fbpx Л.Оюун-Эрдэнэ: Газар тариалангийн бүс нутаг Дархан, Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 3 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Газар тариалангийн бүс нутаг Дархан, Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа.

Тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр барьж гүйцэтгэж буй. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна. Замыг 2023 оны есдүгээр сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд замыг чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг сануулж, Зам, Тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавихыг үүрэг болгов. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оролцуулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг онцлоод ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тус компани нь 2004, 2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2,500-3,000 га-д тариа тариалж, 2,500-4,500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 2023 онд нийт 3,000 га талбайд үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал тариалсан байна. Тус компани үрийн чанарт онцгой анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэх болсноос га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ.

Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх тохиолдол гарч байна. Ирэх өдрүүдэд хур бороо багатай байвал га-гаас авах ургацын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой гэж “Атар трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Чимиддорж танилцууллаа.

Ерөнхий сайдтай Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон гурван хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад маш чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавьж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжлав.

Энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд үүрэг болголоо. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой. Монгол Улс зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​