fbpx Эмэгтэй тамирчнаа олны нүдэн дээр зөвшөөрөлгүй үнссэн Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч огцорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
2 минут 35 секунд

Эмэгтэй тамирчнаа олны нүдэн дээр зөвшөөрөлгүй үнссэн Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч огцорлоо

Өнгөрсөн сард болсон эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани улсын шигшээ баг түрүүлж, түүхэн амжилт гаргасан юм.

Австралийн Сидней хотод болсон шагнал гардуулах ёслолын үеэр Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луиз Рубиалес өөрийн шигшээ багийн гол тоглогчдын нэг Жэнни Эрмосогийн уруул дээр чанга үнссэн нь дуулиан дэгдээж байв.

Наймдугаар сарын 20-нд болсон энэ үйл явдлын дараа бусдыг зөвшөөрөлгүй үнссэн, бэлгийн дарамт үзүүлсэн Рубиалесыг огцруулах олон нийтийн шаардлага эрчимжсэн юм. Испанийн ерөнхий сайд хүртэл Рубиалесыг огцрох ёстой гэж үзэж байв.

зураг

Дэлхийн хөл бөмбөгийн дээд удирдах байгууллага FIFA өөрийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцох Рубиалесын эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, гаргасан зохисгүй үйлдлийнх нь мөрөөр шалгах ажлыг эхлүүлсэн байна. Испанийн хэсэг прокурор өнгөрсөн долоо хоногт түүний эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Өнгөрсөн хугацаанд Рубиалес олон нийтээс болон тамирчдаасаа уучлал гуйсан ч огцрохоос зайлсхийсээр байсан юм. Тэрбээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр үнссэн гэх зэргээр өөрийгөө өмөөрөх элдэв тайлбар өгсөөр байв.

Гэвч удаан тэмцэлдсэний эцэст Ням гарагт тэр албан тушаалаасаа огцрох шийдвэрээ зарлажээ.

Тэрбээр Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзаад зогсохгүй Европын UEFA холбооны дэд ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохоор болсон байна.

“FIFA-гаас авсан арга хэмжээ болон шүүхэд миний эсрэг гомдол гаргасны дараа би албан тушаалдаа үлдэх боломжгүй боллоо. Албан тушаалтайгаа зууралдах нь холбоонд ч, Испанийн хөл бөмбөгт ч ашиггүй нь тодорхой байна” гэж Рубиалес мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хөл бөмбөгийн спортын тамирчин асан 46 настай тэрбээр 2018 оноос хойш Испанийн хөл бөмбөгийн холбоог удирдаж байгаа юм.

Рубиалесыг огцрох болсноо зарласны дараа Испанийн хөдөлмөрийн сайд Йоланда Диаз “Феминизм манай улсад улам хурдтай хөгжиж байна. Бидний амьдрал өөрчлөгдөж, сайжрах нь гарцаагүй. Бид Жэннитэй, бүх эмэгтэйчүүдтэй хамт байна” гэж Х хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: AFP

Фото: Японы соёлын наадам
Фото: Японы соёлын наадам
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​