fbpx “Монгол Ураниум Ресурс”-ийн нүүрсний ордыг өвлөсөн “Эрээн толгой” ХХК-ийн ил эзэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
9 минут 42 секунд

“Монгол Ураниум Ресурс”-ийн нүүрсний ордыг өвлөсөн “Эрээн толгой” ХХК-ийн ил эзэд

Эрх мэдэл, танил тал үгүй жирийн уул уурхайн ураны хайгуулын лицензтэй компани нүүрсний орд олсон бол улсад тушаах хуультай байв. Гэвч тийм үед ийм байдлаар нүүрс илрүүлсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК шүүхээр “заргалдсаар” ордыг өөрийн болгож чадсан байдаг.

Өмнө нь бид энэхүү “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК-ийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг тухай мэдээлсэн. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдтай холбогдох магадлалтай. Энэ талаар цаашид хүргэх мэдээлэл “хэлээд” өгнө.

Х.Бүрэн-Эрдэнэ дээр хэлснээр ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтын лиценз болгож аваад түүнийгээ “Эрээн толгой” гэх компани байгуулаад шилжүүлчихсэн байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгуулсан “Эрээн толгой” /6645127/ХХК нь таван хувьцаа эзэмшигчтэй.

Тус компанийг “Монгол Ураниум Ресурс” ХХК, Монгол Улсын иргэн Мөнхсаруулын Чингүн, Баасангийн Батнягт, “Бао Тай Эс Си Эм” ХХК /ГХО/, Хятадын иргэн Gao Bo нар эзэмшдэг. Харин эцсийн өмчлөгч нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ аж. Ингэж хувьцаа хуваахдаа татварын томоохон хууль бус асуудал үүсгэсэн байж болзошгүй юм байна.

Х.Бүрэн-Эрдэнэтэй хамт “Эрээн толгой”-г эзэмшдэг Монгол Улсын хоёр иргэн болох М.Чингүн нь “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Монголын банкуудын холбооны удирдлагад байсан. Б.Батнягт нь “Бодь интернэшнл”, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компаниудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Ер нь бол Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт гурав хэд хэдэн компанийн хувьцааг хамтдаа эзэмшдэг. Тухайлбал, “Зүүн бүс майнинг” /6344267/ ХХК дээр гурвуулаа, “Зүүн бүс ложистикс” /6348688/ ХХК-ийг “Бао Тай Эс Си Эм” ХХК /ГХО/, Хятадын иргэн Enhetamier хоёртой хамт тавуулаа, “Ийст Корридор Рэйлрөүд” /6764371/ ХХК-ийн хувийг эзэмшдэг “Мустанг Андерграунд Ресурс” /6312624/ ХХК-ийг гурвуулаа, “Мөнхийн эрчим хүчний нөөц” /6661297/ ХХК-ийг Пүрэвжаргалын Энхболд, Бадрахын Мөнх-Орших, Даваадоржийн Ганзориг, Жигжидсүрэнгийн Нарантуяа, Мишкагийн Мөнхтулга, Бухаагийн Болдбаяр нарын хамт наймуулаа эзэмшдэг.

М.Чингүний тухайд 2021 оны гуравдугаар сарын 19-нд “Беларусын иргэдэд дээрэмдүүлэх гэж байна” гэсэн өргөдлийг хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагасан хэргүүдийг цэгцлэх агуулгаар УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэгт гаргаж байв. Өргөдөлдөө “Надаас компанийн хувьцаа, 19 тэрбум төгрөгийн экскаваторыг дээрэмдэх, миний хөрөнгийг банкны барьцаанд хураалгах, төсөвт татвар төлүүлэхгүй байх зэргээр Беларусын иргэн Л.Я.Слободскийн захиалгаар намайг хохироож байна” гэж бичсэн байдаг.

Тэрбээр Гадаад худалдаа, Автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлтэйгээр 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд байгуулагдсан “Транс майнинг групп” /6132758/ ХХК-ийг эзэмшдэг. М.Чингүнтэй хамт “Петро Сант”, “Абсолют Авто Трейд” компаниуд “Транс майнинг групп”-ийн хувьцааг эзэмшдэг байна.

“Петро сант” /6037356/ ХХК-ийг 2016 оны нэгдүгээр сарын 15-нд Уул, уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх , Гадаад худалдаа, Мал аж ахуй, Газар тариалагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Захирал нь Жаргалын Соронзонболд аж. Мөн “Абсолют авто трейд” /6131654/ ХХК нь 2016 оны арванхоёрдугаар сарын16-нд Автомашинаар ачаа тээвэрлэх, Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Энэ компанийг Мягмарсүрэнгийн Батгэрэл, Эстон улсын Arcomir Group Ou, Болдбаатарын Булган нар эзэмшдэг.

