fbpx Ханшийн өсөлтөөс ашиг хүртэх гэж ханшаа унагаж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 24 секунд

Ханшийн өсөлтөөс ашиг хүртэх гэж ханшаа унагаж байна гэв

Банкны салбарын реформын хүрээнд арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болж хувьцаагаа арилжсан. Өнөөдрийн байдлаар ихэнх банкуудын хувьцааны үнэ анх гарсан үнээсээ буурчээ. Тодруулбал, Голомтбанкны хувьцаа анх 1285 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 849 төгрөг, Төрийн банк 590 төгрөгөөр гарч 488 төгрөг болжээ. Харин Хаанбанк анх 959 төгрөгөөр нэгж хувьцаагаа санал болгож байсан бол өнөөдөр 1059 төгрөг болж өсчээ. Тэгвэл эдийн засагчид банкны салбарын IPO- г хувьцааг хэрхэн харж байгаа талаар тэдний байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Г.Батжаргал: IPO-оос IPO руу үсэрч богино хугацаанд зараад сүүлдээ бүгд алдагдал хүлээгээд гарч байна

-Хөрөнгийн зах зээлд оролцогч талууд олон, зохицуулалт өндөр тул эдгээр уналтыг нэг шалтгаан эсвэл нэг субъекттэй холбох аргагүй юм. IPO-г хувьцаагаа зарж байгаа компани, авч буй иргэн хоёрын харилцаа гэж ойлгож болохгүй. Хөрөнгийн зах зээлд хамгийн том оролцогч нь Хөрөнгө оруулалтын банк, Хөрөнгө оруулалтын сан, Урт хугацааны хуримтлалын сан, Даатгалын компаниуд буюу Institutional Investor байгууллагууд чухал үүрэгтэй. Эдгээр нь урт хугацааны эх үүсвэрийг хуримтлуулж, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж өгөөж хүртдэг. Манайд хөрөнгө оруулалтын банк алга, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан нь алдагдалтай байгаагаас гадна 100 хувь төрийн өмч болохоор энэ зах зээл өндийх боломж байхгүй. Зарим мэргэжил нэгтнүүд маань Нийгмийн даатгалд реформ хийх зөв санаачлаг гаргадаг ч төр түүнийг шийддэггүй. Нэг үгээр Монголд урт хугацааны санхүүгийн эх үүсвэр байхгүй. Байгаа хэдэн төгрөгөө өөр хоорондоо богино хугацаанд шилжүүлээд байна гэсэн үг.

Хөрөнгө оруулагчид сүүлийн үеийн IPO-д оролцохдоо койн шиг богино хугацаанд мөнгөө оруулаад өндөр хувь хүртэх гэсэн бодолтой хүмүүс нэг IPO-оос нөгөө IPO руу үсэрч богино хугацаанд зараад сүүлдээ бүгд алдагдал хүлээгээд гарч байна. Мөн иргэд хөрөнгө оруулалтын тухай ойлголт муутайгаас гадна тухайн байгууллага ирээдүйд ямар үнэ цэнтэй байхыг мэдэхгүй байна.

Цаашид яаралтай Market maker буюу хувьцааны хөрвөх чадварыг хангаж байгууллагыг зах зээлд нэвтрүүлэхгүй бол сайн компаниудын үнэ буурах үзэгдэл давтагдаад байх шинжтэй байна. Мөн Short sell буюу хувьцааны ханшийн уналтаас арилжааны ашиг олдог бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй бол жижиг хөрөнгө оруулагч нар зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэнэ гэсэн сэтгэл зүйтэй болж дөнгөж ханш өсөнгүүт бүгд зараад ханшаа унагаад байна. Мөнгөний, хөрөнгийн, даатгалын, төсвийн гэх мэт санхүүгийн зах зээлийн бүх төрлүүд хамт хөгжиж, хоорондоо уялдаж байж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэдийг ойлгох хэрэгтэй.

Эдийн засагч Б.Өлзийбаяр: Хувьцаа бол койн биш

-2022 онд хийсэн хамгийн том ажлуудын нэг бол системийн таван банкны IPO байсан. Төрийн банк салхийг хагалж, Хасбанк сүүл мушгисан. Энэ нь зах зээлийн идэвхжилд шууд нөлөө үзүүлсэн юм. Банк IPO хийхэд нэг чухал зүйл бий. Олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан, үнэнч хэрэглэгчидтэй аж ахуйн нэгж бол банк юм. Тэгэхээр үнэнч хэрэглэгчид нь олон жил үйлчлүүлсэн байгууллагынхаа хувьцааг нь итгэж худалдан авна. Өөрөөр хэлбэл банкууд хөрөнгийн зах зээл рүү орж ирэхдээ шинэ бүтээгдэхүүн гаргахаас гадна хөрөнгө оруулагчдын тоог нэмсэн гэх хоёр давуу талыг үүсгэсэн.

Хувьцааны үнэ ханш унасан нь нэгдүгээрт, үнэт цаас гаргагчид үнэлгээн дээр анхаарах ёстойг харуулж буй юм. Зах зээлийнхээ онцлогтой уялдуулж үнэлгээгээ гаргах ёстой. IPO хийнэ гэдэг нь компанийн хувьд түүхэн дээд амжилт. Үйл ажиллагааныхаа дээд цэгт хүрсэн үедээ IPO хийх ёстой байдаг юм л даа. Хөгжсөн гадаадын зах зээлд Хөрөнгө оруулалтын, Тэтгэврийн гэх мэт сангууд энэ зах зээлд хамтран оролцдог. Манай зах зээл сүүлийн хэдэн жилд л хөгжиж, бойжиж байна. Жижиг зах зээлтэй, хөрөнгө оруулагчгүй, сангууд нь идэвхгүй, алдагдалтай, данс нь улайсан гэх мэт хуримтлалгүй улс орон шүү дээ, манайх. Тиймээс эдгээрийг бодолцож компаниуд үнэлгээгээ гаргах ёстой.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын төлөв байдал. Монголчууд урт хугацаанд хөрөнгө оруулдаггүй. Мэргэжлийн сангууд ч байхгүй. Хувь хүмүүс богино хугацааны тоглолт хийдэг. Энэ нь санхүүгийн мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй, богино хугацаанд ашиг хийхийг эрмэлздэг зэрэг байдал нөлөөлдөг юм. Хувьцаа койн биш. Үүнийг ойлгох хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн салбар нэлээдгүй хөгжиж байна. Гэвч монголчууд бид хөрөнгө оруулалтын талаар мэдээ, мэдээлэл муутай, богино хугацаанд ашиг хийх сонирхлоосоо болж алдагдал хүлээх болжээ. Тиймээс хөрөнгө оруулахаар сонирхож буй бол эрсдэл болон өөрийн санхүүгийн чадамждаа тааруулан урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь ашигтай гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно
“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​