fbpx Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 3 секунд

Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно

Монголчууд "Ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл" гэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэ хүндлэл, өв уламжлалыг улам түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах учиртай. Харин нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр амьдралын хэмнэлтэй холбоотой зарим нэг онцлогоос шалтгаалж бидний ойлголт хандлага өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, олон жил амь бөхтэй оршиж ирсэн хэвшмэл ойлголт эхнээсээ халагдаж байгаагийн ганцхан жишээ нь метрополис хотын иргэдийн автобусанд зорчих шинэ соёл.

Нийтийн тээврийн автобусанд ахмад настан, бие давхар болоод бага насны хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эрүүл мэнд, бие махбодын хувьд зогсож зорчиход хүндрэлтэй буюу зайлшгүй сандал дээр сууж явах шаардлагатай хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг хүндэтгэж сандал тавьж өгдөг хэвшил, ойлголт ч залууст аль хэдийнэ суусан. Харин сүүлийн үед их хотын иргэдийн дунд нэгэн соёл нэвтэрч буй нь оюутан, сурагчдад сандлаа өгч залуу үеэ хайрладаг шинэ жишиг бий болжээ. Улаанбаатарын замын түгжрэл, дуу чимээн дунд хэдэн цагаар ч хамаагүй хүнд цүнх үүрч зогсоогоороо зүүрмэглэж яваа оюутан, сурагчдыг хайрлаж, тэднийг суудалд суулгахад дургүйлхэх хүн цөөрсөн байна. Ингэж автобусанд зөвхөн ахмад нийтэд биш оюутан, сурагчдад ч сандал тавьж өгч болно гэдгийг харуулж хэвшмэл ойлголтоо өөрчилж буй жишээг голдуу хотын зах руу явах нийтийн тээвэрт илүүтэй харж болно. Ялангуяа, бүх нийтээрээ халуун ам бүлдээ яарсан оройн цагаар сурагчийн формтой хөвгүүд автобусны арын суудалд бөх гэгч нь унтаж буй дүр зургийг та бүхэн харсан биз дээ.

Үдшийн 20:00 цагийн үед Нисэх чиглэлийн автобусанд дунд ангийн хөвгүүд орж ирлээ. Тэд дүүрэн дэвтэр номтой цүнх, пүүз, гадуур хувцас бас бус зүйлс хангалттай багтах хэмжээний том уут үүрсэн харагдана. Яриаг нь сонжвол хоёр ч автобус дамжихдаа сүүлийнхийг нь цаг гаруй хүлээжээ. Тэдэнтэй зэрэгцэж зогсоод яриа дэлгэх зуур “Өглөө 06:00 цагт босоод хамгийн эхний автобусаар Нисэхээс 13 дугаар хороолол руу хоёр дамжин хичээлдээ явдаг. Хичээл тараад дугуйландаа суучихаад 18:00 цагийн үед талбай руу алхаад автобусанд сууна. Хүнд цүнхээ үүрээд алхана. Дээр нь Биеийн тамир ордог өдөр ангид сольдог углаашаас гадна дахиад нэг пүүз, өмд, цамцаа цүнхлээд явдаг. Одоогоор хичээлийн хуваарь яг нарийн тогтоогүй учраас бүх дэвтэр, номоо аваад явж байгаа” гэв.

Хүнд цүнхээ үүрээд 2-3 буудал алхана, дээрээс нь багадаа хагас цаг автобус хүлээнэ. Өглөө, оройдоо хамгийн бага түгжрэлээ гэхэд цаг гаруй явдаг. Оройдоо бол багадаа хоёр цаг түгжирдэг. Гэртээ хариад хичээлээ хийсээр 00:00 цагтай уралдаад унтдаг гэж бас нэг нь нэмлээ. Зарим үед ядраад унтчихмаар санагддаг, сул сандал олдвол тэр хамгийн азтай өдөр гэж тэд нэгнээ нударч байна. Та нарт хүмүүс суудлаа тавьж өгдөг үү гэхэд “Нэг удаа л танихгүй ах яасан хүнд “юм” авч явдаг юм бэ гээд суулгасан. Ихэнхдээ өвөр дээр цүнхээ тавих уу гэж хүмүүс асуудаг” гэлээ. Эндээс харахад автобусанд зорчиж яваа сурагчдын амьдралын цикль иймэрхүү байдлаар л эргэлдэж байдаг гэхэд хилсдэхгүй. Дээр нь үүрийн гэгээтэй уралдаж гараад өдөржин хичээл, номын санд суугаад харьж яваа оюутнууд ч мөн адил. Эрдэм номын төлөө хичээж яваа Монголын ирээдүй, хойч үе шүү дээ. Тиймээс хүнд ачаандаа түүртсэн, зүүрмэглэсэн оюутан, сурагч таарвал алаг, үр ах дүүтэйгээ адилтган үзэж тэдэнд суудлаа тавьж өгөх талаар бодож нэг үзээрэй. Зөвхөн ахмад настан биш залуучууд ч мөн адил завгүй их ажил, амьдралын хэмнэл, түгжрэл дунд эрхгүй ядарч байдаг юм шүү.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Жаргалан дундын хувилбар байж чадах уу?
Б.Жаргалан дундын хувилбар байж чадах уу?
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​