fbpx Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал байхад Ж.Ганбат ТУЗ-д нь байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 37 секунд

Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал байхад Ж.Ганбат ТУЗ-д нь байжээ

“Эрдэнэс Тавантолгой” дахь Засгийн газрын БЭТ Ж.Ганбат өчигдөр Хятадын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Тэрбээр Элчин сайд Цай Вэньруйг нутаг буцаж буйтай нь холбоотойгоор хүлээн авсан юм байна. Харин уулзалтын үеэр түүнийг “...Монголд ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гээд “Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье” хэмээжээ. Учир нь Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд нүүрсний экспорт нэмэгдсэн. Монгол Улсын эдийн засаг өсөж, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн сард л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2.9 сая тонн нүүрс борлуулж компанийнхаа түүхэнд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн. “...Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн” хэмээн Элчин сайдад хэлжээ.

Мэдээж, энэ бол сайн үзүүлэлт юм. “...Эдийн засагт ногоон гэрэл асаж, монголчууд гарцаар гараад эхэллээ” гээд зүйрлэцгээж л байна. Гэхдээ “...Таны гавьяа” хэмээн нутгаа бараадаж буй Элчин сайдад хэлсэн үг удахгүй “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ таны гавьяа” гэгдээд л гарч ирнэ. Одоо ч мэр сэр тэгээд л байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх бүх захирал яг ийм магтаал сайшаалын бялууралд ордог байсан юм. Захирал бүр нь шүү. Тэгж байгаад л буруутаад явчихдаг.

Өнөөдөр шүүхийн өмнө зогсож буй Б.Ганхуяг л гэхэд ганцхан жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтай, гарцаагүй “том амьтан” байв. Магтуулаастай. Сайшаалгаастай. Шагнуулаастай. Явсаар “...Гавьяат” ч болсон. Ер нь л түүний удирдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын ачааг нуруундаа үүрч, эдийн засгийн гол хүндийг нугалж байсан нь үнэн л дээ. Дашрамд нь Б.Ганхуяг тийм том байсан нь ч үнэн юм. Тэгвэл Б.Ганхуягийг тийм байхад одоогийн БЭТ Ж.Ганбат ч бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт байлаа. Ж.Ганбат нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Дараа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, баталгаажуулсан байдаг. Тэр утгаараа Ж.Ганбат энэ түүхийг сайн мэднэ. Ер нь тэр “Эрдэнэс Тавантолгой”-г өмнө нь ч, одоо ч мэдэж буй ганц хүн болж байгаа юм. Хамгийн сонин нь Б.Ганхуяг баривчлагдаж, Ж.Ганбат БЭТ-өөр томилогдож очсон. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”д нүүрсний хулгай байсан бол түүнийг ганц гүйцэтгэх захирал хийж чадахгүй. Боломжгүй. Энэ компани зөвхөн ТУЗ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Үүнийгээ нийтэд маш сайн ойлгуулж ирсэн юм.

Энд нэг зүйл ойлгогдохгүй байдаг юм. Б.Ганхуяг, Ж.Ганбат хоёр нь нэг багийнхан байгаад байдаг. Зарчмын хувьд ТУЗ-д байдгаараа Ж.Ганбат дарга нь, гүйцэтгэх удирдлагын хувьд Б.Ганхуяг цэрэг нь болж таараад байгаа юм. Гэтэл цэрэг нь баригдаад байхад дарга нь орлоод үлдчихсэн.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хулгай байсан л бол Б.Ганхуягаас гадна ТУЗ-ийн гишүүд ч мэдэх ёстой. Тэднээс гадна улстөрчид ч сугараад үлдчихсэн байх магадлал өндөр. Хэрвээ Т.Аюурсайхан холбоотой л гэж байгаа бол дахиад хэд хэдэн “Аюурсайхан” ч нуугдаад үлдсэн л гэсэн үг. Сонин шүү, ингээд цааш нь хөврүүлээд байвал...

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​