fbpx Визийн зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсан компанийн захирал цагдаад хахууль өгөхийг завджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Визийн зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсан компанийн захирал цагдаад хахууль өгөхийг завджээ

Өөрт нь авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоож, илчилснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визийн ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжуулсан байна.

Визийн журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын эхээр бүрэн нээхээр төлөвлөжээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын эхээр бүрэн нээхээр төлөвлөжээ
 
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​