fbpx Гадны хөрөнгө оруулагчийг “дээрэмдсэн” хэргийг шүүх хурал юуны учир хойшилсоор байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 37 секунд

Гадны хөрөнгө оруулагчийг “дээрэмдсэн” хэргийг шүүх хурал юуны учир хойшилсоор байна вэ

Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна.

Тодруулбал, БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг “дээрэмдсэн” гэх хэрэг залхтал яригдаж байгаа. Олон нийтийн шахалт шаардлагаар арайхийж хууль хяналтын байгууллага руу шилжиж өнгөрсөн хавар хэлэлцэж эхэлтэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд буцаасан. Үүнээс хойш бараг хагас жил болсон ч шүүх хурал хойшилсоор байв. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл энэ хэргийг шүүх дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ пүрэв гаригт товлогдоод байна.Хөрөнгө оруулагчдыг залхааж, шүүх байгууллагын шударга эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа энэ процесс дуусаж шүүх хурал товлогдсон хугацаандаа болох эсэх нь энэ удаагийн шүүх хурлаар тодорхой болох юм. Олон нийт, гадны хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байгаа нь лав.

Гадаадын хөрөнгө оруулагчийг үгсэн хуйвалдаж хохироож, хөрөнгийг нь дээрэмдсэн энэ хэргийг шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, одоо ч элдэв шалтгаан тохиож шийдвэр гарахгүй сунжирсаар байна. Өмнө нь хэвлэлүүдээр олон удаа мэдээлж байсан энэ хэргийг дахин сануулахад “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” ХХК-ийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон асуудал.Хууль бусаар, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж, байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажилласан. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гээд олон баримт бичигддэг.

Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Нэг үгээр хэлбэл, тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Үүнээс өөрөөр наад зах нь хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг зүйл хийлгүй зүгээр сууж байгаад бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон байдаг. Тэгээд бүр түүнийхээ эзэн суусан юм.

С.САРУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэж ШӨХТГ шоудаж байна
“...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэж ШӨХТГ шоудаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​