fbpx “Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 51 секунд

“Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье

Манайхан нэг уулгалахаараа хэт туйлширдаг гэмтэй. Олон жил яригдсан нүүрсний хулгайтай өнгөрсөн жилийн сүүлч хавиас бодитоор тэмцэж эхэлсэн. Засаг нь “...Энэ хулгайтай тэмцэнэ” гэж зарласан. Иргэд ч идэр есийн хүйтэнд жагссан. Ингэсний дараа хууль хүчний байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой байж болох эхний ээлжний хүмүүсийг ил болгосон. Тэр жагсаалтад нь маш олон улстөрч бичигдсэн. Харин тэдний үйл хэргийг гардан зохион байгуулсан хүмүүсээр “Тавантолгойнууд-ын захирлууд нэрлэгдсэн. Тэгмэгц “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, жижиг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Засгийн газраас Онцгой бүрэн эрхт төлөөлөгч илгээсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг барьж хориод Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлыг зугтаалгаад ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. Харин жижиг “Тавантолгой” ХК руу ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг явуулсан.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад тус компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх эрх олгосон. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний ээлжит бус хуралдаанаас жижиг “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, П.Сайнзоригт тус компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Н.Мягмарт компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох, төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуулсан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах, хууль зөрчсөн байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах, компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүргийг өгч томилсон байдаг.

П.Сайнзориг, Н.Мягмар хоёр хагас жил ажиллаад буцаж ирсэн. Хавар, зургадугаар сард ажлаа дуусгаад ирсэн гэх П.Сайнзориг, Н.Мягмар нартай, ялангуяа жижиг “Тавантолгой”-д ажилласан П.Сайнзоригтой холбоотой тухайн компаниудын санхүү , боловсон хүчний асуудлаарх сөрөг мэдээллүүд тухайн үед нэлээд гарч байв. Гэхдээ П.Сайнзориг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга учраас тэгсгээд намдсан биз. Удалгүй нам жим болсон.

Харин Ж.Ганбат нь “Эрдэнэс Тавантолгой”-доо үлдсэн. Түүнийг “...Нүүрсээ биржээр зараад Монгол Улсад арвин их ашиг авчирч байна” гээд магтаад л байна. П.Сайнзоригийг ч “...Өр барагдуулсан” гээд өөд уруугүй хөөргөсөн.

Гэтэл одоо хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Монголоосоо зугтаад Малайзад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал, жижиг “Тавантолгой” ХК-ийн эзэн гэх “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар чинь цагтаа энэ байтугай мандаж л явсан. Магтаал сайшаалаар булуулж л байсан даа. Тэд Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн явсан шүү. Гэтэл ийм тааруухан мэдээ гарч, таагүй явдлууд үргэлжилсэн.

Тиймээс одоо энэ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр яг яаж ажиллаад байгаагаа тайлагнах хэрэгтэй. “...Сангийн яамнаас баахан хүн аваачсан”, “... Энэ компанийн том тендерийг нь авдаг нэр бүхий компани гарч ирсэн” гээд л далдуур яригдаад байна. Тэгэхээр олон нийтэд бүх ажлаа ил ярьж, тайлагнах хэрэгтэй. П.Сайнзориг, Н.Мягмар хоёр ч гэсэн. Засагт тайлагнаснаа олон нийтэд ч бас ярих ёстой. Дахиад хэлэхэд, өмнөх захирлууд яг ингэж магтаалд хөвж байгаад л явсан байдаг шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Пап лам Францисын Монгол Улс дахь айлчлал” марк гаргалаа
“Пап лам Францисын Монгол Улс дахь айлчлал” марк гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​