fbpx Т.Сүхболд хурандаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэнд “өвлүүлэх” вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 33 секунд

Т.Сүхболд хурандаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэнд “өвлүүлэх” вэ?!

С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа С.Зориг агсны дүү С.Оюун “...Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв.

Тэгвэл 2019 оноос хойшх хэдэн жилд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Улмаар уг хэрэгт холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Залгуулаад мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т хүргүүлж, тэр ёсоор шийдэгдсэн. Дээрх хоёр хүн цагаадчихаад сууж байгаа юм.

Ингээд энэ хэрэг “мухар гудамж” руу орчихов уу гэх нөхцөл үүссэн. Гэхдээ энэ оны эхээр “...Мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ” гэсэн мэдээлэл тарсан. Үүнээс хойш бараг найман сар өнгөрч байна. Харин ажлын хэсгийн дарга Т.Сүхболд нь сарын өмнө ЦЕГ-аар томилогдсон. Тэгэхээр ЦЕГ-ын дарга нь ажлын хэсгийг ахалсан хэвээр үлдэх үү. Эсвэл хэн нэгэн, тэр дундаа ЭЦА-ны шинэ даргад С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг “өвлүүлж” үлдээх үү. Хариулт нэхсэн ийм асуулт байгаа юм. Гэвч үүнээс илүүтэйгээр “...Энэ ажлын хэсгийн ажил үр дүн ямар явцтай байна вэ” гэдэг нь “...Хэн ахлах вэ” гэдэг асуулт тодорхой хариулт нэхэж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​