fbpx Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
10 минут 55 секунд

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордтой холбоотой ноцтой асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байна.Үүнийг эзэмшигч нь иргэн Х.Бүрэн-Эрдэнэ гэдэг хүн байна. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” компанийн эцсийн өмчлөгч юм. Улмаар энэхүү нүүрсний лицензийг “Эрээн толгой” гэдэг компани байгуулаад түүн рүүгээ шилжүүлсэн.

Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.

Учир нь Эрээн толгойн ордыг эзэмшигчид эхнээсээ л хууль зөрчиж, асуудлыг "дээд түвшинд" шийдсээр иржээ. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцэл хэнд ч хүрдэггүй байсан бололтой юм.

Наад захын жишээ л гэхэд тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй. Энэ мэтийн асуудлыг иргэд нь хэлж ярьсаар байгаа юм.

Тэгвэл энэ орд газартай холбоотой түүнээс ч ноцтой явдал хөшигний ард өрнөжээ. Тус компани ураны хайгуул хийж яваад олдсон нүүрсний ордыг эзэмшилдээ авсан. Энэ нь шууд хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнд нь Захиргааны хэргийн шүүхийн нэр бүхий шүүгч нар “дэмжлэг үзүүлсэн” байж болзошгүй байна.

Уг нь хуулиараа ураны буюу цацраг идэвхт бодисын хайгуулын лицензтэй бол тэр чиглэлээрээ ажиллах ёстой. Хайгуулын явцад олдсон ердийн ашигт малтмал буюу нүүрсний ордыг АМГТГ-т мэдэгдэж хүлээлгэж өгөх учиртай.

Угаасаа ингэдэг. Ийм тодорхой явдлууд байдаг. Олон нийтийн хамгийн их мэдэх жишээ гэвэл “Бадрах Энержи” компани нь 3-4 жилийн өмнө ураны хайгуулын ажил гүйцэтгэж байхдаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй километрийн зайд коксжих нүүрсний орд илрүүлсэн. Долоон тэрбум тонн орчим нүүрсний таамаг нөөцтэй гэх ордын бүх хайгуулын ажлын тайланг хийж гүйцэтгэсэн. Ингээд хуулийн дагуу төрд шилжүүлсэн байдаг. Улмаар XV-022117 тоот хайгуулын лицензийг нь төрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” компани байгуулж шилжүүлсэн. Тус компанийн 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани, үлдсэн 66 хувийг орон нутгийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компани эзэмших болсон юм.

Тэгвэл 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлжээ. Ингээд 2011 оноос эхлээд хайгуулын ажлаа хийжээ. Харин 2011-2017 онд Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна.

Энэ хооронд “Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна. Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус “Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ.

Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. “Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг.

Тэгмэгц “Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд ханджээ. Тэд “АМГТГ-ын Кадастрын хэлтэст ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчлөх, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох, мөн хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Түүндээ “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, “Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаарджээ.

Үүнд нь АМГТГ-ын Кадастрын хэлтэс “...“Монгол Ураниум Ресурс” компанид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны хайгуулын Ц-003Х тоот лицензийг 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд олгосон байна. Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт малтмалын хэлтсийн даргын 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны 17 дугаар шийдвэрээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын чиг үүрэг АМГТГ-т шилжин ирснээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны ХV-018247 тоот болгож лицензийг бүтгэсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензээр эрхэлнэ”, үүнд 15.2.1-т “Цацраг идэхт ашигт малтмал эрж хайх”, 15.2-т “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотроо цацраг идэвхт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан. Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны есдүгээр сарын 28/-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2018/0602 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Шүүгч Н.Дуламсүрэнгийн даргалсан тус шүүх хуралдаанаас “Шүүх нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгож, цацраг идэвхт бодисын биш ердийн ашигт малтмалын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай” хэмээжээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​