fbpx Ногоон автобусны хэрэг хариуцах эзэнгүй үлдэх вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 14 секунд

Ногоон автобусны хэрэг хариуцах эзэнгүй үлдэх вий

Нийтийн тээврийн авлигын асуудлыг нэг “муу” ногоон автобус дэлбэ татлаа. Гэхдээ энэ нь олон арван жил яригдаж ирсэн нийтийн тээврийн шинэчлэлээр халхавчилсан авлигын хэргийн нэг л сэжим гэдгийг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь илрүүлж эхэллээ. Үнэндээ төрийн төсөв, татварын төлөгчдийн мөнгийг хайрлахаас илүү энэ цаг үед Монгол хүн ямар хүн чанаргүй, амин хувиа хичээгч болсныг ногоон автобусны хэрэг таниулж өгч байгаа. Энэ янзаараа олон ч хүний тар танигдах нь гарцаагүй боллоо.

Сүүлийн арав хүрэхгүй хоногт монголчууд, нийгмийн сүлжээ зөвхөн ногоон автобус тойрч эргэлдлээ. Бас хангалттай шүүмж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгөөр оруулж ирсэн буюу нийт дүнгээрээ нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтаар хулхидсан нь тун хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл мөн. Гэхдээ нийтийн тээвэр онцлогтой салбар. Үр нөлөө нь нэг хэсэг юм уу нэлээн олон хүнийг хамраад, хөрөнгө мөнгөөр хэмжигдээд зогсох боломжгүй. Нийтийн унаа учраас 1.5 сая нийслэлчүүдийн, Монголын хэдэн сая иргэний эрүүл мэнд, амь насны хэмжүүр яригдаж таарна. Ингэж нийтийн тээврийн цаадах авлига, албан тушаал эрдэнэт хүний алтан амь настай холбогдох учраас авлига үйлдэхдээ хүний амь насаар наадаж болох уу гэдэг ноцтой асуудал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр элгээрээ мөлхвөл хохирогч нь иргэд юм.

Ногоон автобусны хэрэг ХҮН-ын шүгэл, талбай дээрх танилцуулга, албан тушаалтнуудын тайлбар, мэдүүлэг, тэр бүү хэл Солонгосын компанийн удирдлагуудыг монголчуудын өмнө авчирч бөхийлгөх дээрээ тулсан ч гал намжсангүй. Харин улам хурцаж хууль шүүх, баривчилгаа дээрээ туллаа. Мөн нэг өдрийн дотор хоёр ч даргыг албан тушаалаас нь буулгах хүчтэй “зэвсэг” болж хувирав. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж. Сүхбаатар өргөдлөө өгөөд гарч ирэхдээ “Худалдаж авсан автобуснуудын чанар үзүүлэлт нь өмнөхөөсөө сайжирсан гэх мэргэжлийн хүмүүсийн үгэнд, Daewoo компанийн нэр хүндэд итгэсэн минь үнэн. Намайг шалгах асуудал хуулиар нээлттэй. Төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас “захирах” эрхээ хотын даргад шилжүүллээ гээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн ёс зүйн хариуцлага хүлээчихлээ гээд бусад шалгалтаас зугтаж байгаа үг биш” гэсэн. Харин хотын дарга Д.Сумъяабазар “Хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй. Тендер, ажлын хэсэгт би нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй. Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно” гэж хэлээд ажлаасаа буусан. Одоогоор хэргийн гол буруутнаар тодроод буй Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг “Автобусны тухайд бол цоо шинэ. Будаг замасктай холбоотойгоор үйлдвэрийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна. Миний хувьд даваа гарагт АТГ, цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг бүгдийг шалгуулах болно. Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус байвал би хариуцлагаа бүрэн үүрнэ. Нийтийн тээврийг улстөржүүлж байна” гэж хурал хийгээд тэр шөнөө баривчлагдсан юм.

Харин өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан автобустай холбоотой тайлбар өгөхдөө “Миний хувьд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооных нь тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байсан. Дарханаас гаралтай улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Нарийн учрыг нь мэдэхгүй. Би автобусны тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг ширхэг цэг тавьж ч оролцоогүй. Автобусны хэрэгт яаж ч хичээгээд намайг холбох гэсэн ямар ч сэжүүр гарч ирэхгүй” гэсэн юм.

Тэгвэл ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоор АТГ “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг баривчлаад байгаа. Энэ талаар комиссар Н.Тэмүүлэн “БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна” гэсэн. Мөн АТГ-ын шалгалтаар "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлохдоо насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, хуурамч бичиг баримт үйлдсэн. Хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа нь илэрч "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захирлыг саатуулаад байгаа юм. Энэ мэтээр нийтийн тээвэрт Тэнүүн-Огоогоос өөр дахиад өөр авлигын асуудал байгаа нь илэрч эхэлж байна.

Гэвч хэдэн тэрбум төгрөгийн хохирол, хэдэн сая иргэний амь насаар хэмжигдэх ноцтой аюул дагуулсан ногоон автобусыг хариуцаж ажилласан хоёр ч дарга ажлаа өгөөд явчихлаа. Мөн энэ хэрэгт татагдсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, гэмтээж эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ноцтой үйл явдал болжээ. Тэрбээр сэхээнд орсон учраас мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоогоод байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Ер нь хэн нэгэн авлига, албан тушаал бүр хүн амины онц ноцтой хэрэгт шалгагдахдаа амиа хорлохыг завдана гэдэг байж боломжгүй. Нийтийн тээвэртэй холбоотой авлигын мөсөн уул нурах төдийд ингэж хүний аминд хүрэх дээрээ тулж байгаа бол үүний цаана бүр “том” зүйл байгааг харуулж байж ч мэдэхээр. Түгжрэлийг бууруулах төсөл хариуцсан бас нэг дарга нь гэнэт баяжиж Зайсан руу нүүж суусан гэх мэдээлэл ч бий. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага эцэслэх биз ээ. Харин ажил хариуцсан дарга нар нь албан тушаалаа өгч, хамаг буруугаа гадны компани, хувийн хэвшил рүү чихээд өнгөрч боломгүй. Өчигдөрийн байдлаар шүүхээс "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргалаа. Харин яаж үргэлжлэх бол гэдгийг харах үлдэж байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цэцийн гишүүний “тендер” Дээд шүүх дээр будилсан гэв үү?!
Цэцийн гишүүний “тендер” Дээд шүүх дээр будилсан гэв үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​