fbpx Гэмт хэргийн бүлгүүд Мексик улсын тав дахь том ажил олгогч болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 49 секунд

Гэмт хэргийн бүлгүүд Мексик улсын тав дахь том ажил олгогч болжээ

Мексик улсад үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн нийт гишүүдийн тоо 175,000 хүрч, тус улсын тав дахь том ажил олгогч болсныг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Хэсэг судлаачдын сүүлийн арван жилийн аллага, хүний хулгай зэрэг ноцтой гэмт хэргүүд, өрсөлдөгч бүлгүүдийн харилцаа холбоо, үйл ажиллагааны хүрээ зэрэг мэдээллийг нэгтгэн боловсруулсан математик загварчлалаар дээрх тоог гаргасныг өчигдөр буюу Пүрэв гарагт Sicence сэтгүүлд нийтэлсэн байна.

2007-оос 2021 оны хооронд Мексик улсад аллагын тоо гурав дахин өсөж, 100,000 хүн тутамд оногдох хохирогчийн тоо 27 хүрсэн нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт болжээ.

Мексик улсын хэмжээнд Синалоа болон Халиско Шинэ Үеийнхэн гэсэн хоёр том картель хоорондоо өрсөлддөг. Гэхдээ тэдэнтэй гэрээгээр ажилладаг болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 198 зэвсэгт бүлэглэл байгааг энэ судалгаагаар тогтоожээ.

Мексикт гэмт хэргийн гаралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь дээрх бүлгүүдийн гишүүдийн тоог цаашид өсгөхгүй хязгаарлах гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна.

Харин гэмт хэрэгтнүүдийг олноор нь баривчилж, шоронд хорьсноор асуудал шийдэгдэхгүй гэж дүгнэжээ.

“Латин Америк даяар 1.7 сая гаруй хүн шоронд хоригдож байгаа бөгөөд тэдний тоог нэмэгдүүлснээр асуудал шийдэгдэхгүй” гэж судалгааны тайланд бичсэн байна.

“Хэрвээ картелиуд гишүүн элсүүлж чадахгүй бол хохирлоо нөхөх боломжгүй болж, хүчирхийлэл мөргөлдөөн аажмаар буурах төлөв харагдаж байна. Гэхдээ ийм механизмыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх боломжтойг батлан харуулсан жишээ одоогоор алга байна” гэж тайланд бас өгүүлжээ.

Мексикийн одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хүч хэрэглэлгүй, зөөлөн аргаар тэмцэх “сумны оронд тэврэлт” гэсэн нэртэй бодлого хэрэгжүүлж байгаа нь дээрх судалгааны дүгнэлттэй таарч байгаа юм.

Тухайлбал залуу үеийнхэнд эдийн засгийн хувьд илүү сонирхол татахуйц боломжуудыг олгож, гэмт хэрэгт автахаас сэргийлэх арга механизм нэвтрүүлэхийг зорьж байгаа.

Гэхдээ энэ стратеги бүтэлгүйтэж, Обрадорын засаглалын жилүүдэд гэмт хэргийн гаралт улам өссөн юм.

Энэ нь түүний засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого байгаа онохгүй байгаагийн илрэл болж байна.

Эх сурвалж: The Guardian

УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​