fbpx Иргэдийн санаатай, санамсаргүй байдлаас үүдэн түрээсийн 200 гаруй дугуй эвдэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 9 секунд

Иргэдийн санаатай, санамсаргүй байдлаас үүдэн түрээсийн 200 гаруй дугуй эвдэрчээ

"Hi Sainuu" компани өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс түрээсийн 1,000 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлээд буй.

Гэвч хэрэглэгчдийн санаатай үйлдэл болон дугуйн замын хүрэлцээгүй, эвдрэлтэй байдал зэргээс үүдэн 200 гаруй дугуйг үйлчилгээнд дахин ашиглах боломжгүй болсон байна.

Энэхүү асуудлаар тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Л.Урангоогоос тодруулга авлаа. Тэрбээр "Иргэдийн санаатай, санамсаргүй үйлдэл болон зориулалтын замын хүрэлцээ дутмагаас 200 гаруй дугуйг дахин түрээсийн үйлчилгээнд явуулах боломжгүй болсон.

Өмнө нь дугуйн түрээсийн үйлчилгээ байдаггүй байсан тул иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүй тохиолдлууд байгаа. Зарим хүмүүс дугуйг маань унаад хашаандаа аваачаад тавьчихдаг. Байршил тогтоогчоороо олж очоод нэг бүрчлэн цуглуулж авч ирдэг. Иргэд санхүүгийн хувьд төдийлөн боломжтой байдаггүй учир торгодоггүй, гэр лүүгээ авч явахгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд үлдээх ёстойг сануулаад өнгөрдөг.

Мөн манай ажилтнууд өдөр бүр хотын алслагдсан бүсүүдээс дугуйгаа цуглуулж ирэх асуудалтай тулгарч байгаа. Иргэд Шарга морьт, Бэлх, Тахилт, Баруун түрүү зэрэг хотын төвөөс хол бүсүүд рүү дугуй унаж яваад хашаа, барилга дотор орхичихдог. Хүмүүсийн нүдэнд ил, нийтийн зам талбайд үлдээлгүй далд газар орхичихдог болохоор дараагийн хүн ашиглах боломжгүй гэж үзэн тухай бүрд нь очиж авчирдаг.

Нийслэлийн хэрэглэгчдийн хувьд 1,000 дугуй яагаад ч хангалттай хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Гэтэл 200 гаруй дугуй нь байнгын засварын үйлчилгээнд эргэлдэж байгаа тул хангалттай дугуй нийлүүлж чадахгүй байгаа" хэмээн ярилаа.

Өвлийн улирал эхэлж дугуйнуудаа хураахаас өмнө дахин 1,000 шинэ дугуйг удахгүй үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна.

30-40 насны иргэд түрээсийн дугуйг идэвхтэй ашиглаж байгаа гэнэ. Аппликэйшнээ хэрхэн ажиллуулах талаар иргэд асуудаг байсан ч өмнөхөө бодвол зохих хэмжээний ойлголттой болжээ.

Уг түрээсийн дугуйг Hi Sainuu аппликэйшнийг утсандаа суулган, бар кодыг уншуулж ашигладаг. Төлбөрийн хувьд 15 минут тутамд 1,000 төгрөг бөгөөд Qpay-ээр төлбөрөө хийнэ.

Дугуйн үйлчилгээ нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихээс гадна түгжрэлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлж иргэдийн зорчих цагийг хэмнэж байгаа аж.

Тус байгууллагын зүгээс "энэхүү үйлчилгээ нь нэг талаараа иргэдийн эрүүл мэнд, замын түгжрэлд эерэг нөлөөтэй ч нөгөө талаараа хүмүүсийг аливаа үйлчилгээг боловсон, ухаалаг хэрэглэх соёлд сургаж буй явдал. Иргэд маань эргээд өөрийнхөө болон өрөөлийн ашиглах дугуйд ариг гамтай хандаасай" хэмээн уриаллаа.

Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг далайд асгах ажиллагааны эхний хэсэг өндөрлөлөө

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​