fbpx Уулын Карабахын эхний дүрвэгчид Армени улсын нутагт ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 9 секунд

Уулын Карабахын эхний дүрвэгчид Армени улсын нутагт ирлээ

Сүүлийн 10 сар орчим хугацаанд Азербайжаны армийн хориглолтод гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан Уулын Карабахын дүрвэгчдийн эхний хэсэг Армени улсын нутаг дэвсгэрт ирсэн тухай Ням гарагт Ереваны эрх баригчид мэдээллээ.

Уулын Карабахын хот тосгодоос дүрвэж ирсэн нийт 1,050 хүн өчигдөр Арменийн хилээр нэвтэрсэн байна.

2020 оноос хойш энэ бүс нутагт байрлаж буй Оросын энхийг сахиулагчид дүрвэгсдийн цувааг хил хүртэл хамгаалсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Азербайжаны нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж албан ёсоор үздэг ч армени үндэстнүүд голлон суудаг Уулын Карабахын бүс нутаг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1994 онд Бакугийн захиргаанаас татгалзаж, салан тусгаарлагчдын хяналтад шилжсэн юм.

Салан тусгаарлагчдыг хөрш Армени улсын эрх баригчид тал бүрээр дэмждэг байв.

2020 онд зургаан долоо хоног үргэлжилсэн дайны дараа Азербайжаны арми өмнөх дайнд Арменийн армийн эзэлж авсан Уулын Карабахыг тойрсон газар нутгийг буцаан авч, хяналтаа тогтоосон юм.

Үүний улмаас энэ бүс нутаг хөрш Армениас алслагдаж, Лачины коридор хэмээх ганцхан замаар холбогдож үлджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азербайжаны арми уг замыг хааснаар Уулын Карабахын салан тусгаарлагчдын засаг захиргаа Армени улсаас ямар ч дэмжлэг авах боломжгүй болсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Азербайжаны арми салан тусгаарлагчдын байрлалуудад их буугаар цохилт өгч, зэвсгээ хаян бууж өгөхийг шаардаж эхэлжээ.

Үүний дараа Уулын Карабахын салан тусгаарлагчид бууж өгснөөр тус бүс нутгийг 120,000 орчим оршин суугчийнх нь хамт буцаан нэгтгэх ажиллагаа эхэлснийг Азербайжаны тал зарлаад байгаа.

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын механизмуудын тусламжтайгаар Уулын Карабахын армениудын аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж, хэрвээ энэ хүчин чармайлт нь үр дүнд хүрэхгүй бол үндэс угсаа нэгтнүүдээ хүлээж авахад бэлэн” гэж мэдэгджээ.

Азербайжаны цэргийн ажиллагаанд зохих хариу арга хэмжээ авч чадаагүй Арменийн засгийн газар, Оросын энхийг сахиулагчдад бухимдсан иргэд сүүлийн өдрүүдэд Ереван хотод тасралтгүй жагсаж байна.

Ням гарагт Арменийн нийслэлийн төвд олон зуун хүн цугларч, ерөнхий сайд Пашиняныг огцрохыг шаарджээ.

Өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан гал зогсоох гэрээний дагуу Уулын Карабахын салан тусгаарлагчдын зэвсгийг хураах ажил үргэлжилж буйг Азербайжаны засгийн газар Ням гарагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлалын үеэрээ Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​