fbpx Украины талд зогсохыг Ж.Байден дэлхий дахинд уриалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 59 секунд

Украины талд зогсохыг Ж.Байден дэлхий дахинд уриалжээ

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд мягмар гарагт үг хэлэх үеэрээ Оросын түрэмгийлэгчдийн эсрэг Украины талд зогсохыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалаад, Конгрессын Бүгд найрамдах намын гишүүд ч мөн үүнд анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Дэлхий нийт залхаж, Украинд түрэмгийлэн хандахыг нь зөвшөөрнө гэж Орос улс найдаж байна. Хэрэв бид Украиныг хэсэгчлэн хуваахыг зөвшөөрвөл аливаа улсын тусгаар тогтнол баталгаатай байж чадах уу?” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэллээ.

АНУ ба холбоотон орнууд Украины эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжинэ хэмээн түүнийг хэлэхэд чуулганд оролцогчид алга ташин хүлээн авчээ. “Энэ дайны хариуцлагыг Орос ганцаараа үүрнэ. Энэ дайныг зөвхөн Орос л нэн даруй зогсоож чадна” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлэв. Нью-Йорк хотод гурван өдөр зочлох Ж.Байдены төлөвлөгөөний чухал хэсэг бол НҮБ-ын чуулганд үг хэлэх явдал бөгөөд тэрбээр мөн Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар ба Израил, Бразилын удирдагчидтай уулзах юм.

Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Ж.Байден АНУ-ын холбоотнуудад Украиныг дэмжихийг уриалж, барууныхныг дийлж гарах боломжгүй гэсэн тодорхой дохиог Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд өгөх ёстой гэж үзэж байна. Харин дайнд бага мөнгө зарцуулахыг эрмэлзэж буй бүгд найрамдахчууд Ж.Байденыг шүүмжилсээр байгаа юм.

Харин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсийг тэргүүлж буй Ерөнхийлөгч асан Дональд Трамп засгийн эрхийг дахин авбал дайныг хурдан дуусгана гэж амлажээ. Тэрбээр НАТО тэргүүтэй холбоотнуудтай харилцах харилцаанд эргэлзэж, В.Путинд талархалтай хандаж байгаа ажээ. Төлөөлөгчдийн танхимын дарга бөгөөд Бүгд найрамдах намын бүлгийн дарга Кевин МакКарти АНУ Украинд олон тэрбум долларын зэвсэг нийлүүлсээр байх нь зохистой эсэх тухайд асуулга тавьсан байна. Харин Ж.Байден хэлэхдээ, Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолж, газар нутгийг нь эзэлсэн нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмыг зөрчиж байна гэдгийг онцолжээ.

Түүний хэлсэн энэ үг мягмар гарагт НҮБ-ын чуулганыг нээх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлсэн үгтэй ойролцоо утга санааг илэрхийлсэн байна. А.Гутерриш хэлэхдээ, Оросын түрэмгийлэл “аймшигтай үр дагавар бүхий гинжин хэлхээг нээлээ” гэжээ.

АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын чуулганы үеэр дэд бүтэц, тогтвортой хөгжлийн төлөө нөөц боломжийг дайчлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд анхаарлаа хандуулна гэж Ж.Байдены засаг захиргааны төлөөлөгч мэдээлсэн байна. Америкчуудын ихэнх нь Оросоос өөрийгөө хамгаалахад нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд ийм тусламж нь АНУ-ын ашиг сонирхол, холбоотнуудаа хамгаалах гэсэн эрмэлзлийг Хятад зэрэг улсуудад харуулж байна гэж тэд үзэж байгаа ажээ. Үүнийг 6 дугаар сард явуулсан Ройтерс-ийн санал асуулга харууллаа.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Америкийн Абрамс танкуудыг Украинд удахгүй нийлүүлнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​