fbpx Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах ОЛОН УЛСЫН эрдэм шинжилгээний хурал болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 33 секунд

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах ОЛОН УЛСЫН эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэндийн өвчлөлийг бууруулах зорилгоор есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал зохион байгуулагдаж байна.

Уг хурлыг ЭМЯ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II, Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Хүрээ амаржих газар хамтран зохион байгуулж байна.

Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөлгч Калид Шарифи, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Амгалан амаржих газрын ерөнхий захирал Ц.Батболд болон АНУ, БНСУ, Тайвань зэрэг орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаач, докторуудаас гадна салбарын 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Хурлын үеэр гадны шилдэг эмч, докторууд Монгол эмч нартай судалгаа, шинжилгээний үр дүнгээ хуваалцах, технологи хөгжүүлэлтээ хуваалцах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

"2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100 мянгад 20 болгож бууруулахыг зорьж байна"

Arslan.mn

Арга хэмжээг нээж, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эх нялхсын эндэгдлийн асуудал болон хүүхдийн эх барихын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр олон улсын хамтарсан хурал зохион байгуулж байна.

Хурлын үр дүнд тодорхой зөвлөмжүүд гарна. Зөвлөмжүүдийг ЭМЯ-ны бодлогын бичиг баримтад тусгаж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд бүх улс орнууд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25 ба түүнээс доош, нярайн эндэгдлийн түвшинг 12 ба түүнээс доош, эхийн эндэгдлийн харьцааг 70 ба түүнээс доош болгон бууруулах зорилт тавьсан.

Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн. Гэхдээ Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-д нялхсын эндэгдлийг 9 (1000 амьд төрөлтөд) болгон, эхийн эндэгдлийн харьцааг 20 болгох зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд явж байна.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Учир нь аливаа улсын хөгжлийг Эх хүүхдийн эрүүл мэндээр үнэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас энэ салбарт бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм ч учраас ЭМЯ-ны зүгээс сүүлийн 2 жилийн хугацаанд эх барих, хүүхдийн чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг эрчимтэй хийсэн. Мөн хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байна” гэлээ.

"Гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгахад анхаарч, эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө"

Arslan.mn

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Калид Шарифи :

Эх, хүүхдийн эрүүл мэнд нь нийгмийн гол асуудал юм. Эхийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар, төрөлжсөн төв эмнэлгүүд анхаарч ажиллаж байгаад талархалтай байна. Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүн дээр тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой. Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө.

"Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог"

Arslan.mnЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа:

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна. Ковид-19-ын шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэвч Ковид-19-ын үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтаар сахиснаар эсрэгээр хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа.

Харин Ковид-19-өөс хойш эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой хэмжээнд буурч байна.

Монгол Улс хөл хориог цаг тухайд нь зөв авсны үр дүнд олон улсад эхийн эндэгдэл их байгаа боловч манайд бага буюу 48 эхийн эндэгдэл гарсан үзүүлэлттэй байна.

Эх, нярайн эндэгдлийг бууруулахад,

  • Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог.
  • Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй.

"Олон улсын эрдэм шинжилгээний хурал эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилж байна"

Arslan.mn

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ерөнхий захирал Ц.Батболд:

Олон улсын хурал “Урьдчилан сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” сэдвийн хүрээнд явагдаж байна. Хурлын хувьд эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилж байна. Хурлаар сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг хэрхэн бууруулах чиглэлээр санал солилцож байгаагаар ач холбогдолтой. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2023, “Алсын хараа-2050”-д эх, нярайн эндэгдлийг бууруулах, эрүүл амьдралыг дэмжих, дундаж наслалтыг уртасгах зэрэг маш олон зорилт тавьсан. Энэ хүрээнд оношилгоо, эмчилгээний талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг танилцуулж, үр дүнг эмнэлзүйд нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч судлаачидтай санал солилцоно. Хурлын үр дүнд тодорхой хэмжээний шийдэл, үр дүн гарах болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

МИАТ ТӨХК: 2024 оны нислэгийн хугацаанд ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна
МИАТ ТӨХК: 2024 оны нислэгийн хугацаанд ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​