fbpx ОУХМ Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ий хос мөнгөн медальтан боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
1 минут 14 секунд

ОУХМ Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ий хос мөнгөн медальтан боллоо

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д тав дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдаж 0:10 харьцтайгаар ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн 50 кг жинд ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв.

ОУХМ Д.Отгонжаргал хоёр жил дараалан Сүсаки Юитэй ДАШТ-ий аваргын төлөө барилдаж ялагдал хүлээлээ. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д дөрөв дахь удаагаа түрүүлснээр 50 кг жингээ тэргүүлж байгаа юм.

Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тэрбээр 2021 оны ДАШТ-ээс хүрэл, 2022, 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтын эзэн боллоо.

Маргааш 72 кг жинд ОУХМ Э.Даваанасан АНУ-ын тамирчин Амит Элортой, 68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа Туркийн бөх Бусе Чавушоглу Тосунтой аваргын алтан медалийн төлөө барилдана.

Улс орны тэргүүнүүд энх тайванд уриалж байна
Улс орны тэргүүнүүд энх тайванд уриалж байна
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​