fbpx mRNA вакцины технологийг бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэхээр болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 46 секунд

mRNA вакцины технологийг бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэхээр болов

2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоног өчигдрөөс эхэлж байна.

Даваа гарагт анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрийг хамгийн түрүүнд зарлалаа. АНУ-ын эрдэмтэн Дрю Вэйсман, Унгарын эрдэмтэн Каталин Карико нар вакцины mRNA (messenger RNA) шинэ технологийг бүтээсэн ажлаараа анагаах ухааны Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Тэдний бүтээсэн технологиор үйлдвэрлэсэн вакцин коронавирусийн цар тахлын үеэр олон сая хүний амийг аварсан юм.

68 настай Карико, 64 настай Вейсман нар АНУ-ын Пенсильванийн Их сургуульд олон жил хамтран ажилласан судлаачид бөгөөд 2021 онд мөн энэ бүтээлээрээ нэр хүндтэй Ласкерын шагналыг хүртэж байжээ. Нобелийн шагнал авах болсон хүмүүс өмнө нь Ласкерын шагналыг авдаг гэсэн ойлголт шинжлэх ухааны салбарт түгээмэл байдаг.

Шведийн нийслэл Стокхольм хот дахь Нобелийн шагналын хороо шинжлэх ухааны нээлтийн үр дүнг батлагдтал олон арван жил хүлээсний эцэст шийдвэрээ гаргадаг уламжлалтай.

Харин mRNA технологийн хувьд тус хороо энэ уламжлалаа эвдэж байна.

Дээрх эрдэмтэд mRNA технологийг 2005 онд бүтээсэн юм. Уг технологийг ашигласан анхны вакцинуудыг коронавирусийн цар тахлын үеэр Pfizer/BioNTech, Moderna компаниуд үйлдвэрлэж байв.

Вакцины уламжлалт технологи нь сулруулсан вирусийг хүний биед халдаадаг бол mRNA вакцин нь дархлааны системд вирусийн эсрэг хэрхэн ажиллахыг "заах" үүрэгтэй молекулыг хүний биед нэвтрүүлдэг юм.

Ийм технологийн санаа анх 1990 онд гарч байсан ч хүний биед эрсдэлгүй хэрэглэх аргыг Вейсман, Карико нар боловсруулах хүртэл амьдралд нэвтрүүлэх боломжгүй байжээ.

Одоо mRNA технологийг хорт хавдар, ханиад томуу, зүрхний шигдээс зэрэг өөр олон өвчнийг эмчлэхэд ашиглаж эхлээд байна.

Эрдэмтэд Нобелийн шагналын диплом, алтан медалийг $1 саяын мөнгөн шагналын хамт арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокхольм хотод гардаж авна.

Энэ нь Нобелийн шагналыг санаачлагч Альфред Нобелийн 1896 онд нас барсан өдөр юм.

Сонирхолтой нь Карикогийн гэр бүлийн хувьд Нобелийн шагнал анхны алтан медаль биш юм байна. Түүний охин Сюзан Франсиа сэлүүрт завины төрлөөр зуны олимпын наадмаас хоёр удаа алтан медаль хүртэж байжээ.

Эх сурвалж: AFP

Гаалийн ил дарга нь генерал Р.Отгонжаргал, далд дарга нь Б.Даваасүрэн гэв үү?!
Гаалийн ил дарга нь генерал Р.Отгонжаргал, далд дарга нь Б.Даваасүрэн гэв үү?!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​