fbpx Н.Баярхүү: 40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 16 секунд

Н.Баярхүү: 40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрч байна

Нүүрс тээвэр хийхийг хүссэн 26400 мэргэшсэн жолооч бий. Тэдгээрийн нэг бол Б.Пүрэвдорж юм. Жолооч нар дангаараа С зөвшөөрөл авах эрхгүй, заавал нэг компанид харьяалагдах ёстой байдаг. Тиймээс Б.Пүрэвдорж нэр бүхий тээврийн компанид харьяалагддаг байна. Ингэж байж нүүрс тээвэрт явдаг аж. Гэвч сүүлийн нэг жилд гарын арван хуруунд багтахаар цөөн удаа тээвэрт явжээ. Ингэснээр сарын зээлээ төлж чадахаа больжээ. Энэ тухайгаа “Эрдэнэс Тавантолгой компани Хятад компанид нүүрс тээвэр хийх С зөвшөөрөл олгох болсон. Тодруулбал, өргөтгөсөн тээвэр гэх залилангийн аргаар өөрсдөдөө ашигтай талд давуу эрх олгож байна. Үүнээс болж олон мянган жолооч ажлаа хийж чадахгүй болсон. Тиймээс энэ будилааныг зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

Уул уурхайгаас гарч буй нурмаг ачааг тээвэрлэн экспортлоход Олон улсын тээвэрлэлтийн “С” зөвшөөрлийг авдаг. Тэгвэл энэ зөвшөөрлийг авто тээврийн үндэсний төвөөс гарт олгодог байсан нь олон удаагийн авлигын сүлжээг бий болгосон байдаг. Он гарснаар С зөвшөөрлийг гурван уурхай цахимаар олгох болсон. Тодруулбал, нийт зөвшөөрлийн 60 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 25 хувийг Энержи ресурс компани, Орон нутгийн өмчит Тавантолгой ХК 15 хувийг олгох квоттой. Ингэж уурхайнууд дээр С зөвшөөрлийн эрхийг өгснөөрөө авлигаас ангид байна гэж Засгийн газраас тооцоолсон. Гэвч тус зөвшөөрлийг цахимаар олгосон ч авлигын сүлжээг таслан зогсоогоогүй бөгөөд үнийг нь улам нэмэгдүүлж байна хэмээн тээвэрчдийн төлөөлөл 200 орчим иргэн Зам тээврийн яамны гадаа жагсаж, шаардлага хүргүүлж буй нь энэ юм.

Энэ тухай монгол тээвэр нэгдлийн тээвэрчин Д.Содномдорж “Тээврийн компаниуд улирал бүр С зөвшөөрөл авах хүсэлтээ "Эрдэнэс Тавантолгой" компанид өгдөг. Өнгөрсөн улиралд тус компанид 14 мянган машин С зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байсан. Энэ улиралд тоо улам нэмэгдэж 18 мянга болжээ. Тэгвэл эдгээрээс сард 4500 орчимд нь нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгодог. Гэвч зөвшөөрөл олгох үйл явц шударга бусаар явагдаж дотоодын компаниуд авч чадахаа больсон. Харин эсрэгээрээ гадаадын компаниуд зөвшөөрөл авах нь нэмэгдсэн. Энэ нь өргөтгөсөн тээвэр гэсэн нэртэй нэг компанид 240 нийлээд 800 гаруй зөвшөөрлийг оффтейк гэрээний дагуу урд хөршийн компанид олгож байна. Үүнийг болиулахыг шаардаж байна” гэсэн юм.

Харин "Эрдэнэс Тавантолгой" компанид өнөөдрийн байдлаар 14 мянган машин С зөвшөөрөл авах хүсэлт ирүүлжээ. Тус компани сард 4680 машинд зөвшөөрөл олгох боломжтой байдаг ажээ.

С зөвшөөрөл гэдэг Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1991 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийн хүрээнд гурван сар тутамд олгогддог олон удаа хил нэвтрэх байнгын ачаа тээврийн зөвшөөрөл юм. Товчхондоо нүүрс тээврийн “ногоон карт” гэсэн үг. С зөвшөөрлийг богинын тээвэр буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх Цагаан хад суурьшлын бүсээс Гашуун сухайт-Ганц мод боомт хүртэл 25 км газарт нүүрс зөөдөг жолооч нарт олгодог журамтай.

Мөн үндэсний компаниуд нүүрс тээврийн салбараас шахагдаж гарах дээрээ тулаад байгаа аж. Мөн С зөвшөөрөл нь тодорхой үнэтэй болжээ. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны тэргүүн Н.Баярхүү “Засгийн газрын 362 дугаар тогтоол гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани С зөвшөөрөл олгодог болсноос асуудал үүссэн. 4680 зөвшөөрлийг зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" хуваарилах эрх авсан. Энэ нь хэрэгжих явцдаа өргөтгөсөн тээвэр гэх өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхтэй зүйлийг бий болгосон. Тодруулбал, Хятадын нүүрс худалдан авдаг дөрвөн том худалдан авагч байдаг. Эдгээрийг дэмжиж байна гэж 240 С зөвшөөрлийг компанид олгодог. Тэгвэл энэ нь 240 айлын орлогын эх үүсвэрийг хааж байна гэсэн үг. 1300 машин өдөрт хилээр татлаа гэхэд 500 нь хувиараар авдаг монгол тээврийн компанийн машин бусад нь биржээр зарсан нүүрсний буюу дээрх дөрвөн компанийн машин байдаг. Өдөр бүр явна гэдэг бол гайхамшиг. Сард Монгол компаниуд 9500 удаа явж байна. Харин Хятад компанийн машинууд 19 мянган удаа явсан байгаа юм. Энэ мөнгө улсын төсөвт орохоосоо илүү гадаад руу урсдаг. Улс хоорондын тээвэр учраас НӨАТ төлдөггүй. Ийм давуу байдлыг илтэд олгож байна. Нэгийг нь зам дээр 10 хоног зогсоочихоод нөгөөхийг нь өдөр бүр ачаа зөөлгөж байна. Эсвэл монгол компанитай байгаа нь бидний буруу юм уу. Энэ шударга бус байдлыг болиулахыг шаардаж байна. 40 С зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. Мөн С зөвшөөрлийг “баттай” гаргана гэх нь элбэг болсон” гэсэн юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өмгөөлөгчдийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно
Өмгөөлөгчдийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​