fbpx “Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
4 минут 54 секунд

“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх уу?!

Оюу толгойн гэрээг байгуулж, Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойш яригдаж байгаа манай улсын хамгийн томоохонд орох стратегийн төсөл бол Тавантолгойн дулааны цахилгаан станц барих юм. Арав гаруй жил ярьсан. Бүтдэггүй. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгохоор тендер зарлаж, хэд хэдэн удаа оролдлого хийв. Бүтэлгүйтээд л байна. Харин “Тавантолгой дулааны цахилгааны станц” ТӨХХК байгуулчихсан. Тэнд төслийн дүнгийн хажууд өчүүхэн ч төсөвтэй дүйцүүлбэл ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө урссаар л байна.

Ер нь бол энэ төсөл яагаад хөдөлдөггүй нь тов тодорхой байдаг юм. Улс төр бизнесийн бүлэглэлүүд авчих санаатай л зөрчилдөөд байсан хэрэг. Таваг дээр үлдсэн ганц бууз шиг бүгдээрээ хараад байдаг ч хэн ч авч чаддаггүй. Ингэсээр арав гаруй жилийг үдлээ. Гэхдээ нэг, хоёр жилд хэд хэдэн удаа хөдөлчих гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ч “...Хөдөлгөнө” гээд байсан. Тэрбээр жилийн өмнө “...Манай Засгийн газар хөдөлгөөд дундаас нь гацаах биш, өмнө гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг нягтлах, урагшлуулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийг ирэх жил хөдөлгөнө. Хөдөлгөхдөө гурвын зэрэг хувилбар бий. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд гурван хувилбар бий. Нэгд, БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох “Рио Тинто” компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой. Гэхдээ аль нь илүү чанартай, боломжийн нөхцөлтэй, найдвартай байх хувилбарыг сонгоно. Тавантолгой цахилгаан станц бол аж үйлдвэржилтэд хамгийн чухал нөлөөтэй учраас заавал хэрэгжүүлнэ. Бид нэг зүйлийг сайтар ойлгож, хариуцлагатай байх ёстой. Тэр нь Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө гарч болох эрсдэлийг сайтар бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Аливаа асуудлыг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх нь зүй ёсны асуудал. Харин нэгэнт хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан бол хэлсэн, ярьсандаа бат зогсдог байх нь чухал байна. Нэг хүн, хэсэг хүн эсэргүүцээд нэгэнт эхлүүлсэн, ярьж тохирсон ажлаа зогсоочихдог байдал манай улсын нэр хүндийг асар их унагаж байна. Парламентын хоёр гишүүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Ийм байдалтай явбал цаашдаа Монгол Улсад хэн ч итгэхгүй. Хэн ч итгэхгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол бид одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан хугацаанд үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, хариуцлагатай, итгэлтэй эрх зүйн орчинтой байх ёстой” гэсэн юм. Гэвч өнгөрсөн зун зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийн ээлжит тендер нь амжилттай “задарч” чадсангүй. Уг тендерт оролцсон ганц компани болох “Майнс ап” буюу “Моннис” Б.Чулуунбаатарын зүгээс гомдол гаргаснаар захиалагчид тендер шалгаруулалтыг хүчингүй болгожээ. Харин захиалагч Эрчим хүчний яамнаас Сангийн яаманд дээрх тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг илгээжээ. Энэ дагуу Сангийн яам Тендерийн тухай хуулийн 29.4 заалтыг үндэслэн 15 хоногоор сунгасан байна. Ингэхдээ “...Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс эхлэн тоологдохыг анхаарна уу” гэжээ. Тун удахгүй нэг шийд гарч таарах биз. Гэхдээ “...“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх бололтой” гэцгээж буй нь анхаарал татаж байна. Учир нь түүний ард энэ тендерийн жинхэнэ эзэд болох бүлэглэлийнхэн нуугдаж байгаа гэх хардлага байсаар л байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​