fbpx Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шүүгчийн туслахууд нь шийддэг үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
5 минут 39 секунд

Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шүүгчийн туслахууд нь шийддэг үү?!

Хоёр жил гаруйн өмнө батлагдсан Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу Дээд шүүх хэрэг маргаан бүрийг хянах албагүй болсон.

Уг хуулийн 25.7.5-д “...Дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх” гээд 25.7.5.а-д “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 25.7.5.б-д “...Хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн”, 25.7.5.в-д “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” зэрэг үндэслэлээр хянан шийдвэрлэдэг болжээ.

Дээд шүүх энэ хуулийг барьж үйл ажиллагаагаа явуулах болсноор ачаалал нь 50-70 хувиар буурчээ. Үүнтэй холбоотойгоор удахгүй намрын чуулганаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэх үед Дээд шүүхийн бүтэц бүрэлдэхүүний асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байгаа юм.

Түүнчлэн ингэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар маргаан үүсгэж буй тохиолдол бүрийг Дээд шүүх хэлэлцэхээ больсонд зарим талаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Шударга шүүхээр шүүлгэх, ... Шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрх зөрчигдлөө гэх гомдол гарах болжээ.

Хамгийн сүүлд иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ талаар тус шүүхээс “...Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 22-нд хэлэлцлээ. Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна” гэж мэдээлэв.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдол ямартай ч Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны босгыг давж чадсан байна. Гэтэл дийлэнх хэрэг маргаантай холбоотой гомдол Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан руу орох байтугай шүүгч нар огт хараагүй, сонсоогүй, мэдээгүй байтал буцчихдаг. Тэгэхдээ шүүгчийн туслахын шийдсэнээр шүү.

Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны “Дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам батлах тухай” 02 тоот тогтоол баталжээ. Дээрх тогтоолыг гаргахдаа “...Шүүхийн тухай хуулийг 19.2.1-ийг баримтлан...” гэжээ. Тэнд “...Тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох” хэмээн заасан. Гэтэл дээрх тогтоолын “Хуралдааны бэлтгэл ажлыг хангах”, “Хуралдааны дэг” хэсгүүдээрээ зөвхөн дотоод зохион байгуулалттайгаа хамт хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд зохицуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь Журмын 2.4-т “...Хуралдаан хариуцсан ажилтан /шүүгчийн туслах/ нь бүртгэлээр хүлээн авсан хэргүүдтэй танилцан гомдлын хуульд заасан бүрдлийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, хуралдаан болохоос долоо хоногийн өмнө “Хяналтын хуудас”-ыг бэлэн болгож, танхимын тэргүүнд танилцуулна” гэж заасан. Улмаар 3.2-т “...Танхимын тэргүүн хуралдааныг нээж, хэлэлцэх гомдлуудыг зарын дарааллаар танилцуулна. Энэхүү журмын 2.4-т заасан “Хяналтын хуудас”-ыг танхимын тэргүүн танилцуулна” гэжээ. Эндээс харвал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Дээд шүүхэд хандаж гаргасан гомдлыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хамгийн түрүүнд шүүгчийн туслах шийддэг болж таарч байна. Тэрийг нь л танхимын тэргүүн нь нийт шүүгчдэд танилцуулдаг. Цаашлаад Журмын 3.5-д нь “...Нэмэлт судалгаа хийх шаардлагатай тохиолдолд уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулж болно. Нэмэлт судалгааг энэ журмын 2.5-д заасан тухайн долоо хоногт хуваарьтай судлаач туслах-ахлах мэргэжилтэн хариуцаж хийнэ” гэжээ. Бас л энд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсгийг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг болж таарав. Товчхондоо, Дээд шүүх энэхүү журмаараа дотоод зохион байгуулалтаа шийдэх ёстой байтал наад зах нь Шүүхийн тухай хуулийн 19.2.1-ийг шууд зөрчсөн бололтой. Өөрөөр хэлбэл, дээрх журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж, түүнийгээ шүүгчийн туслахаар гүйцэтгүүлдэг болчихсон юм байна. Эндээс хамгийн түрүүнд Үндсэн хуулийн зөрчил харагдаж байгааг дахин тодруулъя.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улсад он гарснаас хойш 480255 жуулчин иржээ
Монгол Улсад он гарснаас хойш 480255 жуулчин иржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​