fbpx Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 4 секунд

Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 12 –нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ны 10:00 цагт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжиллээ.

Шүүх хурлын үед 11 өмгөөлөгчийн нэг ярихдаа Т.Бадамжунайгийн гэрчийн мэдүүлгийн талаар дурдсан нь олны анхаарал татав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байсан талаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм. Өмгөөлөгчийн хэлснээр Т.Бадамжунайн гэрчийн мэдүүлэгт “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ингэхдээ ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан юм. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ дээ, намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэдэг хүсэлт тавьж байсан” гэж ярьсан гэлээ.

Б.Ганхуяг: Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан

Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2007 оноос ажиллаж байна. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан. Юун Аюурсайханы зохион байгуулалттай гэмт хэрэгт орох. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж ч үзээгүй. Тэгэхээр яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ” гэлээ. Мөн тэрбээр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нүүрсний хэргээр би маш их мэдүүлэг өгсөн. Тэгвэл УИХ дахь ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ. АТГ надаас асууж байгаад дутуу орхисон 4-5 мэдүүлэг байгаа. Тэд нар хаана байгаа юм бэ. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулаад араас нь жагсаалын, нүүрсний, оффтейкийн хэрэг гэж орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах гэж байна.

Маш муу найруулсан жүжиг яваад байна. Энд байгаа 11 хүний хэрэг дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явж байна., Над дээр байгаа хэрэг жижигдээд байгаа учраас Аюурсайханыг оруулж ирж байна гэж ойлгож байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж огт байхгүй. Энд маш ноцтой асуудал яригдаж байна. 220 мянган гишүүнтэй МАН асуудал яригдаад байна шүү дээ. МАН-ын 220 мянган гишүүнийг энд авчраад шүүчхээч дээ. Намын дарга, төлөөллүүд хаана байгаа юм” гэлээ.

Мөн тэрбээр, нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн өөрийгөө болон ар гэр, хамаатан саднаа хамгаалалтад авч өгөх хүсэлт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргалаа.

Т.Аюурсайхан: Б.Ганхуяг “Мэдээлэл өгье” гэх маш ноцтой хүсэлт тавьлаа. Энэ хүсэлтийг нь биелүүлэх нь зүйтэй

Харин ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл болж байна. Нүүрсний гэх хэргийн гол зангилаа дээр нь ажиллаж байсан Б.Ганхуяг “Мэдээлэл өгье” гэх маш ноцтой хүсэлт тавьлаа. Энэ хүсэлтийг нь биелүүлэх нь зүйтэй. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтейк гэрээ, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм. 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байна. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлье. Удахгүй сонсгол болох учраас УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яараад байх хэрэг алга. Хамгийн гол нь учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна" гэв.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргав. Харин прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү 11 хүнд холбогдох урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14:00 цагт хийхээр товлов.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Допингийн талаарх мэдээлэл Засгийн газарт хүрэхгүй хаана гацаад байсан бэ?
Допингийн талаарх мэдээлэл Засгийн газарт хүрэхгүй хаана гацаад байсан бэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​