fbpx “Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
8 минут 20 секунд

“Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан, бас тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлээд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш нэг компанитай үзэж байна. Тэгээд дийлдэггүй. Компанийн нэрийг “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ гэдэг. Тус компанийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг. Цагтаа Монголын том улстөрчийн шадар туслах байсан энэ эрхэм “Монгол Ураниум Ресурс” компаниа 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Улмаар компанидаа гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, ашигт малтмалын хайгуул хийх гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

Энд хөндөх асуудал нь “ашигт малтмалын хайгуул хийх” үйл ажиллагаатай нь холбоотой. Тус компани өдгөө Эрдэнэцагаан сумаас 30 хүрэхгүй километрийн зайд, нутгийнхны шүтээн Зотол ханы ай сав, алдарт “Таван булшны тал” хэмээх онгон дагшин газарт уул уурхайн хайгуул, олборлолт явуулдаг. Энэ үйл ажиллагааг нь “Эрээн толгой” /6645127/ хэмээх “Монгол Ураниум Ресурс”-ийн охин компани хариуцаж явуулдаг. “Эрээн толгой” компани нь гадаадын хөрөнгө оруулалттай гэх бүртгэлтэй. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тус компанийн хувьцааг “Монгол Ураниум Ресурс” компани, Мөнхсаруулын Чингүн, “Бао Тай Эс Си Эм” компани, Хятадын иргэн Гао Бо, Баасангийн Батнягт нар эзэмшдэг. Гэхдээ эцсийн өмчлөгч нь “Монгол Ураниум Ресурс”-ийн эзэн Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

Хамгийн гол нь “Монгол Ураниум Ресурс” компани, түүний охин компани “Эрээн толгой”-гоос болоод Эрдэнэцагааны нутаг дахь Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсэн. Үүнэий улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, компанийнхан арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд ярьсаар өнөөдрийг хүрч байна.

Нөгөөтэйгүүр тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс эхлээд олон зүйл хууль бус болох нь тов тодорхой байдаг аж. Эдний ухаж байгаа газарт анх 2009 онд Францын “Арева Кожеговь” компани уран хайхаар тусгай зөвшөөрөл авчээ. Тэр нь ямар нэг байдлаар Х.Бүрэн-Эрдэнийн компанийн мэдэлд очсон байгаа юм.

Ингээд уран хайж явсан компани нэг л мэдэхэд хууль бусаар хүрэн нүүрс олборлоод эхэлсэн байдаг байна. Тодруулбал, “Монгол Ураниум Ресурс” компани Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газар 4,6-р багийн нутаг дэвсгэрт 2010 оноос хойш ураны хайгуул хийсэн. Үүнийгээ 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл лицензээ сунгажээ. Гэтэл ураны хайгуулаа “Хүрэн нүүрсний уурхай” гэх байдлаар өөрчилж, тусгай зөвшөөрлөө 2019-2049 он хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлүүлжээ. Монголд ингэж тусгай зөвшөөрлөөр тоглох ямар ч боломжгүй. Энэ компанийн тухайд уран хайх явцдаа нүүрсний орд илрүүлсэн. Улмаар MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах болсон. Хэрвээ ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол түүгээрээ л дуусдаг хуультай. Хайгуулын явцад өөр төрлийн ашигт малтмал илэрвэл АМГТГ-т мэдэгддэг. Улсад шилжүүлдэг гэсэн үг. Гэтэл “Монгол Ураниум Ресурс” үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 27, 35 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Уг нь Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгайлан заасан байдаг. Гэвч энэ нь “Монгол Ураниум Ресурс” буюу “Эрээн толгой” компанид үйлчилдэггүй. Тэгэхээр тэдний ард маш том хамгаалалт байдаг гэсэн үг. Тэр ч байтугай нүүрсний олборлолт эхлүүлэхдээ баахан хуурамч баримт бүрдүүлсэн нь ч ил болсон байна. Товчхондоо, “Монгол Ураниум Ресурс” компани ингэж Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна.

Тиймээс Эрдэнэцагааны иргэд, сумын төр, захиргааны байгууллагаас Засгийн газар, холбогдох яам, агентлагт цуцахгүйгээр асуудлыг тавсаар байгаа аж.

Хамгийн сүүлд 2023 оны зургадугаар сарын 14-нд Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-аас БОАЖЯ-нд иргэдийн хүсэлтийг албан ёсоор уламжилжээ.

Түүндээ “... “Монгол Ураниум Ресурс” компани нь 2010 онд Цөмийн энергийн газраас Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 208 136 гектар талбайг хамарсан хайгуул хийх Ц-003Х тусгай зөвшөөрлийг авсан. Тус компани нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2, 27, 48.2.2, 48.2.3, 48.2.4 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны зургадугаар сарын 18-ны 1/128 албан тоотууд, “Монгол Ураниум Ресурс” компанийн МY-021459 дугаартай Хэрэмийн цагаан нэртэй газарт орших 3251.05 гектар талбай бүхий 2049 оны есдүгээр сар хүртэл хугацаатай тусгай зөвшөөрөл, тус IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай” 15 тоот тогтоол, Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 31-ний 1/256 тоот, IV багийн Засаг дарга Г.Амартайваны 2020 оны зургадугаар сарын 15-ны 04/159 тоот, Сумын Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 28-ны 1/299 тоот, Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн усжилт тодорхойлох зорилгоор найман цооног өрөмдөх “Зөвшөөрөл олгох тухай” А/03 тоот, “Монгол Ураниум Ресурс” компанид тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон эргэлтийн цэг нь Урт нэртэй хуулийн 4.3, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заансы дагуу усан сан бүзхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны ажлын хэсгийн дүгнэлтийн эсрэг гарсан Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангийн дүгнэлт, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 7/7501 тоот зэрэг хуул зөрчсөн шийдвэрүүдийг цуцлуулж, хүчингүй болгуулах хүсэлтийг гаргажээ.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ
10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​