fbpx Богдхан уулын амуудыг эзэгнэсэн “ЭРЭЛ”-ийн Б.Эрдэнэбат ба газрын маргаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 45 секунд

Богдхан уулын амуудыг эзэгнэсэн “ЭРЭЛ”-ийн Б.Эрдэнэбат ба газрын маргаан

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж ард түмний дунд алдаршсан нэгэн эрхэм байдгийг хэн хүнгүй мэднэ. Тус эрхэм олны дунд муу, сайнаараа ч, эд хөрөнгөөрөө ч, хашиж байсан албан тушаалаараа ч олны анхаарлын төвд байсан, байсаар ч байгаа нэгэн. Түүний өмчлөлийн эд хөрөнгө нэлээдгүй байдаг л байх. Харин хотын төвийн хамгийн үнэтэй гэгдэх газрууд хүртэл түүний эзэмшлийх байдаг нь үнэн. Гэвч түүнийг бидний мэдэх Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд нэлээдгүй газар ашиглах эрхтэй нэгэн гэдгийг иргэд төдийлөн мэдэхгүй юм шиг байна. Арга ч үгүй байх. Учир нь тэрээр өөрийнхөө нэрээр Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх аваагүй учир хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй.

Тодруулбал алдарт “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат өөрийн үнэнч туслах Т.Ганбатын нэр дээр Улс төрд ид бяртай явах үедээ хэн бүхний хүсээд олж авч чаддаггүй Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд буюу Зайсангийн аманд, Нүхтийн аманд, Хүүшийн ам зэрэг аманд томоохон газруудыг ашиглах эрхийг тухайн үеийн Байгаль орчны сайдаас гаргуулан авсан байх юм. Түүний үнэнч туслах Т.Ганбатад хэн гэдэг тухайн үеийн Байгаль орчны сайд газар ашиглах эрх олгосон юм бол? Үүнийг сонирхон судалж үзвэл 2006-2007 оны хооронд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын итгэлт анд, “Эх орон” намых нь гишүүн, “Эх орон” намыг Улс төрд ид мандаж байх үеийн сайд И.Эрдэнэбаатар нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд томоохон газруудыг олгосон байх юм.

Одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд олгогдсон газруудыг хуульд нийцүүлэн цэгцэлж байгаа талаараа удаа дараа мэдэгдэж байгаа. Товчхондоо Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд ашиглах эрхээр авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй, газрын төлбөрөө төлөхгүй, газрын наймаа хийж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэж байгаа талаар мэдэгдэж, Засгийн газрын тэргүүн нь хүртэл хэд хэдэн удаа энэ талаар хатуухан үг чулуудаад амжсан. Хууль зөрчиж байгаа газрын асуудлыг цэгцлэх Б.Бат-Эрдэнэ сайдын бодлого энэ удаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын 2006 онд ашиглах эрх аваад өнөөдрийг хүртэл олон жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нууц газрыг ч тойрсонгүй, дайраад өнгөрсөн бололтой.

Дээр дурдсан Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар “Эх орон” намынхаа даргад олгосон газрыг одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Газрын тухай хуульд заасан “Газрын төлбөрөө төлөөгүй”, “Хуульд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр цуцалсныг газрын нууц ноёнтон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эс зөвшөөрч өөрийн үнэнч туслах Т.Ганбатын нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлийг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн боловч үнэхээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон тул сайдын тушаалыг хэвээр үлдээж, үнэнч туслах Т.Ганбатын газар ашиглах эрхийг нь цуцалсан нь зөв байна хэмээн шийдвэрлэсэн аж.

