fbpx Ц.Цэцэнзориг: ТББ хамтын оролцоо, хөгжил дэвшлийг эрэлхийлсэн органик нэгдэл байх нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 45 секунд

Ц.Цэцэнзориг: ТББ хамтын оролцоо, хөгжил дэвшлийг эрэлхийлсэн органик нэгдэл байх нь чухал

“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээг энэ сарын 6, 7-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригтой ярилцлаа.

-Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргын ажлыг аваад удаагүй байна. Энэ байгууллагаа бодлогын түвшинд ямар шинэчлэл хийж шинэ санаачилга, зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл ахмад, дунд, залуу үеийг нэгтгэсэн, эв нэгдлийг хангасан, хамтын оролцоотой хөгжил дэвшлийг эрэлхийлсэн, мэдлэг, мэдээлэлд суурилсан ТББ болохыг зорино. Олон хүний үзэл бодол, мэдлэг мэдээлэлд тулгуурласан ил тод шилэн хамгийн том сайн дурын нэгдэл байхыг эрмэлзэнэ. Нутгийн иргэдийн ахуй амьдралд ахиц дэвшил гаргахад нөлөөлөхүйц хамтын ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж манлайлан ажиллана.

Аливаа ТББ эв нэгдэл, хамтын оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол хамтын ажиллагаа, эв нэгдэл. Хүн бүр оролцоотой байснаар улс хөгждөг. Энэ зүй тогтолцоог бид нутгийн зөвлөлдөө хэрэгжүүлье гэж бодож байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөдөөгийн сэргэлтээр юу хийхээ тодорхойлсон. Хөвсгөл аймгийнхаа онцлогийг харгалзан юунд нь тулгуурлаж хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох юм. Бид аймгаа “Аялал жуулчлалын тулгуур төв” болгон хөгжүүлнэ гэж тодорхойлдог.

Мэдээж байгалийн өвөрмөц тогтоц, цэвэр ус, цэвэр агаараар бид ялгарах нь тодорхой. Тиймээс давуу талдаа тулгуурласан аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд Нутгийн зөвлөл манлайлж оролцох ёстой. 2024 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд ажиллах жил” болгон зарласан. Үүнд Хөвсгөл аймаг манлайлан оролцох ёстой. Уул уурхайгүй Хөвсгөл гэдгээ мөн зарласан. Тэгвэл цэвэр агаар, тунгалаг ус, эрүүл хөрстэй гэдгээрээ ялгарч хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн органик эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих нь чухал. Түүнчлэн агаар болон хөрсний бохирдолгүй аймаг байхын тулд сүүлийн үеийн технологи сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах. Ингэснээр иргэн бүрийн оролцоо хамтын ажиллагааны зорилго, чиглэл ойлгомжтой болох юм. “Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээг энэ зорилго дор зохион байгуулж байна. Хөвсгөл, Улаанбаатар хотод амьдран суугаа нутгаа гэсэн хүн бүхний санаа бодлыг сонсож харилцан ярилцаж хамтын ажиллагааг эхлүүлсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь энэ хоёр өдрийн үйл ажиллагааны гол зорилго нь юм.

-Хөвсгөл аймаг “Аялал жуулчлалын тулгуур төв” болж хөгжинө гэж тодорхойлсон гэлээ. Тэгэхээр хүн бүр аялал жуулчлалд оролцож улмаар ашиг хүртдэг байснаар “Аялал жуулчлалын тулгуур аймаг гэж нэрлэх байх. Энэ талаар та нэмж тодотгооч?

-30 орчим жилийн өмнө манай аймагт аялал жуулчлалын баазууд нээгдэж байсан. Тэгвэл өнөөдөр орчин нь яг л хэвээрээ байна. Мэдээж зам харилцаа сайжирч байгаа ч тухайн үед үүсэж байснаас нэг их өөрчлөгдөж шинэчлэгдсэнгүй. Салбарын хөгжил удаашралтай байх гол шалтгаан нь аялал жуулчлалыг анх эхлүүлэхдээ судалгаа, шинжилгээ, жуулчдын санал, хүсэлт дээр тулгуурлаагүйтэй холбоотой. Цаашид судалгаа шинжилгээнд суурилсан цогц бодлого боловсруулж хэрэгжүүлбэл гурван жилийн дотор сэргэх боломж байна. Энэ хугацаанд жуулчдад хоолны соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, бусад өв соёлтой танилцах, үзэж сонирхох, оролцох нь илүү гэдгийг мэдэрлээ. Гэхдээ үүнийг шууд хөрөнгө оруулалтаар хийнэ гэвэл боломжгүй.

Харин нутгийн иргэд бидний өргөн хүрээний хамтын ажиллагаа, оролцоо, санал, санаачилга дээр тулгуурласан бодит үйлийн талбарыг бий болгосноор хэрэгжих юм. Магадгүй Хатгал тосгон жуулчдыг хүлээн авдаг болж болохгүй гэж. Мөрөнгийн өрх бүр жуулчин хүлээн авах бэлтгэлийг хангаж болохгүй гэж. Аймгаараа олон жуулчинг нэг зэрэг хүлээж авах хэмжээний үйлчилгээний нөөц бүрдүүлж болохгүй гэж. Бид өнгөрснөө давтах биш ирэх 3-5 жилийн тэлэлтийг хийх ёстой гэж бодож байна. Саяхан Монгол Улсын Засгийн газраас Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг шийдвэрлэж өглөө. Энэ маш том боломж. Тиймээс бид үүнд нэгдэж дараагийн алхмаа хийх л чухал.

