Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл нурууны хоёр сэртэн хугарсан байна гэсэн оноштой.

-Одоо биеийн байдал нь ямар байна. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юу?

-Таньдаг хүн рүүгээ яриад Гуравдугаар эмнэлэгт охиноо долоо хоног хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал сайн тогтворжиж өгөхгүй л байна. Охин тархи хойд хэсэгтээ харвалт өгсөн. Цус хуралт нь шимэгдсэн ч нурууны гэмтлээсээ болоод сууж чадахгүй байгаа. Бүх хариуцлагаа үүрээд эдгэхийн төлөө хичээж явна. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Гэртээ эмчлүүлж, дэглэм барьж байна. Эмчилгээгээ дуусгаад дахин нарийн шинжилгээ өгнө гэсэн бодол бий. Ослын уршиг сүүлд сэдэрч гарна. Тиймээс сайн эмчлүүлнэ. Шаардлагатай бол Солонгост үзүүлэхийг бодож байгаа. Охин минь дөнгөж 15 настай нялхаараа байна. Ирээдүйд нь их санаа зовниж байгаа. Мөн өмнө нь нуруугаа гэмтээж байгаагүй. Гэмтэл авсан нь цаашид сэдрэх өвчин боллоо гэж бодож сууна. Хүний эрүүл мэнд бүхнээс үнэ цэнтэй. Юутай ч зүйрлэшгүй, нандин шүү дээ.

-Энэ ослоос хойш Тэрэлжийн “Экстрим Монголиа” үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Та бүхэнтэй холбоо барьж, биеийн байдалд нь санаа тавьсан уу?

-Тухайн компаниас бидэнтэй гэм буруугаа ойлгож холбогдсон зүйл одоогоор алга. Үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж сонссон. Энэ үнэн байх. Аялагчид ч очиж байгаа болов уу. Дахин энэ компаниас болж хүний эрүүл мэндэд хохирол учирвал харамсалтай. Үүнд их санаа зовж байна. Тэрэлжээс гадна Улаан цутгалан, Сайханы хөтөлд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Экстрим спорт хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой. Хүн эрүүл мэндээрээ хохирч, хүнд гэмтэл авч, амь насаараа хохирох эрсдэлтэй. “Экстрим Монголиа” мөрдөж байгаа аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журам байдаг эсэхэд эргэлзэж байна. Хүний алтан амь, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байж дэндүү болгоомжгүй хандаж байгаа нь сонин. Хэдий хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сонирхож очиж тоглож байгаа. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй компани хариуцлагатай байх ёстой. Бид хоёр азаар хөнгөн гэмтсэн. Хэрэв дотуур цус алдаад харвасан бол ойр хавь эмнэлгийн тусламж, эмч байхгүй. Налайхаас түргэн тусламж ирэх 40 минутын хугацаанд амь эрсдэх магадлал өндөр.

-Та компанитай хариуцлага тооцох санал гомдол хүргүүлсэн үү?

-Гэмтэл авахдаа түргэн, цагдаа газар дээр нь дуудсан. Тиймээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ нь ямар хугацаатайг мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгсөн. Манай гэр бүлийн хувьд хохиролтой байна. Намрын төлөвлөсөн ажлууд замхарлаа. Эхнэр охин бид хоёрыг асрахын тулд ажлаасаа хэсэг хугацаагаар чөлөө авсан. Хүүхдүүд сургуульдаа орох гээд нөхцөл байдал таатай бус байна. Мөн ойр дотны хүмүүс холоос ирсэн. Тоочоод байвал бэрхшээл багагүй бий.

-Гадны оронд экстрим спорт дүрэм журмаар зохицуулагдах ёстой. Гэтэл манайд аюулгүй ажиллагаа дутагдалтай байгаа нь ажиглагддаг?

-Бид “Экстрим Монголиа”-аар үйлчлүүлэхдээ амь нас эрүүл мэндээ даатгаад явж байгаа. Ер нь үйлчилгээг нь аль байгууллага хариуцаж ажилладаг, ямар шаардлага тавьдаг нь тодорхойгүй байна. Мөн байгууллагаас нь ажиллуулж байгаа залуустаа иргэдэд анхааруулах заавар зөвлөгөө өгөөгүйгээс ийм байдал үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байгууллага нь анхаарал тавьж, аюулгүй ажиллагааг нь шалгах хэрэгтэй. Тэнд хүний амь нас эрүүл мэндээр наадаж байна. Бидний эрүүл аюулгүй байдлыг хангахгүй бол бид төрд татвар төлөх нь утгагүй.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шантаажийг дагуулсан “шахаа” буюу Лу.Гантөмөрийн “халаас”-нд үлдсэн генсекийн нэр
Шантаажийг дагуулсан “шахаа” буюу Лу.Гантөмөрийн “халаас”-нд үлдсэн генсекийн нэр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​