Гэвч өөрт нь ямар ч буруу байдаггүй, зөвхөн улс, Засгийн газар л түүнийг хохироогоод байдаг гэх Эрэлийн Эрдэнэбат Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийнхөө талд ашигтай шийдвэр гаргуулан авсан байх юм. Түүнийг судалбал нарийн зүйлс гарч ирэх л байх. Өөрөөр хэлбэл газрын нууц ноёнтон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нь Т.Ганбатынхаа нэр дээрх газар ашиглах эрхээ сэргээлгээд авсан байх юм. Гэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй ч энэ мэт хууль бус шийдвэрийг давж заалдах шатны шүүх удаа дараа гаргаж байгаагаас шүүхэд итгэх иргэдийн итгэл алдрах нь ч аргагүй юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээ хэвээр үлдээлгэхээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж. Тус гомдлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхээ шийдвэрлэхээр зарлажээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шүүгч нар хэргийг өөрсдийн үзэмжээр шийддэг тохиолдол нэг биш удаа гарч байгааг хуульчдын дунд яриа дэлсэж, шүүх хоёр шаттай болсон Дээд шүүх хуульд биш хүссэн маргаанаа хэлэлцдэг гэж шүүмжлэлд их өртөх болсон.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн Захиргааны танхим яг адилхан ашигт малтмалын лицензийн маргааныг хоёр өөрөөр шийдвэрлэж хуульчид гайхширч хоцорч, мөн хоёр шатны шүүх илт зөрүүтэй шийдвэрлэсэн хууль хэрэглээний маргааныг хэлэлцэхгүй гэж давж заалдах шатны шүүхийн хууль бус шийдвэрийг цөөнгүйгээр хамгаалж үлдэж байсан тул хуульчид арга буюу Дээд шүүхийн хэрэглэж байгаа хуулийг Үндсэн хуулийн цэцэд хүртэл өгч бүх маргааныг дээд шүүх шийддэг байх ёстой хуучин тогтолцоог шаардаж эхлээд удаж байгаа нь Улсын Дээд шүүхийн шүүгч нарт асуудал байна гэдгийг баталж буй хэрэг бололтой.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хэн гэдэг шүүгч нар хамаардаг юм бол? Судлан үзвэл танхимын тэргүүн шүүгч нь Д.Мөнхтуяа, шүүгч нар нь Ц.Цогт, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, П.Батбаатар, Г.Банзрагч, Х.Батсүрэн гэх 7 шүүгчтэй юм байна. Тэгвэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.Цогт, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, П.Батбаатар гэх эрхэм шүүгчид байдаг юм байна.

Эдгээр Ц.Цогт, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, П.Батбаатар нарын эрхэм шүүгч нар Захиргааны хэргийн танхимынхаа олонх болоод нээрээ л өөрсдийн ажиллаж байсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхээ шийдвэрийг хамгаалаад байдаг юм биш байгаа гэж хардах сэтгэл төрмөөр л юм байна. Цаашлаад шударга шүүгчдийн дүр уг нь энэ танхимд голлож оршдог гэж хуульчид үзэл бодлоо хуваалцаж байсан нь цөөнгүй ч уг шударга шүүгч нар эхнээсээ хэл ам дагуулаад л байгаа нь нуух юу байхав.

Гэхдээ урьд өмнө Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалтай холбоотой буюу Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд хамаарах “газрын төлбөрөө төлөөгүй”, “зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр цуцалсан газруудын асуудлыг авч шийдвэрлэж, тодорхой жишиг тогтоосон байна.

Ер нь бол Газрын тухай хуульд “газрын төлбөрөө төлөөгүй”, “зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” тохиолдолд газар ашиглах эрхийг нь цуцална гээд тодорхой заасан, тус зөрчил тогтоогдсон гэж үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд цуцалсан байхад, урьд өмнө шүүхийн шийдэж байсан жишиг хүртэл байхад түүнээсээ зөрж газрын төлбөрөө төлөөгүй, олон жил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй асуудалд Улсын Дээд шүүх нөгөө л алдарт Эрэлийн Эрдэнэбатын талд үйлчлэхгүй байлгүйдээ.

За Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд хамаарах “Зайсангийн ам”, “Нүхтийн ам”, “Хүүшийн ам”-нд тус тус байрлах Эрэлийн Эрдэнэбатын үнэнч албатын нэр дээрх нууц газрын хувь заяаг шударга шүүх хэрхэн шийдвэрлэхийг харж л байя даа.

МОНГОЛ БАНК: “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо
МОНГОЛ БАНК: “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​