fbpx Амиар наадах эрсдэлтэй авлигын хэрэг нэмэгдэх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
8 минут 6 секунд

Амиар наадах эрсдэлтэй авлигын хэрэг нэмэгдэх үү

Монголчууд тэр аяараа ногоон автобус тойрч шүүмжилж, маргаж басхүү хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгийн үнээр нийт дүнгээр нь харвал нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтыг хардах, хяналтаа тавих, шахаж шаардах бүрэн эрх нь мэдээж татвар төлөгчдөд бий. Төрийн зүгээс ч шинжээчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, АТГ, эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхлээд байна. Үндсэндээ хилээр ороод ирчихсэн “Daewoо” үйлдвэрийн ногоон автобус үнэхээр шинэ үү эсвэл хуучинд нь капитал засвар хийсэн үү гэдэг зангилаа тойрсон баахан эргэлзээ, түүнийг дагасан үйл явдал өрнөлөө. Товчхондоо ногоон автобусны дуулиан эхлэнгүүт албаныхан талбай дээр нээлттэй гаргаж ирэв, түгжрэл хариуцсан сайд “Тэнүүн-Огоо” компани руу албан бичиг “шидлээ”. Дараа нь Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхлэх маягаар үйл явдал өрнөж байна. Үр дүнд нь өнгө зүснээс эхлээд ногоон автобусны “но” илэрч, худалдан авалт будилаантсан нь хууларч эхэлж байх шиг. Нэг ёсондоо 14-15 жилийн дараа парк шинэчлэл хийлээ гэсний цаана авлига, албан тушаалын өгөө аваа байсан нь зах зухаасаа тодорч байна.

Нийтийн тээвэр онцлогтой салбар. Үр нөлөө нь нэг хэсэг юм уу нэлээн олон хүнийг хамраад зогсох боломжгүй. Нийтийн унаа учраас энэ парк шинэчлэлийн цаана нийслэлчүүдийн, Монголын хэдэн сая иргэний эрүүл мэнд, амь насны хэмжүүр яригдаж таарна. Ингэж нийтийн тээврийн цаадах авлига, албан тушаал хүний алтан амь настай холбогдох учраас хатуухан хэлэхэд, авлига үйлдэхдээ хүний амь насаар наадаж болох уу.

Монгол Улсын ирээдүйгээр, монголчуудын эрх ашгаар наймаалцсан “том”-чуудын хэрэг зөвхөн ногоон автобусан дээр илэрч байгаа юм биш. Нэлээн эртнээс эхтэй. Илэрсэн нь л энэ болохоос хот төлөвлөлт, газрын наймаа, утаа гээд бүгд хэсэг бүлэг авлигачдын ашиг хонжоо, албан тушаалд хүрэх гишгүүрийн золиос болсон. Одоогоос арваад жилийн өмнө Улаанбаатарыг бүхэлд нь камержуулахдаа Солонгосын хуучин барааны зах дээрээс бөөндөөд авчирсан гэдэг. Эцэст нь тухайн үеийн дарга нар хөрөнгөжиж, ард олон хохирч үлдсэн. Нийслэл эвдэрхий камераас өөрөөр сайжрахгүйгээр энэ хэрэг мартагдаад өнгөрсөн түүх бий. Нийтийн тээврийн парк шинэчлэл яг л энэ замаар явж ирсэн бололтой. Одоогийн процессыг харвал ногоон автобусны нугалааг тендерийг гардан зохион байгуулсан Тэнүүн-Огоо руу чихэж эхэллээ. Гэвч энэ их мөнгө төгрөг, эрдэнэт хүний амь настай холбоотой асуудлыг нэг хувийн компани хийчихдэг ч ажил биш. Хийе гэсэн ч бяр нь хүрэхгүй. Харин нэлээн “дээр”-ээс оролцсон. Хил, гааль, хяналт шалгалтынхан гээд нэг биш нэлээн хэдэн байгууллагын төлөөлөл хамжсан хамтын “бүтээл” байх нь тодорхой. Ингэж харвал амиар наадах хэмжээний эрсдэл дагуулсан хэрэг ахин нэгээр нэмэгдэх үү. Ер нь хүн тээвэрт өчүүхэн ч алдах эрх байхгүй.