-“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж, нутгийн зөвлөлийн ажлын шинэчлэлийг танилцуулж “Хөрөнгө оруулалтын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн байсан?

-Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр нийслэлд ажиллаж, амьдарч буй энэ салбарт ажилладаг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучууд санаачилж “Хөрөнгө оруулалтын сан” байгуулахаар болсон. Үр дүнтэй төслүүдийг дэмжиж ажиллах юм. Санхүүгийн мэдлэггүйгээс иргэд эрсдэлд ордог. Тэгвэл “Хөрөнгө оруулалтын сан” нь мэргэжлийн байгууллага. Иргэдийг санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний бизнес, хөрөнгөө удирдахад туслах, чиглүүлэх бидний ярьдгаар “долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг нарийн дүрэм, журамтай, санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахидаг байгууллага. Монгол Улсад ийм хөрөнгө оруулалтын сан олноор бий болж байна. Банкуудад биш сангуудад тулгуурласан бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Үүний эхлэл болгож Хөвсгөл аймагтаа анхны жишиг “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэх юм.

Нөгөөтэйгүүр олон нийтийн оролцоонд тулгуурласан ТББ-ууд шилэн байх ёстой гэж боддог. Тэдний оролцсон оролцоо, хандив, тусламжийн тайланг цаг тухайн үед нь ил тодоор тайлагнаж бүртгэнэ. Ингэснээр нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох хүмүүст итгэл төрүүлнэ. Нутгийн зөвлөл бол бие биеэсээ харилцан тусалцаа дэмжлэг авдаг хамтдаа хөгждөг органик нэгдэл байх ёстой гэж бодож байна. ТББ-ууд байгуулагдсан зорилго, үйл ажиллагаанаас хамаарч тодорхой салбарт чиглэсэн байдаг. Зорилго нь нэрнээсээ тодорхой.

-Энэ үеэр олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна. Ялангуяа, бизнес уулзалтыг сонирхсон хүн олон байсан?

-12 төрлийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээ санал, санаачилга аймаг орон нутгаар явж байхад төрсөн. Энэ зун манай аймагт том баяр наадам, арга хэмжээнүүд их болсон. Тухайлбал, “Сарлагийн фестьвал”, “Алунгоо хатны баяр”,” Монгол бөхийн шүтээн”, “Хийморь цогцолбор” барьж байгуулсны баярт оролцсон. Монголчуудын нэг нийтлэг уламжлал нь нутагтаа очих, нутгийнхаа аливаа арга хэмжээнд оролцож анги хамт олонтойгоо уулзаж холбоотой байх гэсэн сэдэл, эрмэлзэл хүн болгонд байна. Харин ийм баяр ёслолыг ажиглаж байхад ажил хэрэгч уур амьсгал бүрддэггүй юм шиг санагдсан. Тиймээс зөв зүйтэй тодорхой зүйлд ажил хэрэгч хандлага хэрэгтэй.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо бусадтайгаа хуваалцах, бараа солилцоог яагаад хийж болохгүй гэж. Нутагтаа ах дүү дотроо яагаад ажил хэрэгч санал тавьж, уулзалт хийж болохгүй гэж. Тиймээс Хөвсгөлд ажиллаж, амьдрах бүх талын дэмжлэг,боломжийг танилцуулах, бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьсон.

-Нутгийнхны оролцоо, дэмжлэг, хандлага ямар байна вэ?

-Нутгийн зөвлөл үүргийнхээ хүрээнд энэ ажлыг санаачилж сар гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн. Хүмүүсийн оролцоо идэвх сайн, халуун дотноор хүлээн авч байна. Салбарынхаа төлөөллийг оролцуулахаар сумдын Нутгийн зөвлөлөөс судалгаа авсан. Хэр дэмжлэг авах, зөв байх нь биднээс шалтгаална. Хүмүүс мэдээж ажиглана, оролцоно, дараа нь дүнгээ тавина. Бидэнд цаашид энэ ажлаар хязгаарлагдахгүй хийх ажил их. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг хүмүүсийг нэгтгэж, арга хэмжээнд татаж оролцуулснаараа үр дүнтэй болж эргэх холбоогоо тогтоож цаашид хамтын ажиллагаа сэргэх болно. Зөвхөн сэтгэлээр сэрэх биш харилцан ашигтай, амьдралынх нь чанарт өөрчлөлт оруулснаараа бид хамтдаа хөгжиж, аймгаа ч хөгжүүлнэ. Дор хаяж судалгаа, мэдлэг, мэдээлэл сонголтыг өгч байх хэрэгтэй. Хотод хөдөөнөөс ирээд 20 хоногт бүтээх ажлыг хоёр хоногт бүтээгээд өгдөг мэдээлэлтэй болгох. Ийм байдлаар ажиллавал хандах иргэдийн тоо нэмэгдэнэ. Бид нэг түвшинд харилцаж хандвал манай ТББ амьдралын талбар болж хөгжих боломжтой.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Допингийн дуулиан англиар гарсан нийтлэл, автобус хоёрыг дарж чадах уу?!
Допингийн дуулиан англиар гарсан нийтлэл, автобус хоёрыг дарж чадах уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​