fbpx Таг болоод байгаа Тавантолгойн цахилгаан станцын тендерт улс төр, бизнесийн ямар бүлэглэл “ялах“ вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 15 секунд

Таг болоод байгаа Тавантолгойн цахилгаан станцын тендерт улс төр, бизнесийн ямар бүлэглэл “ялах“ вэ?!

Яг үнэндээ Монголын том төслүүдийг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гацаадаг. “...Би авахгүй бол чи авахгүй” гээд таг зогсоодог. Тийм учраас төмөр зам, нефьтийн үйлдвэр, цахилгаан станцууд баригддаггүй. Өнөөг хүртэл бензин тосоо, эрчим хүчээ импортоор авч хэрэглэсээр байгаа юм. Ерөөсөө улстөрчид, бизнесийнхэнтэй сүжирч, сүлэлддэгийн учир нь энэ.

Бүлэглэлүүдийн шүлсээ гоожуулдаг том төслүүдийн нэг бол яахын аргагүй Тавантолгой дулааны цахилгаан станц байдаг. Аргагүй том төсөл л дөө. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж, цахилгаан станцаа бариад авбал Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ. Уул уурхайн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангана. Ингэснээр эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдал бүрдэнэ. Жишээ нь Хятадаас авч байгаа импортын эрчим хүчийг 98 хувиар бууруулж, экспортлох боломжтой болно.

Хамгийн гол нь төсөл бүрэн хэрэгжихэд 808 сая ам.доллар шаардагдана. Чухам энэ л бүлэглэлүүдийн шохоорхлыг хөдөлгөөд байгаа аж. Тиймээс энэ станцын бүтээн байгуулалтын ажил эхэлж өгөхгүй гацаад байдаг бололтой. Олон ч жил болж байна. Өмнө нь Эрчим хүчний яамнаас хоёр ч удаа тендер зарлаад бүтэлгүйтсэн. Гурав дахь удаагаа энэ зун, 2023 оны зургадугаар сарын 12-нд зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер” гэдэг нэртэй. Тендерийг 2023 оны долдугаар сарын 27-ны 11.00 цаг хүртэл хүлээж аваад 12.00 цагт нээнэ гэж байв. Тендер нээх хугацаа өнгөрөөд 20 орчим хонолоо. Үр дүнг мэдээлсэнгүй.

Эх сурвалжийн мэдээллээр энэ тендерт гурван компани оролцжээ. Хятадын “Бээжингийн уурын турбин генератор”, “Хятадын Баруун эрчим хүчний аж үйлдвэр” компаниуд болон Монголын “Майнс ап”, Камбожийн “Митайм интернэйшнл” компанийн хамтарсан консорциум материалаа өгсөн байна. Тендерийн дүн ил бололгүй удах тусам Хятад компаниудаас илүү Монгол, Камбож компаниудын хамтрал анхаарал татаж эхлэв. Учир нь манай улсын “Майнс ап” компанийн эцсийн өмчлөгч нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатар юм байна. Тэрбээр энэ компаниараа “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой”, төмөр замын бүтээн байгуулалтуудад оролцож байжээ. Шулуухан хэлэхэд, “...Энэ төслийн эзэн нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатар болсон” гээд гадуур, дотуур яригдаад эхэлсэн байна.

“...Яагаад вэ” гэдгийг ч бас орхисонгүй. “Моннис”-ийн Б.Чулуунбаатарыг онцлоод байгаагийн учир нь “...Мань эр төслийн зардлын 30 хувийг гаргах “Эрдэнэс Тавантолгой”-той учраа олдог” гэлцэх аж. Тендерийн дараах ажиллагаа болон төслийн зардлын талаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал Г.Тэнгэр “...Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгасан. Мөн тогтоолоор Хөгжлийн банкнаас авсан зээлээс гадна төслийн эхний ээлжийн 300МВт-ын EPC+F гэрээний 30 хувь, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан. Санхүүжилтийн 70 хувийн эх үүсвэрийн саналыг үнэлж, шалгаруулснаар төслийн нийт хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн бодит хуваарь тодорхой болно. Үүний дараа “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хоорондын санхүүжилтийн гэрээ эцэслэн байгуулагдаж, энэ тогтоолын хэрэгжилтийг хангах юм. Энэ ажлын хүрээнд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран гэрээний төслийг боловсруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэж тайлбарласан. Албан ёсны бүртгэлд ч “...“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний яам, ТӨБЗГ гурав эзэмшдэг” гэсэн байна.

Үнэхээр ч Б.Чулуунбаатарын “Моннис майнинг” компани өнгөрсөн хавар Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын тендерийн II багцын 575 тэрбумын ажилд шалгарсан. Энэ нь тухайн үедээ нэлээд хэл ам дагуулж байв. Ер нь нүүрсний хулгай босож ирж, “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш тендер, худалдан авалтуудад нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатар нэлээд шалгарамтгай болсон гэдэг. Тухайлбал, Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерт орж буй “Майнс ап” компани нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Эрдэнэс Тавантолгой”компанитай 9.6 тэрбумын төгрөгийн үнэ бүхий бульдозер, 20.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий экскаватор нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ийм шалтгаанаар холбоод байгаа аж. Хамгийн гол нь “...Өнөөдөр хүчтэй байгаа улс төр, бизнесийн бүлэглэл Б.Чулуунбаатараар дамжаад Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөлд ашиг сонирхлоо хэрэгжүүлэх вий” гэдэг хардлага газар авч байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Жижиг намууд жагсаалтаа зараад эхэлсэн үү?!
Жижиг намууд жагсаалтаа зараад эхэлсэн үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​