Нэг талаас нь харвал өнөөдрийн энэ үйл явдал монголчуудад ашигтай гэж хэлж болно. Авлигачид нэгнээ барьж өгч, баримтыг нь гаргаж шидэж байгаа нь сайн хэрэг. Илүү олон баримт гарч ирж байж нийгэм цэвэршинэ. Авлигачид айдаг эмээдэг болно.

Daewoо болон Тэнүүн-Огоо: НОГООН АВТОБУС ШИНЭ ГЭДГИЙГ БАТАЛГААТАЙ ХЭЛЬЕ

Тэгвэл монголчуудын уур бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа ногоон автобусны асуудлаар Солонгосоос Daewoо компанийн төлөөлөл ирж Тэнүү-Огоо компанийн даргатай зэрэгцэж суугаад мэдээлэл өглөө. Ингэхдээ Солонгосын тал, Тэнүүн-Огоо хоёулаа шинэ автобус гэж мэдэгдэв. Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг “Манай компани нийтийн тээврийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Бид нэг ч удаа улсаас тендер авч байгаагүй. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэл хийхэд Дэү-гийн автобус манай нөхцөлд хамгийн тохиромжтой гэж сонгосон. Автобусны тухайд бол цоо шинэ. Будаг замасктай холбоотойгоор үйлдвэрийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна. Энэ автобус 336 сая төгрөгийн үнэтэй. Үүн дээр Вьетнамын үйлдвэрээс тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа. Миний хувьд даваа гарагт АТГ, цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг бүгдийг шалгуулах болно. Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус байвал би хариуцлагаа бүрэн үүрнэ. Нийтийн тээврийг улстөржүүлж байна” гэлээ.

Харин "Zyle Daewoo bus" компанийн захирал, Солонгос улсын Дэү корпораци Монголын ард түмнээс уучлалт гуйж байна гэдгээ илэрхийлээд “Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна. Цар тахлын үед автобус үйлдвэрлэл хүнд байдалд орсон. Цар тахлын дараа Катар, Саудын Араб, Монгол Улстай BS-106 загварын автобус нийлүүлэх гэрээ байгуулсан. Сүүлд Канад улс манай үйлдвэрээс автобус авч, дараа нь нэмж 100 автобус захиалсан. Мөн ОХУ-д манай 5000 автобус явж байгаа. Монголын захиалга давчуу байсан тул бид будагтай холбоотой жижиг сажиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш шүү. Харин манай компанийг дампуурсан, 30 жилийн өмнөх хуучин автобусаа явуулсан гэдэг мэдээлэл гарч байгааг хараад үнэхээр гайхлаа. Хүссэн хүн манай Вьетнам дахь үйлдвэрт очиж танилцаж болно шүү. Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэдэг бас нэг худлаа мэдээлэл гарсан. Энэ бол алдаатай мэдээлэл юм.

Бид 2012 онд гаргасан дөрвөлжин загвартай автобус илүү бат бөх тул одоо ч үйлдвэрлэсээр байгаа. Илүү сонгодог загвартай автобус гэж үздэг. Бусад компани загвараа илүүд үздэг байж магадгүй. Хэдийгээр хуучин мэт харагдах ч 4-5 жил явсны дараа чанарыг нь ойлгох байх аа. Орж ирсэн автобуснаас хар утаа ялгарсан гэдэг ч хуурамч мэдээлэл. Шинэ автобуснаас эхэндээ хар утаа гарч магадгүй. Энэ Монголын дизель түлшний чанартай холбоотой байх. Гэхдээ шинэ гэдгийг баталгаатай хэлэх байна” гэлээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны орон болов
Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны орон болов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​