2023 оны есдүгээр сарын 18-ны 11:15 цагт Баянгол дүүргийн “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, 34 настай хоёр эрэгтэйн биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байжээ.
Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгааг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Уг үйлдлийн бичлэг өчигдөр цахим орчинд цацагдаад байв.