Дээрх “Транс майнинг групп” ХХК болон М.Чингүн нар 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан “Баруун баян транс” /6126286/ ХХК-ийг эзэмшдэг. М.Чингүн өэнэ компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

“Баруун баян транс” ХХК-ийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг гэдгээр нь манайхан сайн мэднэ. Тус компани “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлоно” хэмээн тоног төхөөрөмж худалдан авахаар 10 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ийм хэмжээний зээлийг Хөгжлийн банкны ТУЗ олгох ёстой ч гүйцэтгэх захирал нь Зээлийн удирдлагын хороогоор хэлэлцүүлээд, зээлийг нэг өдрийн дотор олгосон гэж Хөгжлийн банкын шүүх хурлын үеэр яригдаж байв. М.Чингүний энэ компанийн зээлээс болоод Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан Ч.Мөнхбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нар шүүхээр орсон. Өнгөрсөн зуны наалмын өмнөхөн дууссан Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурлын шийдвэрт “НПГ-аас Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүн хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар чуулга”-ын байранд ажлын 59 хоног үргэлжлэн явагдаж 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр шийдвэрээ танилцууллаа. Хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ....“Баруун баян транс” ХХК-иас 3.373.695.041,27 төгрөг гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

Түүнчлэн М.Чингүн нь “Хөхдэй хайрхан” /6355544/ ХХК-ийг 2018 оны аравдугаар сарын 5-нд Авто машинаар ачаа тээвэрлэх , Гадаад худалдааны чиглэлтэйгээр байгуулсан. Хувьцааг нь ОХУ-ын иргэн Галсанов Сергей Дугарович, Монголын Улсын иргэн Доржпаламын Амар, Энхболдын Билгүүн нарын хамт эзэмшдэг.

“Си Эйч Эй инвестмент” /6426484/ ХХК, “Виртус ассет менежмент ҮЦК” /5888948/ ХХК, “Эм Ди кредит ББСБ” /6136559/ ХХК -иудыг ганцаараа эзэмшдэг.

Иргэн Даваацэрэнгийн Мөнхбатын хамт “Медиа платформ” /6056954/ ХХК, “Фанднэт” /6056938/ ХХК, Баянгол Жаргалын хамт “Зермат” /5998425/ ХХК-ийг эзэмшдэг.

Б.Батнягт нь 2011 оны гуравдугаар сарын 28-нд Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Их бугат халиун” /5462223/ ХХК-ийг ганцаараа эзэмшдэг.

Бас “Пи Ти энд Дабль Юу” /5196965/ ХХК-ийг 2008 оны нэгдүгээр сарын 30-нд Гадаад худалдааны чиглэлтэйгээр байгуулж, өдгөө Ганзоригийн Баттогтох, Чимгээгийн Пүрэвдорж, Батбаярын Тамир нарын хамт эзэмшдэг. “Шинэконцепт” /5581141/ ХХК-ийг Бизнесийн зөвлөгөө, Гадаад худалдааны чиглэлээр 2012 оны гуравдугаар сарын 30-нд байгуулсан. Хувьцааг нь Мөнхсаруулын Чингүн, Содномцэрэнгийн Энхтүвшин, Ламжавын Оюунэрдэнэ, Төмөрбаатарын Өлзиймаа нарын хамт эзэмшдэг. Машин механизмын засвар үйлчилгээ, Авто машины сэлбэгийн худалдаа, Гадаад худалдааны чиглэлтэй “Юу Эс Эс трейд” /5411157/ ХХК-ийг 2010 оны аравдугаар сарын 1-нд байгуулсан. Энэ компанийг Содномцэрэнгийн Энхтүвшин, Пүрэвжавын Эрдэнэхүү хоёрын хамт эзэмшдэг байна.

“Эрээн толгой” ХХК-ийн Хятад талыг “Бао Тай Эс Си Эм” /6690688/ ХХК /ГХО/ болон Хятадын иргэн Gao Bo нар төлөөлдөг. Монгол Улсад бүртгэлтэй “Бао Тай Эс Си Эм” /6690688/ ХХК /ГХО/-ийг Хятадын “Inner Mongolia Bao Tai Scm” компани эзэмшдэг байна. Тэр компанийн гүйцэтгэх захирал нь Хятадын иргэн Xxx Enhetamier аж. Тэрбээр “Их эрхэт говь” ХХК, БАХО ХХК /ГХО/-ийн хувь эзэмшигч, “Монголиан пэйс петролиум пепилайн” ХХК /ГХО/-ийн гүйцэтгэх захирал юм байна. Мөн тэрбээр Хятадын иргэн Guo Jianqiang, Х.Бүрэн-Эрдэнэ хоёртой хамт “Шүгүүн сод” /6752322/ ХХК /ГХО/-ийг 2021 оны есдүгээр сарын 7-нд Авто машины худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машины засвар, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байуулсан.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

Жо Байден ажил хаягчидтай нэгдсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо
Жо Байден ажил хаягчидтай нэгдсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​