Өнөөдөр/2023.10.05/ өглөөний байдлаар сураггүй алга болсон охиныг олоогүй байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны админ эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчье.
Сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна.
Эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэв.
Дорноговь телевиз DTV-ийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сум руу нисдэг тэрэг гаргахаар болжээ. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа юм байна.